Ванкувер, Канад. Туркуаз Хилл компани энэ сарын 22-нд мэдэгдэл гаргажээ.
Тэрхүү мэдэгдэлд “Бид Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг нягталж дууслаа. Энэ тогтоолыг 2014 оны 9 дүгээр сарын 10-нд гаргасан юм. Ингэснээр Оюутолгой ХХК төлөх ёстой гэж үзэж байсан 127 сая ам.долларын татвар, хүү болон торгуулийг 30 сая ам.доллар болгон бууруулжээ.
Бид энэ шийдвэрийг талархан хүлээж авсан ч дээрх шийдвэртэй холбогдуулан тодруулах зүйлс байгаа юм. Эдгээрийг илүү тодорхой болгохын тулд Оюутолгой ХХК ТЕГ-тай цаашид үргэлжүүлэн хамтран ажиллана.
Мөн Туркуаз Хилл, Рио Тинто болон Монголын Засгийн газар Оюутолгой компанийн хувь эзэмшилтэй холбоотой маргааныг үргэлжлүүлэн хэлэлцэнэ” гэжээ.
Туркуаз Хилл компанийг товч танилцуулвал, энэ нь Монголд алт, зэс, нүүрсний уурхай эрхлэн ажиллуулдаг, олон улсын компани юм. Тус компани Оюутолгой ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Мөн South Gobi Resources компанийн 55 хувийг эзэмшдэг ч Монгол дахь энэ уурхайн эзэмшлийн хувиа бууруулан, худалдахаар зэхэж байгаа аж.
Харин Татварын маргаан таслах зөвлөл тогтоолоо өнгөрсөн баасан гарагийн 15:00 цагт Оюутолгой ХХК-д хүлээлгэн өгсөн байна. Дээрх тогтоолтой бүрэн эхээр нь танилцах хүсэлт тавьсан ч Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан, тухайн компаний хувийн нууцыг хадгалах заалтыг зөрчих учраас хэвлэл мэдээллийнхэнд өгөх боломжгүй гэдэг хариуг ТЕГ-аас өглөө.
Эх сурвалж: http://www.turquoisehill.com/s/news_releases.asp?ReportID=675367