Улсын хэмжээнд хаягдал ус цэвэрлэх 96 байгууламж байгаагаас цэвэршилтийн түвшнөөр
- 90%-тай 29,
- 70%-80%-тай 8,
- Үлдсэн 37 цэвэрлэх байгууламж стандартын шаардлагад нийцэхгүй хаягдал бохир усыг байгальд нийлүүлж байна.
Цэвэрлэх байгууламжууд хэт хуучирсан, урсгал засвар хийлгүй удсан тул ашиглалтын горим хангахгүй, хаягдал усыг цэвэрлэлгүйгээр байгальд шууд нийлүүлж байгаа нь хөрс, ус бохирдох үндсэн нөхцөл болдог.
Ялангуяа Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүйд хүрч, стандартын хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн, орчин үеийн технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг барьж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын II компакт гэрээний хүрээнд Төв цэвэрлэх байгууламжаас гарах 50,000 м3/хон усыг дахин боловсруулж Дулааны III, IV цахилгаан станцын техникийн хөргөлтөд ашиглахаар “Ус дахин цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг эхлүүлсэн. Уг төслийн зураг төсөл 60%, барилга угсралтын ажил 5%-тай байна.
Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, стандартын шаардлага хангасан усыг Туул голд нийлүүлж, бохирдлыг бууруулахаас гадна ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн шаардлагыг хангаж, 50 мянган м3/хон усыг дахин ашиглана. Энэ хэмжээний усны нөөцийг хэмнэх боломжтой болно гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Үүнд,
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Усны тухай, Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байгаа бөгөөд уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулах;
-Салбар хоорондын хамтын ажиллагаа сайжруулах. Тухайлбал цэвэрлэх байгууламжууд өөрсдөө бохирдуулагч эх үүсвэр болоод байгаа өнөө үед Барилга, хот байгуулалтын яам, Зохицуулах зөвлөл, Нийслэлийн ЗДТГ, Ус сувгийн удирдах газруудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж, цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй бохир усны чанарыг хянах, үнэ тарифыг шинэчлэх;
-Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14.2.1-д заасны дагуу хангагч байгууллага нь хүлээн авч буй бохир усны чанарт хяналт тавьдаг болох, Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тус хуулийн 15.1.5, 18.5-д заасныг мөрдөх нөхцөлийг бүрдүүлж хаягдал усны шугамд нийлүүлэх MNS 6561:2015 стандартыг мөрдүүлэх;
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, олон улсын туршлага, менежментийг нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг хил, гаалиар нэвтрүүлэхэд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, ногоон зээлд хамруулах эдийн засгийн хөшүүргийг нэмэх эрхзүйн орчныг сайжруулах;
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах арга хэмжээг зохион байгуулах;
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сайжруулах үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төлөвлөж, байгууллагын төсөвт жил бүр тусгуулах арга хэмжээг авах;
-Ус бохирдуулсны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг бууруулах, арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба нийт орлогын 50-nас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах боломжийг бүрдүүлнэ. Ус бохирдуулсны төлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын санд шилжин, орчныг бохирдох, доройтохоос хамгаалах, бууруулахад шаардагдах зардлыг жил бүр тусгах;
- Хаягдал усыг тоолууржуулах ажлыг эрчимжүүлэх, хаягдал усанд шинжилгээ хийдэг лабораториудыг итгэмжлэх, хамрах хүрээг өргөтгөн хаягдал усны стандартад заасан үзүүлэлтүүдийг бүрэн шинжлэх техникийн болон хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Эдгээрийг хэрэгжүүлснээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт сайжирч, аж ахуйн нэгж байгууллагууд хаягдал усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх, цэвэрлэсэн усыг эргүүлэн ашиглах үйл явцаар дамжуулан цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс багасгах, хүрээлэн буй орчныг бохирдлоос сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэлээ.