Гурван жилийн өмнө Лондонгийн олимпиос хүрэл медаль хүртэж байсан С.Ням-Очир дэлхийн аваргын хүрэл медалийг цуглуулгандаа нэмлээ.
-66кг-д Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар нарын шилдгүүдийг ялагдсны дараа багийнхан нь хүнд байдалд ороход "Зүгээр ээ би медаль авна" гэж ам бардам хэлсэн. Хэлсэндээ ч хүрлээ.
Хүрэл медалийн болзол хангачихаад нагац ах Г.Жамсран болон Монгол Улсын ардын багш, шигшээ багийн ахлах дасалгалжуулагч О.Балжинням нарт хүндэтгэл үзүүлж дэвжээн дээрээ мөргөсөн нь үнэхээр гайхалтай хором мөч байлаа.
С.Ням-Очирын ээжийнх нь төрсөн ах дүү нар нь самбо, жүдо бөхийн тамирчид.
Бээжингийн олимпод хүрэл медалийн төлөө харамсалтайгаар ялагдсан Дамдинсүрэнгийн Нямхүү, Сайнжаргалын Ням-Очир нарыг үеэлүүд гэдгээр нь жүдо бөх сонирхогчид андахгүй.
Самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, аймгийн арслан “Увс нуур” дэвжээний багш Г.Жамсран зээ дүүгээ дэмжихээр Астанаг ирээд байсан. Тэр холоос зорьж ирсэн нагац ахыгаа ёстой л магнайг нь тэнийтэл баярлууллаа.
Гэхдээ олимпийн хүрэл медалиас урьтаж дэлхийн аваргын медаль хүртэх боломж түүнд байсан. 2010 оны Токиогийн ДАШТ-д С.Ням-Очир хэсгийн аваргын төлөө Голландын бөхтэй барилдах үедээ тохойндоо хүнд бэртэл авснаар дэвжээг орхиж, өрсөлдөгчид нь барилдаан хийлгүйгээр медаль зүүснийг та бид санаж байгаа байх аа.
Юутай ч тэрбээр олимп, дэлхийн аваргын хошой медальтай Монголын хоёр дахь жүдоч боллоо.
Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нарын араас олон олимп, дэлхийн хошой аварга олноор төрөх болтугай.