ХОЛ ХУРДТАЙ НИСЭХИЙН ТУЛД ТЕХНОЛОГИЙГ ДАЛАВЧАА БОЛГО
“Хол хурдтай нисэхийн тулд технологийг далавчаа болго”. Ангийн ханан дээр ийн бичжээ. Энд 9И ангийнханд математикийн багш хичээл орж байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв цилиндрийн эзлэхүүнийг олох.
Бодлого: Хот тохижуулах компани элс хийх зориулалтаар цилиндр сав хийжээ. Сав хийхэд шаардлагатай төмрийн хэмжээ, савны эзлэхүүнийг олоод литрээр илэрхийлэх, 1 литр элс ойролцоогоор 2 кг жинтэй бол нэг саванд хэдэн кг элс орох вэ?
Дээрх бодлогыг багш компьютерт холбосон цахим самбарт харууллаа. Энэ самбар нь их ид шидтэй юм, нэг бол самбар болчихсон багш дээр нь томьёо бичиж болох бол нөгөө харах нь компьютер болгож, интернетээр хайлт хийж ч байх юм.
Сурагчид ч өмнө байрлах компьютерыг ашиглан бодлогын хариуг төвөггүй олов. Дараа нь ширээнд байрлуулсан VR төхөөрөмжөөр цилиндрээ харж, эзлэхүүнийг нь ихэсгэж, багасгаж үзлээ. Ингээд математикийн хичээлийн цаг дуусаж, багш гэрийн даалгавраа өгөв. Ингэхдээ “Дэлгэцэд харагдаж байгаа QR кодыг уншуулаад гэрийн даалгавраа тэмдэглээд аваарай” гэв, гоё юм аа.
Дараагийн хичээл биологи. Өнөөдөр үзэх сэдэв хүний дотоод эрхтний тогтолцоо. Багш сурагчдыг VR төхөөрөмжөө зүүхийг зөвлөж, тэд хүний элэг, бөөр, уушги, зүрхийг бодит мэтээр харж, мэдрэв. Бас биеийнх нь аль хэсэгт хаана хэрхэн байрладгийг нь мэдэж авлаа.
“Хөөх”, “Ямар гоё юм бэ” гэж уулга алдаж, амаа дарах охид. “Анд аа, одоо чи үз дээ, үнэхээр сонирхолтой юм байна” гээд ширээний найздаа VR-аа дамжуулах хөвгүүн...Тэд бүгд анх удаа VR буюу компьютерын программ хангамж болон тусгай толгойн өмсгөлийн тусламжтайгаар хүний нүдэнд үл харагдах орчинд байрладаг дотоод эрхтний тогтолцоогоор ийнхүү аялав.
Цаашид ч бүх хичээл энэ компьютер, төхөөрөмжийг ашиглан, энэ ангид орж байна гэж багш нь хэлбэл, сурагчид бүгд алга ташсан. Ангийн хаалганы дээр “Хүүхэд бүрийг мөрөөдөлдөө хүрэхэд дэмжлэг үзүүлж, Мобикомын ах, эгч нар нь энэхүү ДИЖИТАЛ ТАНХИМЫГ БҮТЭЭВ” гэж бичсэн, гэрэлтдэг жижигхэн хаяг наажээ.
Өөдлөх айл үүднээсээ гэж үг бий. Үүнтэй адил сургуулиа тохижуулъя гэвэл захирлын сэтгэл, зүтгэл их чухал юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургуулийн захирал гэх яриа хөөрөөтэй, сэтгэл хөдлөл өндөртэй, тэр хэрээрээ халгисан, цалгисан, элдэв чамирхалгүй сайх эр байна. Боловсролын салбарт 23 жил, сургуулийнхаа захирлаар 6 жил ажиллаж байгаа гэнэ. Түүнийг Б.Чойдорж гэдэг.
"БОЛДОГ БОЛ БҮХ АНГИА ИЙМ САЙХАН ТОХИЖИЛТТОЙ БОЛГОМООР БАЙНА"
“Өнөр” цогцолбор нь сурагчдын тоогоор дүүрэгтээ төдийгүй улсдаа дээгүүрт ордог сургуулийн нэг. Хоёр хичээлийн байртай. Нэг байр нь 1960, нөгөө байранд 2200 хүүхэд сурч байна. Сургууль хоёр ээлжээр хичээллэдэг. Гэсэн ч багтаамжийн асуудал тулгарсаар л байгаа тул өргөтгөл бариулахаар захирал Б.Чойдорж БШУЯ, Азийн хөгжлийн банканд хүсэлт тавиад байгаа гэнэ. Ер нь тэр төсөв дууссан, мөнгө байхгүй гэж гараа хумхиж суухын оронд ийш тийш албан бичиг, хүсэлт өгөх, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хандаж, дэмжлэг хүсэх зэргээр байж болох бүхий л боломжийг эрэлхийлдэг аж.
