Монгол дархчуудын ур ухаан, авьяас билиг шингэсэн үнэт эдлэл, эртний хосгүй ховор эдлэл, урлагийн бүтээлийн Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа "Арт хаус" /Хуучнаар Туул рестораны баруун хойно/ төвийн гуравдугаар давхарт болж байна.
Хоёрдугаар сарын 8 буюу битүүний өдрийг хүртэл зохион байгуулах тус үзэсгэлэнд монголчуудын өдөр тутмын төдийгүй баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлаар эрхэмлэн гоёдог хөөрөг, хэт бэл, гаанс, алт мөнгөн аяга, эмээл зэрэг уламжлалт үнэт эдлэл хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлсийг нэг дор төвлөрүүлжээ.
"Арт Хаус" төвийн захирал А.Алтангэрэлээс үзэсгэлэнгийн талаар тодрууллаа.
-Үзэсгэлэнд хэчнээн төрлийн ямар бүтээлүүд тавигдсан бэ?
-Цагаан сараар уламжлал болгон гаргадаг үзэсгэлэнгээ энэ жил “Бичин жилийн гоёл” нэртэйгээр тав дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 10 гаруй аж ахуй нэгж, уран дархчууд, хөөрөг урладаг, үнэт эдлэлийн чиглэлээр бизнес эрхэлдэг байгууллагууд оролцож байна. Монгол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний, мэндлэх хүндлэх ёсонд хэрэглэдэг хөөрөг, алт мөнгөн аяга, монгол дээлний бүс, сав суулга гэх зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүн тавьсан. Манайх Монголын олон жил ажилласан авьяаслаг шилдэг урчуудын бүтээсэн бүтээгдэхүүн тавьдгаараа онцлог.
-Хөөргийн хувьд ямар үнэтэй, ямар хийцийн хөөргүүд байна вэ?
-Хаш, манан, чүнчигноров, гартаам, шүр зэрэг үнэт чулуугаар хийсэн бүх төрлийн хөөрөгнүүд бий. Зарим нь 150-200 жилийн настай, үнийн хувьд 200 мянгаас 300 сая төгрөг хүртэлх үнэтэй, өргөн олон сонголттой. Хүмүүс нэг газар төвлөрч сонголтоо хийхэд дөхөм болох болов уу гэж энэ үзэсгэлэнг зохион байгуулдаг.
-Эртний эдлэлүүд бас харагдаж байна. Эртний эдлэлүүд нь он цагийн хувьд хэдий хэр хугацаанд хамаарагдах вэ?
-Хүний хэрэглэдэг бүхий л төрлийн гоёл чимэглэл, хуучны болон орчин цагийн хийцийн үнэт эдлэлүүд байна. Сүүлийн 200 жилд монголчуудын ахуй амьдралд хэрэглэсэн бүтээлүүд бий.