Карибын тэнгисийн арал орчимд Бүгд Найрамдах Доминикан Улс дэлхийд анх удаа, сперм халимыг хамгаалалтад авахаар болжээ. /Сперм буюу эр бэлгийн эс гэж нэрлэсэн нь биеийнх нь хэлбэртэй холбоотой/
Тус улсын Ерөнхий сайд Рузвельт Скеррит арлын баруун эрэг орчмын 800 км/кв талбай бүхий бүсэд арилжааны загас агнуур болон том хөлөг онгоц зорчихыг хориглоно гэж мэдэгдэв.
Энэ газар нь ховордсон хөхтөн амьтдын хувьд гол амьдрах орчин юм. Ерөнхий сайд "Далайн эх орон Доминиканы уугуул амьтад болох 200 гаруй халимуудыг хамгаалалтад авах болно. Бидний өвөг дээдэс, хүн төрөлхтөн энд суурьшихаас өмнө тэд Доминиканд амьдарч байсан. Тэд бол энэ нутгийн "эзэд". Бид эдгээр сүр жавхлант, ухаант амьтдаа аюулаас хамгаалж, ус, уур амьсгалаа эрүүл байлгахыг хүсэж байна" гэжээ.
Энэ төрлийн халим нь далайн хөхтөн амьтдын дунд хамгийн өргөн тархалттай бөгөөд Хойд мөсөн болон Антарктидын гүнд, түүнчлэн экваторын эргэн тойронд их ажиглагддаг. Гэхдээ Доминиканы ойролцоох тэнгист тэднийг харах боломж цөөн тохиолддог аж. Халимуудыг хамгаалалтад авснаар загас агнуурын зориулалтаар ашиглахыг зөвшөөрөхгүй, харин халимуудад аюул учруулахгүйгээр гар аргаар загасчлахыг зөвшөөрөх аж.
Жуулчид завин дээрээс халимуудыг үзэх, тэр ч байтугай тэдэнтэй хамт усанд сэлэхийг зөвшөөрдөг байсан ч одооноос хязгаарлаж байна. Мөн том хөлөг онгоцнууд халимуудад саад учруулахгүйн тулд далайн тусгай коридор бүхий нэг чиглэлд явах шаардлагатай болжээ.
Эх сурвалж: BBC