Жишээ нь, ЖАЙКА олон улсын байгууллагаас тэгш хамран сургах зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн төсөлд шалгарснаар “Өнөр” сургуулийн хоёр байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд саадгүй, тав тухтай бие засах, тэдний онцлогт тохирсон ариун цэврийн өрөөг тохижуулжээ. Бага сургуульд 18, дунд болон ахлах сургуульд нь ч мөн тооны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг байна.
Энэ удаад ч мөн UNICEF, Боловсролын ерөнхий газар, Мобиком групп хамтран эхлүүлсэн “Smart education-3” төслийн хүрээнд нэг ангиа ухаалаг, цахим, VR төхөөрөмжтэй, нөүтбүүктэй, цэвэр, тохилог орчинтой, ерөөс юм, юмтай болгон цогцоор тохижуулах боломжийг ашиглаж чаджээ.
Засвар дуусаж, ангиа хүлээн авсан энэ өдөр сургуулийн захирал хүүхэд шиг л хөөрч “Болдог бол бүх ангиа л ийм сайхан тохижилттой болгомоор байна” хэмээн, ангийн үүдээр эргэлдэж, хаалганы шилээр өнгөлзөх сурагчидтай “Хуваарь гарсан байгаа, ээлжлээд бүгд энэ ангид хичээллэнэ, за юу. Ёстой гоё юм үзүүлнэ, та нарт” гэж энгийн сайхан яриа өрнүүлж амжив. Гэдрэг эргээд надад хандан “Багш, сурагчидгүй л энэ ангид хичээллэх сонирхол дүүрэн байна даа, манайхан” гээд инээсэн.
Б.Чойдорж захирал “Хүүхдэд хайртай хүн л сургуульд ажилладаг байх. Манай багш нар сэтгэлтэй. Боловсролын салбарт анхны жилдээ, 10-20 жил ажиллаж байгаа нь ч бий. Тэд бүгд хүүхдэд хайртай, хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй. Зөвхөн хичээл заахаас гадна энэ хүүхэд хоол идэж байна уу, төлөвшил нь ямар байна гээд л төгсөөд явсных нь дараа ч аав ээж болсон уу, ямар сургуульд орсон бэ гээд сэтгэлийн уяатай явдаг.
Тиймээс хүүхдүүдийнхээ төлөө, тав тухтай орчинд суралцах боломжийнх нь төлөө зүгээр суулгүй, юуг ч юм, бүтсэн ч бүтээгүй л эхлүүлэх л чухал санагддаг, үүний л төлөө зорьж ажилладаг. Нэг ангид 50-иулаа сууж байгаа бол 32 болгочих юм сан гээд л бодно, тэгж байж л сурах таатай орчин бүрдэнэ шүү дээ. Өргөтгөлөө бариулах гээд нэлээн явж байна, холбогдох хүмүүстэй уулзаад л байгаа. Бас одоо бүх багш нараа нөүтбүүктэй болгох гээд ажиллаж байна. Бас интернетийн асуудал бий. Хурдыг нь сайжруулж, шилэн кабел ч татчихмаар л санагддаг” гэж тулгамдаж буй асуудлаа ярилаа.
Нэг сургуулийн нэг л ангийг 30 нөүтбүүк, 15 VR төхөөрөмж, ухаалаг самбар бусад зүйлээр тохижуулж өгсөн ч үүний ард олон боломж нээгдэж буй. Хүний дотоод эрхтэн тогтолцоог бодит мэтээр харсан сурагч магадгүй ирээдүйд чадварлаг эмч болохыг мөрөөдөх болно. Хими, физикийн туршилтыг бодис байхгүйн улмаас хийж чаддаггүй байсан бол одоо мөн л VR-ийн тусламжтайгаар аль химийн элемент хэрхэн нэгдэж, уусаж, ууршиж буй үзэгдлийг бодитоор мэдрэх, ингээд ирээдүйд эрдэмтэн, физикч болох эхлэл тавигдах ч боломжтой. Хүүхэд байхдаа сонирхож, дурлаж чадсан зүйл л ирээдүйд сонгох мэргэжлийн үндэс болдог билээ.
