СТА Д.Намсрайноров 2010 онд “Хонгор чамдаа”уран бүтээлийн тоглолтоо үзэгчиддээ хүргэж байсан. Харин энэ удаа “Сэвлэг шиг... бүүвэй шиг...” тоглолтоо үзэгчиддээ толилуулахаар болжээ.
Энэхүү тоглолтод “Нандин учрал”, “Танхилхан чи минь”, “Учралын цагаан үдэш”, “Эх нутаг” зэрэг сайхан дуунууд нь эгшиглэж үзэгчдийн сэтгэлийг хөглөх аж.
Түүний сэтгэлээс урган гарч байгаа дуу бүхэн уянгалаг зөөлөн байдагт сонсогч фенүүд нь дуртай байдаг. Тиймдээ ч түүнийг уянгын дууны том төлөөлөл гэж тодотгох нь бий. Эрхэм дуучинтай уулзаж уран бүтээл, амьдрал, үзэл бодлынх нь ертөнцөөр аяллаа.
-Таныг бөх болно гэж бодож явснаа дуучин болсон гэдэг. Энэ тухай яриагаа эхэлбэл ямар вэ?
-Би аравдугаар ангиа төгсөөд бөх болно гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд цэргийн албанд очоод амжилттай барилдаж байлаа. Гэвч гайгүй зүйлд саад байдаг шиг цаашид барилдах боломжгүй болсон. Тэгээд хүн өөрийгөө ялж тэмцэх ёстой юм байна. Би ер нь юу хийж чадах юм бэ гэж өөрөөсөө асуусан, Хүн өөрийгөө ялж, дээшээ тэмүүлж байх ёстой. Гэхдээ надад дуулах нууцхан хүсэл байсан. Тэгээд СУИС-д дуурийн дуучин мэргэжлээр амжилттай суралцаж төгсөөд гуравдугаар курст байхдаа анх “Хонгор чамдаа”дуугаа дуулж байлаа. Энэ сайхан үе саяхан мэт санагдаж байна.
Миний уран бүтээлийг сонсдог фенүүд тоглолтод маань ирэх учраас надтай хамт дуулж, налгархан намрын нэгэн үдшийг өнгөрөөнө гэж бодож байна. Тоглолтын минь ард сайн баг байгаа учраас сайхан тоглолт болно гэж найдаж байгаа. Өөрөө ч сайн дуулахыг хичээнэ. Анхны тоглолт биш учраас сандрахгүй байгаа хэрнээ эмээх зүйл байна аа.
-Тоглолтоо яагаад “Сэвлэг шиг ... бүүвэй шиг” гэж нэрлэсэн бэ?
-Энэ нэрийг хэлэхээр дулаахан уянгалсан намирсан зүйл харагдаад байгаа юм. Тийм учраас нийтийн дууг сэвлэг шиг, бүүвэй шиг дуулах ёстой гэдэг үүднээс тоглолтондоо ийм нэр хайрласан юм.
-Та өмнөх тоглолтоо өнгөрсөн жилийн аравдугаар сарын 10-нд хийж байсан. Энэ улиралд найр наадам ихтэй байдаг. Ер нь яагаад намар тоглолтоо хийдэг юм?
-Намар хүн бүрийн сэтгэл тэнэгэр сайхан байдаг. Ийм үед хамтдаа дуулах хамгийн сайхан байдаг. Миний хувьд бүх зүйл ургаж цэцэглэдэг хавар цагаар хөдөөгийн сонсогчдынхоо дунд очиж дуулаад хамтдаа дуулахын сайхныг мэдэрсэн. Хөдөө очихоор толгой сэргээд сэтгэл санаа амар тайван болчихдог юм. Харин хотод ажлын ачаалал, хүн амын нягтрал биднийг стрестүүлж байна.
Мөн Монгол бөхийн өргөөнд хүчит бөхчүүдийн сайхан хүч энерги шингэсэн учраас нар зөв тойроод ороход дулаахан байдаг. Тэр ч утгаараа зургаан ханатай эсгий гэр миний тоглолтонд уламжлал болгон баригддаг боллоо. Тоглолт маань ч ерөнхийдөө аравугаар сарын 10-нд уламжлал болжчихож дээ.
