Алдартай гэр бүлүүд онцгой байдаг, тэдний зарим нь бүр илүү онцгой байх нь бий. Маколей Калкины тухайд түүний эцэг эх хүүгээрээ бахархах хэрэгтэй байлаа. Гоц авьяастай хүү ердөө есхөн настайдаа од, саятан болжЭЭ. Гэхдээ амьдрал нь тийм ч таатай байгаагүй...
Бут цохисон амжилт
“Гэртээ ганцаараа” киноны гол дүрийн баатар Кевин Маккалистерыг санаж байгаа биз дээ. Үргэлж л мартагдаж байдаг, таван хүүхдийн хамгийн бага нь. Энэ дүр долоон хүүхэдтэй айлын гурав дахь хүү болон мэндэлсэн жүжигчинтэйгээ яв цав нийцдэг гэмээр. Гэхдээ киноноос ялгаатай нь Кевины эцэг эх тийм ч хангалуун байгаагүй, том байшинд амьдарч, шинэ жилийн баяраараа Парис нисч байгаагүй. Тэд өнөө маргаашаа л аргалж байсан аж.
Ээж нь гэртээ хүүхдүүдээ харж, хааяа ажил хийн, аав нь Бродвей театрт жүжигчнээр ажиллах гэсэн ч амжилт ололгүй, сүмийн харуул болсон гэдэг. Тэд Манхэттен дахь жижигхэн байранд амьдарч, тухтай ч унтаж, амарч чаддагүй байж.
Гурван настайгаас нь Маколейг тайван байлгаагүй гэхэд болно. Эхлээд тэр тайзан дээр, дараа нь кинонд тоглож эхлэв. Гэхдээ жинхэнэ “бут авсан” кино нь “Гэртээ ганцаараа” байлаа. Маколей сурагч болсон хойноо энэ кинонд тоглож, “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшин, 100 мянган ам.долларын шагнал хүртэж, оддын тоо тоймшгүй их үдэшлэгийн урилгад дарагдав. Гэвч энэ бүхэн Кевинээс илүү түүний аавд хэрэгтэй байсан юм.
Маколейн мөнгө хэний мөнгө вэ?
“Хэрвээ би амжилтад хүрч чадаагүй бол хүү маань хүрэх ёстой”. Яг л ийм зарчмаар Кевиний аав Кристофер Калкин ажиллаж, хүүгийнхээ хувийн менежер боллоо.
“Үйлчлүүлэгчийнхээ” цалинд л хамаг анхаарлаа хандуулж, бусдыг нь хойш тавих хэрэгтэй гэж аав нь боддог байв.
Гэвч Маколейн шагналын өнгө геометрийн хурдаар өсч байхад түүний оролцсон кинонууд улам муу болсоор байлаа. Ингэсээр савангийн хөөс хага үсэрч орхив.
Кевин Маккалистерын дүрийг бүтээхэд Маколей хэтэрхий “хөгшин” болов. Продюссерүүд түүнд итгэхээ больжээ. Энэ хандлагаас болж, аав нь хүүдээ ихэд уурсан, бусад хүүхдүүддээ ч бухимдлаа гаргадаг боллоо.
Маколейн амжилт унаж эхэлсэн тул бусад хүүхдүүдээ урлагийн замд уруу татах гэж оролдож эхлэв. Маколейгоос гадна Рори , Киран хоёр л урлагийн авьяастай байлаа.
Гэрлээгүй хосуудын салалт
Маколейн аав ээжээс нь саллаа, тэд тайван хоёр тийш болчихсонгүй. Албан ёсоор гэрлээгүй байснаас нөхцөл байдал шүүх хүртэл хүндэрч, сунжирсан хэрэг. Ээж нь Кристоферийг хүүгийнхээ карьерыг сүйтгэсэн хэмээн буруутгаж, ядахнаа мөнгийг нь эргүүлж өгөхийг шаардаж байв. Маколей энэ асуудалд оролцохгүй байхаар шийдэн, киноноос холдож байгаа тухайгаа зарлаж, \папарацциудаас нэг мөр салахын тулд ингэсэн хэрэг\ ажил хэргийг нь хөтлөх мэргэжлийн нягтлан бодогч хөлсөлсөн байна.
Гунигтай түүх
Хүний багадаа авсан сэтгэлийн шарх хамгийн хөндүүр, хамгийн удаан эдгэдэг. Өчигдөр Маколей Калкин 34 нас хүрчээ. Гэвч тэр амьдралаа тохинуулж чадаагүй л байна. Арван долоохон настайдаа гэрлэн, өөрийн “төгс” гэр бүлийг цогцлоох гэсэн ч харилцаа нь удаан үргэлжилсэнгүй.
“Насанд хүрсэн” дүр сонгож, кинонд дахин хүч үзэх гэж оролдсон ч шүүмжлэгчид түүнийг ойшоосонгүй. Төрсөн эгч болон үеэл эгч нь ар араасаа нас барав. Маколей сэтгэл санааны гүн хямралд орлоо. Энэ зовлонгоосоо салахын тулд эм, хар тамхи хэрэглэснээр Мила Кунистай тогтоосон харилцаа нь талаар боллоо. Маколей амиа хорлох гэсэн ч азаар бүтэлгүйтсэн юм.
Өчигдөр түүний төрсөн өдөр байлаа. Дрю Бэрримор, Натали Портман зэрэг олон алдартан өсвөр насандаа алдаж явсан. Харин одоо од болон гялалзаж байна, магадгүй Маколейг ч ийм ирээдүй хүлээж байгаа биз.