Юнивишнийн зүгээс автомашингүй өдрийг тохиолдуулан Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөг нь “Хамтдаа жаргалтай” уриан дор эцэг эхчүүд, хүүхдүүдтэйгээ ирж нэгэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлсэн юм.
Арга хэмжээнд зориулж цэцэрлэгт хүрээлэнг бүрэн тохижуулсан байсан бөгөөд амттаны булан буюу поп-корн, зайрмаг, хөөсөн чихрийг хүүхдүүдэд тараан, талбайн голд тохижуулсан том дэлгэцээр хүүхэлдэйн кино үзүүлж байлаа. Мөн хүүхдүүд хүссэн үлгэрийн баатраа нүүрэн дээрээ зуруулах, үлгэрийн баатруудын тоглолт үзэхээс гадна гулсуур, үсэрдэг тоглоомууд дээр өдөржин тоглож өнгөрөөв. Эцэг эхчүүдийн хувьд гэр бүлээрээ зургаа авахуулан, тэр дороо угаалгаж авах, асуулт хариултын тэмцээнд орж гарын бэлэг авах, Юнивишнийн шинэ үйлчилгээг авах, үйлчилгээний ажилтнаас асууж тодруулах зэрэг хэсгүүд багтсан байсан юм.