Тиймээс тоглолтыг маань сайхан хүлээж авбал 12-нд нь дахин тоглоно гэж бодож байгаа. Тооны хувьд дотроо бэлгэддэг шүтдэг тоо бий. Энэ тоглолтын мэдээллийн утаснууд дандаа 33,33 -аар төгссөн байх жишээтэй. Гурвын тоо хүчний их бэлгэдэл, бас тулгын гурван чулуу бат бэх байх ёстой гээд олон хүчин зүйлийг агуулдаг. Миний машины дугаар ч гурвын тоотой.
-Энэ тоглолтын дараах төлөвлөгөө юу байна вэ?
-Өнтэй өвлийг давсны дараа ирж яваа хавар цагаар хөдөө орон нутгийн үзэгч сонсогчидтойгоо уулзах төлөвлөгөөтэй байгаа. Нар зөв тойроод хөдөөгүүр явах сайхан байдаг.
-Аав, ээж тань тоглолтыг чинь ирж үзэж чадах уу?
-Аав маань улсын аварга тууварчин, аймгийн алдарт уяач Доржгочоо гэж хүн бий. Ээж маань улсын аварга тууварчин Цэцэгмаа гэж хүн бий. Аав, ээж маань намрын ид ажил эхэлж байгаа болохоор хараахан ирж амжихгүй байх. Тэд маань нутагтаа сайхан амьдарч байгаа.
-Тоглолтын нэрнээс тань эхлээд дуучин Намсрайноровын үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгджээ гэж ойлгож болох уу?
- “Сэвлэг... бүүвэй шиг” гэдэг бол дууны нэр биш. Харин надтай хамтдаа дуулж баяссан хүмүүс энэ нэрийг зохижээ гэж хэлэх байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл нийтийн дууг ингэж дуулбал яах бол гэсэн бодлыг минь ойлгоосой гэж хүсч байна.
-МУГЖ Ч.Бат-Эрдэнэ таны тоглолтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Та хоёрын хувьд уран бүтээлийн ганзага нийлээд хэр удаж байгаа вэ. Ч.Бат-Эрдэнэ хаа холоос ирж тоглолтыг тань зохион байгуулна гэдэг маш дотно гэдгийн илэрхийлэл юм?
-Уран бүтээлийг хүн ганцаараа хийдэггүй. Маш олон жигүүртэй. Олон жигүүрээр дэвж байж уран бүтээл урагшлах жамтай. Бид хоёрын хувьд хүйн холбоогүй. Тэгсэн хэрнээ хүйн холбоотой мэт уран бүтээл, амьдрал дээр ойр дотно байдаг.
-Дуучин Банзрагч тоглолтоо хийхдээ бүтэн хоёр цаг ганцаараа дуулсан. Та түүнээс илүү цагаар дуулах уу?
-Би хөдөө тоглолтоор явж байхдаа бүтэн найман цаг ганцаараа дуулсан. Ховд аймагг нэг өдөр дөрвөн удаа тоглож байлаа. Ард түмнийхээ тэр их энергийг давж гарсны дараа ядарснаа мэдэрсэн.
-Жавхланг нийтийн дууны ханхүү гэж нэрлэсэн удаатай. Мөн таныг нийтийн дууны ханхүү гэж тодорхойлсон байна билээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ. Ер нь та мориор бодоход хаана нь давхиж явна вэ?
-Өөрийгөө тодорхойлох нь илүүц байх. Ард түмэн л надад үнэлгээ өгөх байх. Гэхдээ мориор бол би айрагдаж яваа болов уу.
- “Сэвлэг шиг...бүүвэй шиг” цомгийг “Нарантуул”, “Бөмбөгөр” зах дээр 2000, 3000 төгрөгөөр оригналаар нь биш маш муу бичлэгтэйгээр хуулбарлаад зарж байна. Үүнд зохиогчийнхоо зүгээс хэрхэн хандаж байна вэ?
