Зургаадугаар сарын 25-ны 18.37 цагт Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур унасан. Уг гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурганы улмаас үүссэн гэмтлийг сэргээн засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 150 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар ажиллаж байна.
24 тулгуураас өнөөдрийн байдлаар 19 тулгуурыг сэргээн босгож, ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байгаа ба зургаадугаар сарын 29-ний өдөр бүрэн засварлаж цахилгаан эрчим хүчинд холбохоор ажиллаж байна.
Гэмтэл саатлыг цаг алдалгүй сэргээн засварлах ажилд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын комиссоос гурван гэр, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хархорин салбар нэг гэр, Булган аймгийн Гурванбулаг сумын засаг даргын тамгын газраас нэг гэр тус тус барьж өгч, ажиллах боломжоор хангасан хэмээн ЭХЯ-наас мэдээлэв.