Аливаа баяр наадам тухайн улс, үндэстний үнэт зүйлийн илэрхийлэл байдаг. Ард түмэн юуг чухалчлан, ач холбогдол өгч, ямар ёс заншлыг нийтээрээ мөрдөж байгаагаар тэдний үнэт зүйлийг ойлгож болно.
Удирдлагын академийн эрдэмтэн багш нар “Монголчуудын үнэт зүйлийг Шварцын аргачлалаар тодорхойлсон нь” судалгааг 2017 онд хийжээ. Мөн СЭЗИС-ийн багш судлаачид Монголчуудын үндэсний үнэт зүйлийн судалгааны тайланг 2015 онд, СУИС-ийн эрдэмтэд Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн хураангуй тайллыг 2021 онд тус тус бэлтгэн гаргажээ. Эдгээрээс СЭЗИС-ийн багш, доктор С.Түвшинзаяа удирдаж, таван багшийн хамт хийсэн судалгаанаас та бүхэнд хэсэгчлэн танилцуулъя.
Судлаачид дараах байдлаар тодорхойлсон байна.
· Үнэт зүйл-итгэл үнэмшил
· Үнэт зүйл -хүсэж буй зорилгоор илэрхийлэгдэн, ямарваа нэг үйлдлийг хийх сэдэл болж өгдөг
· Үнэт зүйл -стандарт болон шалгуурууд болдог
· Үнэт зүйл -аливаа үйлдэлд хөтөлж чиглүүлдэг чухал хамаарал
· Үнэт зүйл -олон төрлийн хандлага зан төлөвийн шалтгаан, нөлөөлөл
· Үнэт зүйл-чухал байдлын, /ач холбогдлын/ дэс дараалал
Тухайн үндэстнээс өөр хэн ч санаа зовдоггүй, зөвхөн үндэстэн өөрөө л санаа тавьдаг асуудлын нэг бол үндэстний соёл буюу үнэт зүйлийн тогтолцоо нь юм. Улс орнуудад гадаадын туслалцаа дэмжлэгийн олон шижим, чиглэлүүд байдаг ч үндэстний үнэт зүйлд нь санаа тавьж, энэ талаар төсөл хөтөлбөр тэр бүр хэрэгжүүлээд байдаггүйг анзаарсан биз.
“Монголчуудын үндэсний үнэт зүйлийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нарийвчлан судлах нь нийгмийн салбарт судалгааны ажил хийж буй олон судлаачдын хувьд чухал ажил. Бид олон төрлийн шилжилтийн нөлөөгөөр үндэсний үнэт зүйлсийн тогтолцоонд ямар өөрчлөлт гарч байгааг мэдэхгүй, нарийвчлан судлаагүй явсаар байна. Бизнесийн нийтлэг хүрээндээ бид олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд cross-cultural төрлийн судалгааг хийх хэрэгцээ үүнийг дагаад бий болж байна.
Бид өдөр тутамд ажлын хүрээнд үр ашиг, бүтээмж, үнэнч шударга байдал, уян хатан байдал, ололт амжилт, үнэнч байдал, дэг журам зэрэг ойлголтыг хэрэглэдэг нь бидний үнэт зүйлийг илэрхийлнэ.
Иймд бид судалгааны төслийн баг байгуулж, Value survey module 2013 Hofstede аргачлалаар хийж нийтдээ 4214 хүний түүвэртэйгээр тодорхойлж гаргалаа. Асуулга судалгаанаас гадна экспертүүдийн ярилцлага, түүхэн баримт бичгүүдэд тулгуурлан дүгнэлт хийхийг оролдсон юм.
Монголчуудын үнэт зүйлийн зургаан хэмжүүрийг тооцож гаргахад гэр бүлийн хүрээнд хамтач боловч ажлын орчинд илүү бодгальч шинжтэй, маскулин байдал феминин байдлаас илүү давамгайлсан, урт хугацааны хандлага бага, тодорхойгүй зүйлээс зугтах түвшин бага, эрх мэдлийн ялгаа заагийг хүлээн зөвшөөрөх хандлага ялимгүй өндөр, баригдмалаас илүү чөлөөт нь давамгайлсан болох нь тодорхойлогдсон.
21 аймгийн 4192 иргэнээс дээрх судалгааг авахад дараах үр дүн гарчээ. 100 онооноос
Хамтач соёл 52
Индивидуалист буюу бодгальч соёл 48
Эрх мэдлийн зааг ялгааг үгүйсгэх байдал 32
Маскулин 55
Тодорхойгүй байдлыг өөрийнхөөрөө зохицуулдаг, удирддаг 35
Урт хугацааны алсын хараа 32,
Чөлөөт байдал 76
Эрх мэдлийн ялгаа нь нийгэмд эрх мэдэл ялгаатай хуваарилагдсан байхыг хүлээн зөвшөөрөх байдлыг илтгэнэ.
Бодгальч соёл нь хүмүүс зөвхөн өөрийгөө болон өөрийн гэр бүлийн хүмүүсийг тойлон халамжилдаг бол хамтач соёл нь өөрийн харьяалагдах бүх бүлэгтээ хүчтэй нэгдэж, амьдралын явцад тэднийг хамгаалах, үнэнч байхыг эрхэмлэнэ.
Тодорхойгүй байдлаас зугтах нь хүмүүс эргэлзээтэй, тодорхойгүй байдлыг бий болгохгүйн тулд түүнийг эсэргүүцэж, даван дийлэхийн тулд дүрэм бий болгох байдал юм. Маскулин соёл нь хүчтэй, дайчин шинж давамгайлсан, амжилт, ашиг орлогыг илүүд үзэх бол эсрэгээрээ феминин соёл нь сэтгэл ханамж, бусдыг халамжлах, амьдралын сайн сайханд хандах шинж давамгайлдаг байна.
Урт хугацаанд чиглэх хандлага нь ирээдүйгээ харж, түүнд зориулан үйлдэл хийх бол эсрэгээрээ богино хугацаанд хандах хандлага өнгөрсөн ба одоод төвлөж, одоо хүрэх ашиг сонирхлыг илүүд үзнэ. Сүүлийн үнэт зүйл болох чөлөөт ба баригдмал байдал нь нийгэм хувь хүний хүсэл мөрөөдөл, эрх чөлөөг хэр их хүлээн зөвшөөрч байгаагаар илэрхийлэгддэг (Hofstede G. , 2001), (Charles, et al., 2014) аж.

Үнэт зүйлс хийж буй үйлдэл бүрт, гаргаж буй шийдвэр бүрт, хүлээн авч буй үйлдэлд үзүүлэх хариу үйлдэл бүрт илрэх бөгөөд түүнийг ойлгох арга зам нийгмийн бүлгийн хувьд нийтлэг шинжтэй.
Үнэт зүйл нь хоёр туйлын хооронд илэрхийлэгдэх мэдрэмж юм. Үнэт зүйл нь дараах зүйлстэй холбогдоно. Үүнд: нүгэл ба буян, бохир ба цэвэр, аюултай ба аюулгүй, даруу биш ба даруу, муухай ба сайхан, хэвийн биш ба хэвийн, гажуу ба логиктой, ёс суртахуунлаг ба ёс суртахуунлаг бус гэх мэт.
Бидний үнэт зүйл амьдралын явцад маань эрт тогтдог бөгөөд үнэт зүйл нь ухамсарт бус байдалтай (хэдийгээр бид өөрсдийнхөө үнэт зүйлийг субьектив байдлаар төгс ухамсарлаж болох боловч) байдаг.
Тухайлбал, “мөнгөтэй байх” тухайд авч үзвэл “их байх” нь сайн, “бага байх” нь тааруу гэж үзэх нийгэм байхад зарим сүсэгтний хувьд мөнгөтэй байх нь мөн л хамаатай асуудал боловч “их” байх нь таагүй, “бага” байх нь сайн зүйл байж болно. Хүй нэгдлийн нийгэмд “ид шид” их хамаатай бөгөөд тэдний хувьд сайн зүйл. Гэтэл дундад зууны үеийн европчуудын хувьд энэ нь хамаатай боловч тааруу зүйл.
Хүн нийгмийн харилцаанд (энд бүх төрлийн нийгмийн бүлгийг авч хэлэлцэнэ, жишээлбэл, гэр бүл, найз нөхөд, ураг төрөл, угсаатан, үндэстэн гэх мэт) орохдоо нийгмээсээ сурсан соёлын програмчлалын (Hofstede G. , 2001) дагуу хариу үйлдэл хийдэг байна. Иймээс бидэнд суусан соёлын үнэт зүйлс хийж буй үйлдэл бүрт, гаргаж буй шийдвэр бүрт, хүлээн авч буй үйлдэлд үзүүлэх хариу үйлдэл бүрт илрэх бөгөөд түүнийг ойлгох арга зам нийгмийн бүлгийн хувьд нийтлэг шинжтэй байдаг.
Эрс тэс байгаль цаг ууртай нөхцөлд бэлчээр хөөн нүүдэллэх мал аж ахуйн үйлдвэрлэл нь ихэвчлэн хамаатан саднаараа хот айл үүсгэн хамтын хөдөлмөрөөр аж ахуйгаа эрхлэхэд хүргэдэг. Энэ нь монголчуудыг гэр бүлийн болон хамаатан садан, хот айлынхны хүрээнд хамтран, хамтач байх нөхцөл болж өгдөг.
Монгол өрх бүр өөрөө үйлдвэрлэлийн нэгж болдог нь суурин иргэншлийн аж ахуйгаас ялгааг бий болгож байна. Энэ нөхцөл байдлаас монголчууд аливаа асуудалд нэлээд биеэ даасан байдалтайгаар шийдвэр гаргахад хүргэдэг. Үүнийг зарим эрдэмтэд монголчууд хамтач биш бөгөөд үүнд дээрх нөхцөл байдал нөлөөлсөн гэж дүгнэх нь бий. Хэдий монголчууд таруу байршиж, биеэ даан амьдардаг хэдий ч гэр бүл, хамаатан садны хувьд хамтач соёлын хэм хэмжээ хүчтэй илэрдэг. Улс үндэстнүүдэд тэр бүр байдаггүй нэг заншил бол бусдыг зочлох, ялангуяа зам зуурын хүмүүст ч халамж анхаарал тавьдаг явдал юм.
Өнөө цагт ч ажиглагддаг монголчуудын нутгархаг үзэл нь хамтач соёлын үед илэрдэг өөрийн хамааралтай бүлгийг хамааралгүй бүлгээс ялгаж ханддаг хэм хэмжээний илрэл юм.
Суурин иргэншилт газруудад олноор нэг дор суурьшин аж ахуйгаа эрхлэн бие биеийнхээ хэрэгцээг хангадаг. Ийм соёл иргэншилт орнуудын дотор хамтач нийгэм ч, бодгальч нийгэм ч тааралдаж байна.
Нүүдлийн иргэншилд байхдаа төдийгүй суурин соёл иргэншил рүү орж ирсэн хойноо ч монголчуудад гэр бүл хамаатан, айл саахалтынхан гэх мэт бүлгүүдийнхээ хувьд хамтач шинж нь хэвээрээ л байна.

Монголчуудын хувьд XX зуунд суурьшмал иргэншил руу шилжиж эхэлсэн. Гэтэл шинэ иргэншлийн дотор монголчуудын хувьд нийгмийн хэмжээнд “бид” гэсэн ухамсар суусан эсэх нь эргэлзээтэй гэж зарим эрдэмтэд үздэг.
Хот суурин газруудад олноор суурьшихдаа таруу байснаасаа ч илүү хүнийрхүү байдалтайгаар аливаад хандах болсон гэж шүүмжилж байна.
