Эрүүл мэндийн яамнаас “Эмчээ сонсъё” уулзалтын хүрээнд эмийн салбаруудын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэв.
Манай улсад 3400 гаруй нэр төрлийн эм импортоор орж ирдэг бол 1000 орчим эмийг дотоодод үйлдвэрлэдэг аж. Хурлын үеэр
- Эм, био бэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар стандартын зохицуулалтыг олон улсын практикт нийцүүлэх
- Эмийн үнийн өсөлт
- Иргэдийн эмийн хэрэглээ
- Улсын эмийн нөөцийг байгуулах гэх сэдвээр эм ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөллийн санал бодлыг сонсов. Мөн цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн шинэчлэл, бодлого чиглэлийн талаар хэлэлцэв.
МАНАЙ УЛСЫН ЭМИЙН ЗАХ ЗЭЭЛ ЖИЖИГ УЧИР ҮНИЙН ӨСӨЛТӨД ДОРВИТОЙ НӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эмийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд эмийн зохицуулалтын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар импортоор эм оруулах зөвшөөрөлтэй 220 орчим хувийн хэвшлийн байгууллага байна. Эдгээр байгууллага гаднын эмийн үйлдвэрт очин тусдаа гэрээ хийдэг. Манай улсын эмийн зах зээл жижиг учир үнийн өсөлтөд дорвитой нөлөөлж чадахгүй байна. Иймд нэгдсэн худалдан авалтын тогтолцоонд шилжиж чадвал үнийн огцом өсөлтийг зохицуулах боломжтой. Иргэдийн дунд эмийн үнэ өндөр байна, чанар муу гэж байнга яригддаг. Иймээс энэ долоо хоногт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эмийн агентлаг хамтран эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад үнэ, чанарын асуудлаар хяналт шалгалт хийнэ.
Эмийн нэгдсэн худалдан авалтын тогтолцоонд шилжиж чадвал үнийн огцом өсөлтийг зохицуулах боломжтой.
Мөн чанарын лабораторийн боловсон хүчин, тоног төхөөрөмжийн шаардлага хангахгүй асуудал бий. Энэ асуудлаар засгийн газарт танилцуулсан. Эмийн импортын болон дотоодын эмийн борлуулалтын орлогын зөрүү их байна. Энэ зөрүү ямар учраас хэрхэн бий болоод буйг судлах хэрэгтэй. Магадгүй хулгайн эм орж ирдэг суваг байна уу, гаальд эмийн бүрдүүлэлт өгөхдөө эмийн үнийг дарж өгдөг үү гэх асуудлыг татвар, гаалийн ерөнхий газартай ярьсан. Бидэнд өгсөн мэдээллээр эм ханган нийлүүлэлтийн байгууллага импортоор авдаг гаднын үйлдвэртэй хийсэн гэрээний үнийн дүнгээр гаалийн бүрдүүлэлт хийдэг. Иймд үнийн мэдээллийг дарж мэдээлэх боломжгүй гэсэн.
Нөгөө талдаа хуулийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийснээр хууль бус эмийн эсрэг тэмцэж чадна. Монгол Улсад бүртгэлтэй импортоор орж буй 60 гаруй хувь нь эмийн хатуу зохицуулалттай улсаас орж ирдэг учир давхар хяналт тавих шаардлагагүй гэж үздэг. Харин үлдсэн хувьд орж буй эмийн хяналт шалгалтыг сайн хийх хэрэгтэй” гэв.
"Монос трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Цэрэнбат “Цар тахлын дараа манай салбарт бодлогын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууд орхигдсон. Эмийн үнэ, чанар, хяналт, нөөц, төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа маш сайн байх хэрэгтэй. Иргэд эмийн үнэ тогтвортой хямд байхыг хүсдэг. Гэвч үнэ гэхээс илүү чанар маш чухал. Манай улсын эмийн зах зээл жижиг учир гаднын улсаас шинэ технологи, чанартай бүтээгдэхүүн оруулж ирэх гэж араас нь маш их хөөцөлдөж нэвтрүүлдэг. Сүүлийн жилүүдэд түүхий эдийн хомсдол, тээвэр ложистикийн үнэ, валютын өсөлт гэх асуудлаас болж бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Манай байгууллага эмнэлгүүдийн эмийг хангая гээд тендерт өрсөлдөх гэхээр улсаас төсвийн үнийн дүнгээ 10-15 хувь л өсгөсөн байдаг. Гэтэл валютын ханш 21 хувь өссөн байх жишээтэй. Тэгэхээр оны дунд, эцэст хэдээр өсөхийг мэдэхгүй шүү дээ. Тогтвортой хангана гэвэл төр эдгээр асуудалд бодитой хандаж шийдвэрлэх ёстой. Хувийн хэвшил, төр хоёр маш сайн ойлголцож чадвал эмийн тасалдал, эмчилгээ үйлчилгээ доголдох асуудал гарахгүй. Мөн эрүүл мэндийн яам, агентлаг ганзагаар орж ирж буй эмийн асуудалд анхаарч, дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй” гэв.
Тус хэлэлцүүлэгт эрүүл мэндийн сайд, эм ханган нийлүүлэх байгууллагуудын 60 гаруй төлөөлөл оролцлоо.