Энэ жил цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай хураан авах урьдчилсан төлөв гараад байна.
Өөрөөр хэлбэл гурилын хэрэгцээнд 106 мянган тонн буудай дутагдаж байгаа ажээ.
Үүнтэй холбоотойгоор дутагдах буудайн нөөцийг импортоор бүрдүүлэхээр болсноос гадна гурилын үйлдвэрүүд эхлээд дотоодын тариаланчдаас шаардлага хангасан буудай худалдан авах шаардлагыг Засгийн газраас тавьж байна.
Ургац хураалтын их ажил эхлэхээс урьтаад газар тариалангийн гол бүс нутгууд дахь зарим компаниудын үйл ажиллагаатай ХХАА-н Г.Бурмаа очиж танилцлаа. 2015 онд улсын хэмжээнд нийт 512.3 мянган га-д тариалалт хийж, ургацын урьдчилсан балансаар 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах тооцоо гарсан байна.
Гэхдээ тарималын болц бүс нутгуудад харилцан адилгүй байгаагаас ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгааг ХХААЯ-аас анхааруулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулан тариаланчдад хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.
Ургац хураалтын ажилтай холбогдуулаад 20 хувийн урьдчилгаатай 5 жилд эргэн төлөх нөхцөлтэйгээр трактор, үр тарианы комбайныг тариаланчдад нийлүүлэх ажил хэрэгжиж байгаа талаар ХХААЯ-эаас мэдээлсэн байна.
Мөн 21 аж ахуйн нэгжид тоног төхөөрөмж худалдан авахад 7.5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлжээ. Үүнээс гадна тариалалт эхлэхээс урьтаад тариаланчдад учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор буудайн үр болон шатахууны тодорхой хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлсэн байна.
Б.Батманлай