gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   ХэнэгТЭЙ байя
    •   Нүүрсний хулгай
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     3.25
  • Валютын ханш
    $ | 3526₮
Цаг агаар
 2
Зурхай
 3.25
Валютын ханш
$ | 3526₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • ХэнэгТЭЙ байя
    • Нүүрсний хулгай
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
  • English
gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 3.25
Валютын ханш
$ | 3526₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Лхагвасүрэн: “Капитал” банкнаас авах их хэмжээний мөнгийг цайруулсан зүйл байхгүй

Э.Оргил
Эдийн засаг
2023-03-17
27
Э.Оргил
27
2023-03-17
Б.Лхагвасүрэн: “Капитал” банкнаас авах их хэмжээний мөнгийг цайруулсан зүйл байхгүй

Монголбанкнаас өчигдөр Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр эрсдэл бүхий арилжааны банкууд болон Капитал банкны учруулсан хохирлыг барагдуулах боломжгүй болсон гэх мэдээлэлд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тайлбар авсан юм.

Б.Лхагвасүрэн, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Монгол Улс анх удаа Активын чанарын үнэлгээг Европын төв банкны аргачлалын дагуу хийсэн. Үнэлгээнд банкуудыг бүрэн хамруулахад тодорхой хэдэн банкинд өөрийн хөрөнгө дутагдаж байна гэсэн үнэлгээ гарсан. Тэр хүрээнд хоёр жижиг банкны өөрийн хөрөнгө дуталдалтай гарсан тул өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгсөн. Нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа. Мөн тэдгээр банкинд Монголбанкнаас хянагч тавиад ажиллаж байна.

Бидний хувьд банкийг шууд татан буулгахаас илүү өөрийн хөрөнгийг өөрсдөөр нь нэмэгдүүлэх, харилцагчийн мөнгөн шаардлагыг гаргуулах зэрэг ажлыг банк өөрөө удирдан ажиллах нь зөв гэж үзсэн. Тэр утгаар харилцагчдын мөнгийг төлөөд явж байна.

Одоогоор ямар нэг хохирол гараагүй. Харилцагчид хадгалуулсан мөнгөө авч байгаа. Монголбанкнаас хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ 2018 оноос эхлээд өнөөг хүртэл үргэлжилж байна. Асуудал бүрэн биш ч нааштайгаар шийдэгдэж яваа. Үр дүн удахгүй гарна гэж харж байгаа.

Дараагийнх нь Капитал банк. Мөн 2018 оны активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгө дутагдалтай гарсан. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй байсан учир 2019 онд энэ банкийг татан буулгасан.

Капитал банктай холбоотой 104 тэрбум төгрөгийн авлага бий. Банкны эзэд болон гүйцэтгэх удирдлагуудаас тодорхой хэмжээний төлбөр гаргуулах ёстой гэж үздэг.
 
Шинжээчийн дүгнэлтээр 104 тэрбум төгрөгийн авлагын 99 тэрбумыг нь Хөгжлийн банкинд барагдуулсан учир үлдсэн 5 тэрбумыг төлөөд өрийг хаах тухай Шүүхийн шийдвэр гарсан байна лээ.

Капитал банкны Эрх хүлээн авагч 104 тэрбум төгрөгийг яагаад 5 тэрбум болгосон асуудлаар гомдол гаргах байх. Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээр асуудал яригдах болов уу.

Төвбанкны хувьд Эрх хүлээн авагчаас авсан мэдээлэл ийм байна. Их хэмжээний мөнгийг хүчингүй болгож цайруулсан зүйл байхгүй. Энэ бол эцсийн шийдвэр биш гэж үзэж байна.
 
  Tweet
gogo logo
gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан