Гэрэл зураг нь орчин үеийн урлагийн хамгийн эрчимтэй хөгжиж буй салбаруудын нэг. Тухайн агшинд болох үйл явдлыг амжиж буулгах, гэрэл зурагчны мэдрэмж шингэсэн уран бүтээлийг үзэх боломж энэ цаг үед нээлттэй болжээ.
Гэрэл зурагчин түүх бүтээж, баримтыг мөнхөлдгөөрөө давуу талтай. Уран бүтээлч, баримтат гэрэл зурагчин Б.Бат-Оргилтой баримтат гэрэл зургийн онцлог, гэрэл зурагчин мэргэжлийн талаар ярилцлаа.
Тэрээр "M’∫" гэх бие даасан үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейн их танхимд дэлгээд удаагүй байгаа юм. Тэрээр UNESCO "Соёлын биет бус өв гэрэл зургийн уралдаанд" хоёр ч удаа Тэргүүн байрын шагнал авч байжээ. Түүний бүтээлээрээ дамжуулан юуг илэрхийлэхийг хүссэн нь ихэд сонирхол татаж байлаа.
БАРИМТАТ ГЭРЭЛ ЗУРАГ НЬ АСАР ИХ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛДАГ
-Яагаад гэрэл зурагчин мэргэжлийг сонгох болсон талаар яриагаа эхэлье.
-Гэрэл зураг гэдэг нь цаг хугацааг зогсоож, бодит зүйлийг дүрсэлдэг мөн гэрэл зурагт буусан байгалийн илэрхийлэмжид сэтгэл татагдсан. Анх 13 насандаа хувийн камертай болж, гэрэл зураг авах сонирхолдоо хөтлөгдсөн дөө.
-Та баримтат гэрэл зураг авдаг юм байна. Уг гэрэл зургийн онцлогоос дурдвал?
-Гэрэл зургийн түүхийг гудамжны урлагтай холбож болно. Ер нь гудамжнаас маш олон урлаг төрөн гарч энэ нийгэм үүссэн шүү дээ. Баримтат гэрэл зураг нь асар их мэдээлэл дамжуулж байдаг. Тэр мэдээллийн цаана бүх баримт нь ил байдаг. Уг гэрэл зураг үнэнийг харуулдаг бөгөөд худал хуурмагийг харуулдаггүйгээрээ онцлогтой.
Гэрэл зураг авах агшинд он цагийн хэлхээс, тухайн үеийн мэдрэмж шингэж байдаг. Сүүлд надад нэг бодол орж ирсэн юм. Урлаг дотроос гэрэл зураг нь хамгийн харгис юм байна. Уран бүтээлч нь ч тэр, бүтээл нь ч харгис байх боломжтой. Тухайлбал зурагчин хүн нас барсан хүний зургийг авах гээд л нийгмийн болох, бүтэх бүх зүйлтэй нүүр тулдаг. Нийгмийн өрнөж буй үйл явдлаас үнэнийг харуулахын тулд ажилладаг учир гэрэл зурагчин харгислал дунд амьдардаг.
-M’∫ бие даасан үзэсгэлэн нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Үзэсгэлэнгийнхээ талаар мэдээлэл өгөөч?
- Би 2013 оноос хойш гурван цуврал үзэсгэлэн гаргаж байна. Эхний үзэсгэлэнгээ 2017 онд “Метрополис” нэртэй ОХУ-д дэлгэж байсан. 2019 онд БНХАУ-д “Метросексуал” гэх баримтат болон конценптуаль гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байлаа. Энэ удаагийнх “M’∫” гэх бие даасан үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейн их танхимд дэлгэлээ. Энэ нь Монголоос уламжлал аваад буцаагаад интегралд авчрах математикийн задаргаа хийж буй утгатай. Тавдугаар сарын 25-аас зургадугаар сарын 6-ыг дуустал үргэлжилнэ.
Гэрэл зураг олон жилийн турш хүний оюуны хувьсгалыг хийсэн байдаг.
-Таны хувьд гэрэл зургийг юу гэж тодорхойлох вэ?
-Гэрэл зураг бие даасан урлаг мөн ч нийгмээс маш том хамааралтай. Магадгүй уран зураг дэлхийг өөрчилсөн гэдэг ч зөвхөн хувь хүний сэтгэл зүйг л анагаасан байдаг. Эсрэгээрээ гэрэл зураг олон жилийн турш хүний оюуны хувьсгалыг хийсэн байдаг. Жишээ нь хүмүүс дайны үеийн гэрэл зургийг үзэн ямар үйл явдал болсныг мэдэж болж байна шүү дээ. Гэрэл зураг нийгмийн хандлагыг нийтээр нь өөрчилж чадах хүчтэй зэвсэг юм. Сайнаар нь ашиглавал сайн, муугаар нь ашиглавал муу зэвсэг болдог аюултай. Ялангуяа 21-р зуунд муугаар нь ашиглах оролдлого их гарч байна. Гэхдээ орчин үед конценптуаль урлаг болон хөгжиж байна.
-Монголд гэрэл зургийн үзэсгэлэн хэр хөгжсөн байгаа вэ?
Хүмүүс ярьдаг л даа, гэрэл зураг авах их амархан ганц товчлуур дараад л болно гэдэг. Гэхдээ тухайн бүтээл юуг илэрхийлэх гээд байна вэ гэдгийг ухаж ойлгодоггүй. Амьдрал дээр баримтат гэрэл зурагчин зургийнхаа төлөө хааяа хэдэн мянган км алхана, маш их золиос шаарддаг. Гэрэл зураг түүх, нийгэм судлал, соёл зэрэг нийгмийн бүх зүйлтэй холбогддогоороо давуу талтай.
-Ярилцсанд баярлалаа.