50 гаруй зорчигч сууж явсан онгоц Индонезийн нийслэл Жакартагаас хөөрснийхөө дараа сураггүй болжээ.
Тухайлбал, Sriwijaya Air Boeing 737 нисэх онгоц Баруун Калимантан мужийн Понтианак хүрэх замдаа холбоо тасарсан хэмээн албаныхан мэдээлээд байна. Уг агаарын хөлөг 3000 метрийн өндөрт нисэж байгаад радараас алга болсон хэмээн нислэг хяналтын Flightradar24.com вебсайт мэдэгдлээ.
Агаарын хөлгийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна хэмээн тус улсын Тээврийн яамнаас мэдээлэв. Түүнчлэн орон нутгийн агаарын тээврийн “Sriwijaya Air” компани тус нислэгийн талаар мэдээллийг цуглуулахаар ажиллаж буй аж.
Сүүлийн жилүүдэд Boeing онгоц осолдсон хоёр тохиолдол бүртгэгдсэн. Үүний нэг нь 2018 оны аравдугаар сард болсон ба Индонезийн “Lion Air” компанийн онгоц далайд газардаж, 189 хүн амиа алдаж байв.
Эх сурвалж: BBC