Ёл шувууны унаган нутаг нь Өмнөговь аймаг билээ. Хамгийн өндөрт нисдэг, хурц тод хараатай, сүрлэг энэ жигүүртнээр бахархахгүй байх аргагүй. Тиймээс ч тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид ёл шувууг аймгийнхаа бахархалт амьтнаар зарлажээ.
Өнгөрсөн жил нутгийн иргэд, хүүхэд, залуучуудын дунд говийн гол 10 шувууны талаар аман болон цахим санал асуулга явуулжээ.
Санал асуулгад 2421 хүн хамрагдсанаас 1597 нь ёл шувуунд санал өгсөн нь бахархалт амьтнаар нэрлэхэд нь нөлөөлсөн байна.
Ёл шувуу нь Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан уул, түүний ойролцоох уулс болох Баянбор, Тостын нуруу, Сэврэй, Нэмэгт, Алтан, Ноён ууланд элбэг аж.
Дашрамд дурдахад, 1953 онд ёл шувуу агнахыг хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор ховор амьтнаар бүртгэсэн юм.
Д.Батсүрэн