Нийгмийн мини модел болох гэр бүл дэх зан төлөв нь нийгмийг тодорхойлдог. Эргээд нийгэм нь гэр бүлийнхээ зан төлөвт нөлөөлдөг. Цөм буюу аав ээж, хүүхдүүдээс бүрдсэн гэр бүл нь өргөжсөн гэр бүл буюу аав ээж, эмээ өвөө, үр хүүхэд, хамаатан саднуудаас бүрдсэн гэр бүлээс илүүтэй индивидуалист байдлын шалтгаан болон нөлөө нь болж өгдөг. Монголчууд өргөжсөн гэр бүлийн дотор төлөвшсөөр ирсэн. Монголчуудын хувьд өнөө үед гэр бүл, ойр дотно хүмүүсийн хүрээнд хамтач нийгмийн шинжүүд маш хүчтэй илэрч байгаа ч бусад хүрээнд тухайлбал ажлын орчинд илүү индивидуалист буюу бодгальч үйл хөдлөлүүд ихээхэн ажиглагдаж байна.
Бидэнд үндэсний гэх үнэт зүйл тодорхойгүй байгаа зарим шалтгааныг дурдвал:
Соёлын хэт хожимдол: Хөгжил дэвшлийг хангахдаа материаллаг болон материаллаг бус соёлыг аль алиныг төлөвшүүлэх хэрэгтэй байдаг. Гэтэл бодит байдал дээр материаллаг тал түрүүлж өөрчлөгдөж, материаллаг бус зүйлс хоцорч үлддэг. Үүнийг соёлын чиглэлээр судалгаа хийдэг судлаачид соёлын хожимдол хэмээн тодорхойлдог байна. Иймээс өөрчлөлтийн нөлөөгөөр үүсч буй сөрөг үзэгдлүүдийг материаллаг бус соёлоор дамжуулан зөв зохистой удирдах нь зүйн хэрэг юм.
Монголчууд бид сүүлчийн удаа нийгэм эдийн засгийн тогтолцооны томоохон өөрчлөлтийг 1990-ээд оноос эхлүүлсэн бөгөөд энэ нь улс төрийн ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоо юм. Ардчилсан үндсэн хууль, ардчилсан сонгууль, ардчилалын үнэт зүйл бүрийг бид тогтолцоондоо шингээн өөрчлөлт хөгжлийг хангах оролдлого хийсээр 20 гаруй жилийг ардаа орхилоо.
Монголын нийгмийн оюун санааны амьдрал ихээхэн тодорхой бус, алаг цоог, зөрчил ихтэй байна.
Бидэнд хөгжил дэвшил нүдэнд харагдахуйц бий болж байгааг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь зөвхөн өнгөн тал буюу материаллаг соёл төдий. Харин бидний сэтгэлгээ, үзэл бодол, итгэл үнэмшил, ёс суртахуун, үзэл суртал өнөөдөр яг хаана байгаа вэ? Ардчиллын үнэт зүйлс бидний үйл хөдлөлд бүрэн тусгалаа олж байна уу? гэсэн асуултуудад хангалттай гэсэн хариулт харамсалтай нь олдохгүй байна.
Эдийг шүтэх хандлага, зохисгүй хэрэглээ, буруу хэвшил, гэмт хэрэг, зөвхөн баяжих эрмэлзлийг эрхэмлэх, төрийн дээд удирдлагад ёс суртахуунгүй хүмүүс шурган орох, авилгал, хулгай дээрэм дэлгэрэх зэрэг гаж үзэгдлүүд нүүрлэжээ. Энэ мэтчилэн Монголын нийгмийн оюун санааны амьдрал ихээхэн тодорхой бус, алаг цоог, зөрчил ихтэй байгаагаас харахад өөрчлөлт зөвхөн хожимдож буй хэрэг биш, “соёлын хэт хожимдол” гэж хэлж болохоор түвшинд хүрчээ. Энэ нь манай улсын хөгжилд чөдөр тушаа болж, чөтгөрийн тойргийн эхлэл болсон хамгийн чухал шийдвэрлэх асуудал юм.
Үндэсний соёл нь үнэт зүйлийн системээс бүрдэн бий болох бөгөөд тодорхой нэгэн нийгэм, бүлгийн хувьд нийтлэг байхын хамт бие хүний хандлагыг тодорхойлдог (Hofstede G. , 2001) учир бие хүний үнэт зүйл, үндэсний үнэт зүйл нь харилцан бие биеэ бүрэлдүүлэгч шинжтэй юм.