Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэх, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй, соёлтой оролцох дадлыг хэвшүүлэх зорилгоор 22 сая төгрөгийн шагналын сантай шторк, дэлгэцийн богино хэмжээний бүтээлийн уралдаан зарласан.
Уралдаанд бүтээлээ ирүүлж буй, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн хүсэлтээр бүтээл хүлээн авах хугацааг сунгаж наймдугаар сарын 25-н болгосон байна.
Бүтээл нь сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээллийг хүргэх зорилготой бөгөөд аж ахуйн нэгж төдийгүй иргэд оролцох боломжтой.
Оролцогчид
- Хамгаалах суудал, хамгаалах бүс,
- Согтуу жолооч,
- Явган зорчигч,
- Хурд,
- Хөдөлгөөний аюулгүй байдал сэдвээр шинэлэг бүтээл, оновчтой санал дэвшүүлсэн бүтээлийг хийнэ.
Ингэхдээ зорилтот утга санааг илэрхийлсэн, мэргэжлийн түвшинд HD форматаар хийсэн байх бөгөөд 30 секундээс хэтрэхгүй хугацаатай байна. Мөн эфирийн шаардлага хангасан байх хэрэгтэй учир нь бүтээлийг олон нийтийн хүртээл болгоно.
Уралдаанд оролцогчдын бүтээлийг Замын цагдаагийн газрын фэйсбүүк хуудсанд байршуулан иргэдээс хамгийн их санал авсан арван бүтээлийг зарлах юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрээр сэдэв тус бүрд эхний гурван байрыг шалгаруулан
- Тэргүүн байр 1, өргөмжлөл 2 сая төгрөг,
- Дэд байр 1, өргөмжлөл 1.5 сая төгрөг,
- Гуравдугаар байр 1, өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнах юм байна.