Клонийн аргаар нэг жилийн дотор нэг сая үхэр үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн хамгийн том үйлдвэрийг Хятад, Өмнөд Солонгос хамтран Тяньжин хотод байгуулахаар болжээ. Тус үйлдвэр яваандаа мөн төдий тооны нохой болон нэн ховор амьтан үйлдвэрлэх боломжтой аж.
Хятадын биотехнологийн тэргүүлэгч компани BoyaLife хөдөө аж ахуйн салбарт Хятад биотехнологийн ямар аварга төлөвлөгөөтэй байгааг даваа гарагт онцолсон. 1996 онд Шотландад клонийн аргаар анх удаа Доли хэмээх хонийг гаргаж авсан ч Европт одоо ч уг аргаар фермийн амьтан гаргаж авахыг зөвшөөрдөггүй.
BoyaLife-ийн гүйцэтгэх захирал Сюй Сяочунь улам бүр хөлжиж байгаа хятадуудын нэн их хүсэмжилдэг сайн чанарын үхрийн махны хэрэглээг хангахын тулд үүлдэр сайтай тугалыг олноор нь гаргаж авахыг зорьсон гэж тайлбарлав. Харин BoyaLife-ийн түнш болох Өмнөд Солонгосын биотехнологийн Sooam судалгааны компани 2005 оноос хойш клонийн аргаар 550 гөлөг гаргаж аваад байгаа аж.
Sooam судалгааны хүрээлэнг Өмнөд Солонгосын эрдэмтэн Хван Ву-сук тэргүүлдэг бөгөөд 2005 онд хүний эд эрхтэн гаргаж авах судалгаа нь ул үндэслэл муутай байсан нь илэрснээр Хван Ву-сукын нэр хүнд унаад байсан юм. Гэхдээ дэлхийд анх удаа клонийн аргаар снаппи буюу Афганистаны анч нохой гаргаж авах ажил нь амжилттай болсон. Өнгөрсөн жил Sooam, BoyaLife хамтран нэн ховор үүлдрийн төвд банхар клонийн аргаар гаргаж авахаар нэгдсэн юм.
Тяньжинд байгуулах лабораторидоо мөрдөх, аврах болон тэсрэх бөмбөг илрүүлэх чадвартай цагдаагийн нохойг хүртэл гаргаж авна хэмээн ноён Сью мэдэгдэв. Гэхдээ гол үйл ажиллагаа нь үхэр үржүүлэх ажил байх аж.
Ноён Сьюгийн хэлснээр эхний ээлжинд жилд нэг зуун мянган үхэр гаргаж авах бөгөөд амжилттай болбол энэ тоо нэг жилд нэг сая болж нэмэгдэх гэнэ. Үйлдвэр 2016 онд буюу 200 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдсэнээр ажиллагаагаа эхлэх тухай Хятадын мэдээллийн төв агентлаг дамжуулжээ. Клонийн арга нь Хятадын үйлдвэрлэлд аль хэдийнэ нэвтэрсэн, шинжлэх ухааны туршилт нь цаашид ч үргэлжлэх, хүрээгээ тэлж буй салбар юм.
Гэхдээ байдал Европт эсрэгээрээ. Доли хонийг гаргаж авсан Эдинбург дэх Roslin хүрээлэн амьтдыг клонийн аргаар гаргаж авах судалгаагаа зогсоожээ. Есдүгээр сард клонийн аргаар гаргаж авсан амьтдын үр төл энгийн амьтадтай харьцуулахад өвчлөмтгий байгаагаас мал амьтныг клонийн аргаар гаргаж авах, ийм төрлийн амьтдын худалдааг хориглохыг Европын парламент олонхын саналаар шийдвэрлэсэн юм.
Харин АНУ-д амьтны дууриамлыг эсийн зохиомол үржлээр гарган авахыг хуулиар зөвшөөрдөг. АНУ- ын биотехнологийн ViaGen компани фермийн мал болон гэрийн тэжээмэл амьтныг дээрх аргаар гаргаж авахад дэлхийд тэргүүлдэг бөгөөд Өмнөд Солонгосын Sooam-той технологийн тусгай зөвшөөрлийн гэрээтэй юм.
Чарльз Кловер, Клайв Куксон