ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа нь хориг тавих Вашингтоны бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл хэмээн АНУ-ын эрх баригчид үзэж байна.
“Европын орнууд болон АНУ-ын тавьсан хориг ОХУ-эдийн засагт яаж нөлөөлж байгааг та бид харж байна. Бидний тавьсан хориг амжилттай хэрэгжиж байна хэмээн” Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест сэтгүүлчдэд ярьжээ.
РИА Новостигийн мэдээлж буйгаар ОХУ-ын Эдийн засаг хөгжлийн сайд Алексей Улюкаеь өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Оросын ДНБ-ий өсөлт энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд 0.7 гэсэн үзүүлэлттэй гарч байна гэв.
Энэхүү мэдэгдлийн дараа барууны шинжээчид ОХУ-ын ДНБ-ий тус үзүүлэлт 2009 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болсон мөн хориг арга хэмжээний нөлөөний илрэл гэж хэлсэн юм.
Эх сурвалж: РИА-Новости