Везувий галт уул дэлбэрсний улмаас манай эриний 79 онд одоогийн Италийн нутаг дахь Ромын Помпей, Геркуланиум хотууд устаж үгүй болсон юм.
Тухайн үеийн муутуу цаасан дээрх баримтууд шатаж, үнс болжээ. Эрдэмтэд хоёр мянган жилийн турш 20 метр зузаан галт уулын шавар, үнсний дор байсан баримтуудыг олсон ч хүрэх төдийд үнс болон унших аргагүй болдог байв.
Өөрийгөө эзэн хаанд өргөмжлөөд удалгүй амиа алдсан Юлий Цезарийн хадам аавын тосгоноос эртний баримт бичгүүдийг олжээ. 1700-аад оноос хойш эртний Помпей хотын дурсгал болох нийт 600 баримтыг эрдэмтэд олсон байна.
Гэвч маш хэврэг болсон баримтуудад хүрэх төдийд тоос болон хувирсан тул бичгийг унших оролдлого хийгээгүй байна.
Өнгөрсөн гуравдугаар сард их сургуулийн багш нар, оюутнуудын дунд уралдаан зарлажээ. Машин сургалт, компьютерын мэргэжилтнүүд уралдаанд оролцсон байна. АНУ-ын Кэнтаки их сургуулийн баг хиймэл оюун ухааны тусламжтайгаар нүүрс болж хувирсан баримт дээрх үсгүүдийг тайлжээ.
Тэд рентген ашиглаж, муутууны маш өндөр нягтралтай, гурван хэмжээст зургуудыг ашигласан байна. Тэдгээр зургийг 2019 онд Кэнтакигийн их сургуулийн профессор Бэрэнт Сийлс авчээ. Тэрээр багтайгаа 20 жилийн турш ажиллаж, ийм үр дүнд хүрсэн аж.
Нэбраска-Линкольны их сургуулийн компьютерийн инженэрийн ангийн оюутан Луфэ Фарритор нэг үг уншиж, 40 мянган ам.долларын шагнал хүртсэн байна.
Тэрээр арван үсгийг таньжээ. Эртний грек хэлээр эзэн хааны өнгийг илэрхийлдэг үзмэн ягаан (эсвэл нил ягаан) болон улаан өнгөний холимгийг порфиро гэж нэрлэдэг байжээ. 21 настай оюутан энэ үгийг цаасан дээрээс илрүүлсэн аж.
Түүний дараа Берлинд биороботын чиглэлээр сурдаг, египет оюутан Юсуф Надэр мөн энэ үгийг тайлсан тул 10 мянган ам.доллараар шагнуулжээ. Тэрээр порфиро гэж бичсэнийг илүү тод, гаргацтай болгожээ.
Мөн Касэй Хандмэрт 10 мянган ам.долларын шагнал олгосон байна. Тэрээр хуйлаастай нүүрсний үнснээс бэх, үсгийг хамгийн түрүүнд олжээ. Түүний судалгаа дараагийн судалгаануудын суурийг тавьсан.
Оюутнуудын нээлт энэ салбарт томоохон ахиц дэвшилд тооцогдож байна. 1750 онд муутуу цаасыг олсноос хойш олон хүн бичгийг тайлж уншихыг мөрөөдөж байсныг биелүүлэв. Гэхдээ “Везувий” уралдаан дусаагүй. Зохион байгуулагчид дөрвөн мөр эхийг уншсан хүнд 700 мянган ам.доллар амлажээ.
Эх сурвалж: BBC