Google компани өнгөрсөн сард Alphabet болж том өөрчлөлт хийж байсан бол дөнгөж есдүгээр сарын 1-ний өдөр олон жил онцын өөрчлөлт хийгээгүй логогоо солив.
Компани анх байгуулагдсанаас хойш буюу 17 жилийн турш тэдний лого үндсэн дөрвөн өнгө болох улаан, шар, цэнхэр, ногоон өнгөө хадгалан, хэлбэрээ огцом сольж байсангүй.
Харин өчигдөр логоны төрхийг орвонгоор нь өөрчилжээ. Гэхдээ өнгө нь хуучнаараа. Сонирхолтой нь та google-ийн цахим хуудсанд зочлоход дээр буланд харагддаг байсан цэнхэр дэвсгэрт дээрх лого, дуу хоолой таних систем ажиллуулдаг бяцхан микрофон нь хүртэл өөр өнгөтэй болжээ.
Анх зөвхөн суурин компьютерт зориулан загварыг нь гаргасан цэнхэр логог одоо суурин компьютероос гадна гар утас, таблет, ухаалаг цаг гэх мэт хөдөлгөөнт төхөөрөмжид бүгдэд тохиромжтой байхаар бодож өөрчилсөн юм байна.
Хамгийн сүүлд компани 2013 оны есдүгээр сард өмнөх логог бага зэрэг өөрчилж байжээ. 1998 онд Ларри Пейж, Сергей Брин нарын анх сургууль төгсөхдөө ашигласан тэр л лого үндсэндээ дөрвөн удаа л өөрчлөгдөж байв.