"ГАЗАРЗҮЙН ХИЧЭЭЛ ДЭЭРЭЭ САНСАРТ НИСЭЖ НАРНЫ АЙМГИЙН 8 ГАРАГТАЙ ТАНИЛЦАЖ БОЛНО"
VR-т нийт 24 боловсролын контент суулгажээ. Контентуудын агуулгын талаар МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны лабораторийн эрхлэгч, доктор, профессор, “Digital Solutions” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Энхбаяр “Энэхүү виртуал хичээлүүдийг үзсэнээр байгаль ертөнцийн нууцын гүнд нэвтэрч, гараг эрхэс, цаг хугацаагаар аялж, эх орныхоо байгаль, түүхийн дурсгалт газруудтай танилцах боломжтой. Түүнчлэн виртуал орчинд лабораторийн туршилт хийх, тоглонгоо суралцах, өөрийгөө бие даан хөгжүүлэх, даалгаврыг сонирхолтойгоор гүйцэтгэх гэх мэт сургалтын шинэлэг арга барилыг багтааж өгсөн.
Виртуал төхөөрөмжийг зүүсэн хүн компьютерт үүссэн орчинд ороод, яваад, сонсоод, хүрээд, мэдрэх боломжтой гэсэн үг. Энэ технологийг ашиглаад боловсрол, танин мэдэхүйн контентуудыг бид бэлтгэсэн. Жишээ нь байгалийн ухааны хичээл гэхэд л хими, физикийн туршилт хийж болдог. Газарзүйн хичээл дээр сансарт нисээд нарны аймгийн найман гарагтай ч танилцаж болно.
Мөн түүхийн хичээл үзэхдээ цаг хугацааны аялал хийж, 800 жилийн өмнөх Хархорин хотод очиж болно. Монголын хамгийн үзэсгэлэнтэй газруудыг, Монгол орны хамгийн өндөр оргил Алтай таван богдод гарах, хамгийн нам газар Хөх нуурын эрэг дээр зөвхөн энэ технологийн тусламжтайгаар өөрөө очоод үзчихнэ. Тийшээ заавал олон км газар заавал автомашинаар явж очих биш виртуалаар очоод тэр уулын орой, нуурын эрэгт чи зогсож байна гэсэн үг шүү дээ.
Монголын нууц товчооны үйл явдал өрнөсөн түүхэн дурсгалт газрууд бий. Жишээ нь Гоо марал, Бөртэ чоно хоёр тэнгис далайг гатлаад Бурхан Халдун уулын өвөрт иржээ гэхэд яг тэр уулан дээр өөрөө зогсоод тэр түүхийг сонсож байх боломжтой. Бид ийм л контент бэлтгэн нийлүүлсэн. Зураг биш гурван хэмжээст ертөнц гэдгээрээ сонирхолтой л доо. Энгийнээр хэлэхэд энэ бол компьютерт үүсгэсэн хийсвэр ертөнц” гэж тайлбарлалаа.
БИДНИЙ ХИЙЖ ЧАДАХ ШИЙДЭЛ БОЛОМЖИЙГ Л БИЙ БОЛГОХ
Гэхдээ зөвхөн суурилуулсан 24 контентод баригдахгүй бүх боломж, нөөцөөрөө технологийн дэвшилтэй энэ төхөөрөмжийг ашиглан ирээдүйн нийгэмд амьдрах мэдлэгтэй, мэдээлэлтэй иргэдийг өнөөдөр бэлтгэнэ гэж сургуулийн нийгмийн ажилтан хэллээ.
“Өнөр” цогцолбор сургуулийн Мэдээлэл, технологийн багш У.Хурцбаяр “Интернеттэй, нөүтбүүктэй, VR-тай, ухаалаг самбартай энэ ангид хичээл ороход багш нарын ачааллыг маш их хөнгөвчлөх юм байна. Гэрийн даалгавраа хүртэл QR-аар өгч болох нь. Манай сургууль 4 орчим мянган сурагчтай. Тэгэхээр нэг анги 14 хоногтоо нэг удаа хичээллэх бололтой. Хамгийн их хүлээлттэй, ачаалалтай л анги болох нь дээ” гэж ярив.
Боловсролын тэгш бус байдал гаарсан гэх хандлага, ойлголт нийгэмд газар авч байна. Гэсэн ч хүүхэд хаана, хэнийд төрснөөсөө, аль сургуульд суралцаж буйгаас үл хамааран тэгш боловсрол эзэмших эрхтэй. Харин гагцхүү улсын төсөв хүрэлцдэггүй, сургуулийн орчин тааруу, сургалтын материал хомс зэрэг шалтгаан хүүхдүүдийн суралцах, боловсрол эзэмших эрхэд сөргөөр нөлөөлж буй.
Гэвч бид асуудлыг яриад л, шүүмжлээд л, халаглаад л хараад суух биш Б.Чойдорж захирлын хэлснээр ямар нэг зүйлийг эхлүүлэх хэрэгтэй. Боловсролын тэгш бус байдлын эсрэг бидний хийж чадах шийдэл бол одоогоор өөр өөрийн чадах хэмжээгээрээ боломжийг л бий болгох юм.