“Монфемнет” үндэсний сүлжээнээс санаачлан жил бүр, орхигдуулж, гажуудуулж буй бодлогыг хэлэлцүүлэх “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган өнөөдөр болов. Хүний эрх, ардчиллын суурь зарчимд суурилан жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээг танилцуулах, тулгамдсан асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч, бодлогод нөлөөлөх нь чуулганы гол зорилго.
Энэ удаад цалингүй асрах хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны үнэлгээ, тулгамдсан асуудлыг хөндөж “Асрахуйн эдийн засаг” сэдвээр хэлэлцүүллээ. Үүнд:
- Залуу эмэгтэйчүүд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа шалтгаан,
- “Цалинтай ээж” хөтөлбөр,
- Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, ажлын байрны тохируулга,
- Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зээлд хамрагдах хязгаарлагдмал боломжийн тухай хэлэлцэв.
Асрахуйн эдийн засаг гэдэг нь асаргаа, халамжаас хамааралтай хүүхэд, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөлмөрийн насныхны бие махбодын, нийгмийн, оюуны болон сэтгэл санааны эрүүл зохистой, тогтвортой байдал, тэдгээрийн нийгмийн хэрэгцээ шаардлага, хөдөлмөр эрхлэлт, тэгш оролцоог хамрах өргөн ойлголт юм.
Тэднийг эмэгтэйчүүд голлон асардаг тул мэргэжил, сонирхлоор ажиллахаас илүү хүүхэд, гэр бүлээ асран халамжлах ажил гүйцэтгэж байна. Гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс 3 дахин их цаг зарцуулдаг. Энэ ялгаа нь хүүхэд наснаас эхэлдэг. Тухайлбал 12-15 насны охид өдөрт аяга угаах, гэр цэвэрлэх, дүүгээ асрах, хоол хийх, хувцсаа угаах зэрэгт өдөрт 2 цаг 20 минутыг зарцуулдаг. Харин хөвгүүд 1 цаг 30 минут зарцуулдаг байна. Эмэгтэйчүүд ийнхүү хөлсгүй хөдөлмөр эрхэлж, нийгэмд үнэлэгдэхгүй байх, цаашилбал орлогогүй болдог.
Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байна. Манай хүн амын нийт эрэгтэйчүүдийн 67, эмэгтэйчүүдийн 51 хувь нь хөдөлмөр эрхлэхийн зэрэг гэр бүлээ асарч байна.
Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ижил тэгш оролцуулахын тулд цалин хөлсгүй асран, халамжлах ажлыг хүлээн зөвшөөрч, ачааллыг багасгах, дахин хуваарилах бодлого хэрэгжүүлэх нь чухал. Гэхдээ хөлсгүй ажлыг хүлээн зөвшөөрөх, бууруулах, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хооронд, цаашилбал гэр бүл, төрийн хооронд зохистой хуваарилахгүйгээр хөдөлмөрийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг тогтоох боломжгүй.
Товчхондоо асрахуйн хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрийг хүлээн зөвшөөрөх, үнэлэх, нэн тэргүүний бодлого тодорхойлоход олон талын байр суурийг нэгтгэхийг зорьжээ.
Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг “Асрахуйн эдийн засаг нь ядуурлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, зохистой хөдөлмөрийг бүтээх, тогтвортой, хүртээмжтэй, өсөлт бий болгох бодлогын асуудал.
Монголд хөдөлмөр эрхлэлтэд хүйсийн оролцоог тэгш хангуулах, асрахуйн хөдөлмөр эрхлэлтийг зохистой хуваарилах тухай хууль, эрх зүйн заалтууд байдаг ч амьдралд тусгал болдоггүй. Тиймээс бодит байдлыг жишээлсэн судалгааг үндэслэн бодлого төлөвлөлт, төсөвлөлт хийх шаардлагатай” гэв.
ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга “Улсын хэмжээнд 15 түүнээс дээш насны нийт хүн амын 40 хувь нь ажилгүй байна. Үүний 63 хувь нь эмэгтэйчүүд. Бүх насны бүлэгт эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эмэгтэйчүүдийнхээс их. Тухайлбал 25-39 насны бүлэгт хамгийн их буюу 19-30 хувиар зөрүүтэй байна. Уг дурдсан насандаа хүүхэд төрүүлэх, асрах зорилгоор ажиллах хүчний эгнээнээс гардагтай холбоотой.