-Энэ талаар маш их ярьдаг ч шийдэж чаддаггүй. Оюуны өмчийн газраас энэ тал дээр анхаарлаа тавьж ажиллаж байгаа байх. Сонсч л байвал болох мэт боловч чанарын асуудал энд яригдах учиртай. Сонсогчид чанартай уран бүтээл сонсох ёстой. Гэхдээ энэ асуудал яваандаа нэгдсэн бодлогод орох байх. Миний цомгийн эх хувь “Hi Fi” оранж рекордст л байдаг шүү дээ.
-Та тоглолтон дээрээ поп оркестртэй дуулна гэсэн. Ямар дуунууд дуулагдах вэ?
-Ард түмнийхээ сонсдог дуунуудыг өөр найруулгад оруулж дуулж байгаа юм л даа. “Хонгор чамдаа” “Санах тусмаа” дуунаас гадна үзэгчдийн сэтгэлд хоногшсон хуучны ганц нэг дууг сонгосон байгаа. Мөн ардын хөгжимтэй дуулна. Өөрөөр хэлбэл шинэ цомогтоо орсон дуунуудыг дуулж үзэгчиддээ шалгуулна гэсэн үг. Заавал шинэ дуунууд гэлтгүй миний дуулсан шилдгийн шилдэг уран бүтээлүүд энэ тоглолтод багтах юм.
-Та цаг наргүй уран бүтээл гэж явдаг хүн. Гэр бүлдээ зав гаргах боломж хэр байдаг вэ?
-Эхнэр хоёр хүүхэдтэй. Эхнэр маань Улаанбаатар хотынх. Уран бүтээлч хүний ар гэр, хариуцлага өндөртэй байдаг. Бид зарим үед олон хоногоор тоглолтоор явна. Бас шөнийн хоёр, гурван цагт хоолойн бичлэгт ороод гэртээ шөнө очих жишээтэй. Гэртээ бүтэн анхаарал тавьж чаддаггүй тийм л хүмүүс байдаг.
-Таны уран бүтээлд хайрын дуу зонхилдог?
-Хайр гэдэг бол мөнхийн сэдэв. Миний уран бүтээлд нутаг ус, аав ээж, амраг хань, эх орны сэдэв бүгд багтаж байгаа. Шинэ цомогт орсон дуунууд маань ч мөн л энэ сэдвүүдийг хамарсан. Магадгүй ардын дуу, уртын дууны үргэлжлэл алтан үеийнхний дуулсан дуунууд, одоогийн бидний хийж байгаа уран бүтээлүүд хоёр гурван зуун жилийн дараа ардын дууны үргэлжлэл болон үлдэх учраас чанартай уран бүтээл хийхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж явна.
-Өнгөрсөн жил аялан тоглолт хийсэн. Тэр үед үзэгчдийн сэтгэгдэл ямар байсан бэ?
-Өнгөрсөн жил 21 аймгаараа бүтэн тойрсон. Тэднийхээ дунд очоод хамтдаа дуулаад, халуун алга ташилт, сэтгэлийн халуун үгсээр урам авах хамгийн сайхан. Тэндээсээ уран бүтээлийнхээ хийх эрч хүчийг авах нь уран бүтээлч хүний хамгийн аз жаргалтай, сэтгэл догдолсон мөч байдаг. Би өнгөрсөн жил аймаг бүрт хоёр удаа тоглож байсан. Харин Ховд аймагт нэг өдөрт дөрвөн удаа тоглож байгаа.
Тэгээд хамгийн сүүлийн тоглолтын дараа өөрийгөө ядарсныг мэдсэн. Маш их сэтгэл хөдөлсөн, хамтдаа дуулаад сэтгэлийн хөдлөл дээд цэгтээ хүрсэн байсан. Тиймээс нэг аймагт дөрвөн удаа тоглосон нь рекорд юм болов уу гэж омогшиж явдаг.
-Та богино хугацаанд олонд танигдсан уран бүтээлч. Цаашдын хүсэл мөрөөдлийнхөө тухайд?
-Олондоо танигдаж, хүндлэгдэнэ гэдэг тухайн хүний од хийморь байдаг юм байна. Миний дуунуудыг сонсдог монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаад ч бардаггүй юм. Мэдээж үүнд нөр их хөдөлмөр хэрэгтэй. Өнөөдрийн миний зүтгэж байгаа зүйл бол хоолой. Дуугаараа ард түмнээ хөглөж явах ёстой. Тиймээс миний хувьд хүрэх оргилынхоо эхний алхамд яваа гэж байна Хүн амьдралдаа байнга сурч байдаг учраас би би сурчихлаа, мэдчихлээ гэж боддоггүй. Цаашдаа хүсч мөрөөдсөн зүйл их бий.
-Сүүлийн үед олны танил хүмүүс морь руу их хошуурч байна. Малын дэргэд өссөн хү-ний хувьд танд яваандаа морь уях бодол байдаг уу?
-Баяр наадмын цэнгэл яах аргагүй хурдан хүлэг. Морь, бөх, уран бүтээл бүгд эзнээ олсон тохирол, хувь ерөөл гэж байдаг юм шиг. Тэгэхээр надаас сайхан уран бүтээлүүд гарч түүнийг ард түмэн маань халуун сэтгэлээр өлгийдөн авна гэдэг мөн л хувь тохиол юм, Хүн болгон барилдаад өндөр амжилт үзүүлдэггүй. Морь болгон давхиад түрүүлдэггүй. Хүн болгон дуулаад ингэж хүлээж авч байна уу, үгүй юу гэдэг дээр би өөрийгөө дотроо маш их хувь байна гэж харж байгаа. Морины хувьд 40, 50 нас хүрээд эр хүний хийморь болсон морь малтай ойр байхыг үгүйсгэхгүй.
-Эцэг, эхээс хэдүүлээ вэ. Танай гэр бүлд танаас өөр урлагийн хүн байгаа юу?
-Манайх удамд мундаг дуучин болсон хүн байхгүй. Харин ээж, аавын минь талд сайхан дуулдаг хүмүүс бий. Тэдний дундаас олондоо танигдаж яваа нь би.
-Урлаг босго өндөртэй. Иймд хүүгээ аав, ээж нь урлагийн замыг сонгосонд хожмоо баярлаж л явдаг байх?
-Тэгэлгүй яахав. Бөх болно гэж явсан хүн урлагийн хүн болсон. Тэр үед унага тамгалах найран дээр очсон аавын маань найзуудад ээж маань миний хүүг сумын соёлын төвд шалгаад өгөөч гэсэн юм. Тэгээд удалгүй сумын соёлын төвийн тайзан дээр гарч шалгуулж байлаа. Бас СУИС -д таван жил чанагдсан минь нөлөөлсөн. Тэд маань намайг бөх болоогүй дуучин болсон гэж гомддоггүй, харин ч баярлаж явдаг байх. Хүн болгон энэ биеийг төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлаж явдаг. Т ийм учраас тэднийхээ ачийг хариулах юмсан гэж хичээдэг.
-Аж амьдрал, монгол ёс зан-шил найр наадам дуучин болоход нөлөөлдөг. Мэдээж унага тамгалах найран дээр хүмүүс очиж дуулаагүй бол яахан дуу хуурын сайхныг мэдрэх билээ?
-Хөдөөний хүүхэд дээр нь монгол ахуй байгаа цагт нийтийн дуу ард түмнийх хэвээр л байна. Хэзээ ч мөхөхгүй, монгол ёс заншил байгаа цагт нийтийн дуу үлдэнэ. Яруу найраг, хөгжмийн найруулга, оренжровшик дээр нь энэ бүгд эзэнтэй учраас зүрх сэтгэлээс гарч Гэр дуу хүний зүрх сэтгэлийг хөдөлгөдөг юм байна.
Д.Нэргүй