МҮСБХ-ноос сагсан бөмбөгийн тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэн өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх, Үндэсний шигшээ багийн залгамж халааг системтэйгээр бэлтгэх зорилгоор гурван түвшний шигшээ багийг байгуулан Олон улсын тэмцээнүүдэд оролцуулан туршлагажуулахаар ажиллаж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Залуучуудын шигшээ багийг бэлтгэн БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн Универсиад наадамд оролцуулсан. Залуучуудын шигшээ баг энэ үеэр гурван хожил байгуулан Дэлхийн бага олимпийн 17-р байрт орсон амжилт үзүүлсэн.
Гурван түвшний шигшээ багуудыг дараах Олон Улсын тэмцээнүүд хүлээж байна. Үүнд:
- Үндэсний II шигшээ багийг есдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Тайвань улсад болох Олон улсын тэмцээн
- Залуучуудын шигшээ багийг мөн есдүгээр сард БНХАУ-д болох Азийн Аварга шалгаруулах оюутны 3х3 тэмцээн
- Үндэсний шигшээ багийг Азийн аварга шалгаруулах тэмцээнүүд тус тус хүлээж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан шигшээ багуудын Олон улсын тэмцээнд оролцох бэлтгэлжилтийг хангахаар энэ сарын 26-наас 30-ны хооронд Улаанбаатар хотноо МҮСБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит "Chinggis Khaan Cup-2015" тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
Чингис хаан Кап-2015 тэмцээнд дараах зургаан баг оролцоно. Үүнд:
- БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг
- ОХУ-ын баг
- Монгол Улсын Үндэсний шигшээ баг
- Монгол улсын хоёрдугаар Үндэсний шигшээ баг
- Монгол улсын Залуучуудын шигшээ баг
- Үндэсний супер лигийн Үндэсний Аварга Альянс Тех Харцага багууд оролцоно.