Яамны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд ахмад настан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шат дараатай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн 54 хувь нь эмэгтэйчүүдэд чиглэсэн.
- Хүүхэд харах үйлчилгээний төвийг нэмэх
- Зайнаас ажиллах ур чадварыг эзэмшүүлэх,
- Богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх,
Цагийн ажилд зуучлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нийт 3500 эмэгтэй хамрагдав. 550 ажлын байр бий болсон. 2022 онд уг хөтөлбөрт 650 сая төгрөгийг зарцуулсан.
Төрөөс хүн амын бүлгүүдийн онцлогт нийцүүлсэн хөтөлбөрийн хүрээнд 2022 онд 46 тэрбум төгрөг зарцуулж, 85 мянган хүнийг хамруулж, 45 мянган ажлын байрыг бий болгож хадгалсан. Энэ онд хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ. Нэмэлтээр хохирогчийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүчирхийлэлд өртөх гэх мэтээр хохирсон иргэдийн 90 хувь эмэгтэйчүүд байдаг.
Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ажил олгогч нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авна гэж заасан. Хэрэв ажиллуулаагүй бол төлбөр нь Хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих санд ордог аж. Энд төвлөрсөн хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд зарцуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт, тэднийг ажилд зуучлах “жоб көүч” буюу хөтөч бэлтгэсэн. Улсын хэмжээнд 200 көүч бэлтгэнэ. Гурван хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг хөтөч ажиллана. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй зургаан сараас хоёр жилийн хугацаанд байнгын тогтвортой ажлын байртай болоход нь анхаарч ажиллах юм.
Манай яамнаас “Саадалгүй байдал”-ын тухай хууль санаачилна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөрийн энэ оны хэрэгжилтэд 11 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлийн нөхөн сэргээлтийн итгэмжлэгдсэн зөвлөх /CRC/ Б.Оюунтөгс: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байна. Гэхдээ гол хүндрэл буюу орчин аюултай байдал хэвээр байна.
Өнгөрсөн оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны нөхцөл, ажиллах орчны тохируулгыг стандартад нийцүүлэхийг ААН-д зөвлөх, ажилд зуучлах жоб көүч-ээр /ажлын байрны зуучлагч, дадлагажуулагч, тохируулагч/ 70 хүнийг бэлтгэсэн.
Тэдгээр мэргэжилтэн нь ажил горилогчийн мэргэжил, мэдлэг, ур чадварыг харгалзаж ажилд зуучилна.
Гол үүрэг нь ажлын байр бий болгохоос илүүтэй орчныг нь аюулгүй, эрсдэлгүй байлгахыг ААН-д ойлгуулах юм. Орчин гэдэг нь зөвхөн тухайн оффис, барилга дотор стандартыг хэлэхгүй. Осолдохгүй буух шат, гудамжинд саадгүй зорчих зам, тээврийн хэрэгслийн үйлчилгээ гэх мэт дэд бүтцийн зохион байгуулалт бүгд хамаарна. Ажлын сонгон шалгаруулалтад тэнцэж ажилд орсон ч өглөө, орой бүр тэргэнцэртэйгээ ирж, очих нь хамгийн том саад .
Иймээс барилгыг барихдаа бүгдэд аюулгүй, эрсдэлгүй байх түгээмэл загварыг баримтлах шаардлагатай. Харин нэгэнт барьсан барилгыг хэрхэн тохируулах вэ гэдгийг жоб көүч зөвлөнө. Мөн үүний санхүүжилтийг хэрхэн төсөвлөх тухай бодлого, зохицуулалт шаардагдаж байна. Чуулганаас олон санал гарна гэж хүлээж байна. Үнэлгээ, хяналтыг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой, аюулгүй хөдөлмөр эрхлэх орчин бүрдэнэ” гэв.
Энэ удаагийн чуулган Азийн сан, Канадын Гадаад хэргийн яам, Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүжилтээр Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.