Тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн, Их Британи улсын Бристолын Их сургуулийн магистр Л.Ариунзултай ярилцлаа. Тэрээр 2013 оноос Хүүхдийг ивээх сангаас эхлэн боловсролын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцож буй бөгөөд тус салбарт 7 гаруй жил ажилласан. Мөн өнгөрсөн жил Их Британийн Засгийн газрын тэтгэлгээр Чивненгийн хөтөлбөрт “Тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловсрол”-ийн чиглэлээр магистр хамгаалжээ.
-Тэгш хамруулах боловсролын тухай ярихын тулд юунаас эхлэх хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-Тэгш хамруулах боловсролын тухай ярихдаа эхлээд боловсролоос хамгийн их гадуур үлддэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнд хандаж ирсэн түүхийг сөхөн харах шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлж ирсэн хэд хэдэн загвар хандлага бий. Эхнийх нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлох эмнэлгийн загвар юм. 1960-1970-аад оны сүүл хүртэл энэ хандлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тодорхойлж ирсэн бөгөөд энэ хандлагаар бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эмчилж, засаж байж сая нийгэмд оролцуулах боломжтой гэж үздэг хандлага юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмчилж байж сургуульд сургах буюу энэ тохиолдолд хүүхэд сургуульд зохицох ёстой болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмчилж байж сургуульд сургах буюу энэ тохиолдолд хүүхэд сургуульд зохицох ёстой болж байгаа юм.
Харамсалтай нь энэ хандлагаар явахад ялгаварлан гадуурхалт нэлээд газар авсан. Үүнтэй холбоотойгоор тэднийг тусгай эмнэлэгт эмчилж, тусгай сургуульд сургана гэдэг практик нь тусгай сургуулиудыг олноор бий болгох эхлэлийг тавьсан гэж харж болно. Нөгөөтээгүүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэт тусгаарласан орчинд байлгах нь нийгэмд бие дааж амьдрах чадваргүй хүн болгож байв.
Үүнээс болоод тэгш бус байдал гүнзгийрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хийх мэдлэг ур чадвар эзэмшиж чадахгүй, ихэнх нь халамж, тэтгэмж аван гэртээ идэвхгүй амьдрахад хүргэсэн. Иймээс өөрсдөө ч эмчилгээний загвар олон байдлаар тэдний амьдралыг хязгаарлаж буйг ойлгосон.
Хүн ямар ч шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болж болно. Өнөөдөр эрүүл хүн хормын дараа ч зам дээр гараад автомашины осолд өртөх ч эрсдэл бий. Мөн хүн хөгшрөөд тодорхой хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдана, хөдөлгөөн нь хязгаарлагдана. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо ч бий, ирээдүйн нийгэмд ч байна. Өөрөөр хэлбэл хүний амьдралд энэ асуудал тохиолдсоор байх болно.
Хүүхэд бүрийн сурах хурд, хүлээн авах чадвар өөр. Зарим хүүхэд сурахуйн хоцрогдолтой, удаан ойлгодог байхад зарим нь үеийнхнээсээ түрүүлж ойлгодог, гоц авьяастай хүүхдүүд ч бий. Эдгээр бүх хүүхдэд хандсан тохируулгатай үйлчилгээг боловсролын байгууллага олгох үүрэгтэй.
Иймд тэднийг эмчлэх гэхээсээ илүү нийгэм нь өөрөө энэ иргэдийнхээ ялгаатай байдалд зохицсон үйлчилгээг санал болгох ёстой гэсэн дараагийн загвар гарсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, эмчилгээний загвар нь сууриараа өөрчлөгдсөн прадигмын шилжилт болсон. Сургуульд сурахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлэх бус сургууль тэдний хэрэгцээнд зориулж өөрчлөгдөх ёстой гэж үзэх болсон. Үүнийг нийгмийн хандлага гэдэг.
Үүнд түшиглээд хүний эрхэд суурилсан хандлага хүчтэй хөгжиж байна. Энэ хоёр ойлголтод үндэслэн тэгш хамруулах боловсрол гэсэн нэр томьёо гарч ирсэн болов уу. Хүүхэд боловсролын ямар ялгаатай хэрэгцээтэй байхаас үл хамааран сургууль түүнд тохирсон, үйлчилгээ санал болгох ёстой. Сургуулийн бодлогын хүрээнд болон соёл, практикийн хувьд ч тэр.
Боловсролын зорилго бол дэлхийн иргэний бэлдэх юм. Үүний нэг хэлбэр нь бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчиж, хамтран амьдрах чадвартай иргэнийг "өсгөх" юм.
БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО ДЭЛХИЙН ИРГЭНИЙГ БЭЛДЭХ БӨГӨӨД БУСДЫНХАА ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ХҮНДЭЛДЭГ ХҮН БОЛГОХ ТУХАЙ ЮМ
-Тэгш хамруулан сургах гэж юуг хэлэх вэ. Манай улс энэ талаар тийм ч их туршлагатай биш буюу энэ нь шинэ ойлголт гэж бодож байна.
-Ямар гэр бүлд төрсөн эсэх, хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй, хотод амьдарч байна уу хөдөө амьдарч байна уу, эрэгтэй хүүхэд байна уу эмэгтэй байна уу гэдгээс үл хамааран хүүхэд бүр өөртэйгөө ижил насны хүүхдүүдтэй яг адил хэмжээнд боловсролыг тэгш, хүртээмжтэй бөгөөд чанартай хүртэх эрхтэй. Энэ нь биет байдлын болон мэдээллийн хувьд хүртээмжтэй байхаас эхэлнэ.
Наанадаж сургууль нь ямар ч хүүхэд яваад хүрэхүйц, гэртэй нь ойр байх ёстой.
- Сургууль руу орох зам бүх хүүхдэд ээлтэй байх
- Тэргэнцэртэй хүүхэд сурвал яах вэ гэдийг бодолцож шатыг налуу хийсэн байх
- Харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан замын тактель тэмдэглэгээтэй байх
- Уншиж хараахан сураагүй байгаа бага насны хүүхэд зориулсан зурган мэдээлэлтэй байх гэх мэт.
Чанартай боловсрол гэдэгт хүүхэд бүрийн боловсролын ялгаатай хэрэгцээнд тохирсон сургалтын орчин, хөтөлбөртэй, тохируулга бүхий заах арга зүйн дагуу сургаж, эргээд үүнийгээ үнэлэх тухай юм.
-Тэгш хамруулах сургах гэдэгт хүүхдийн ойлгоцын ялгаатай байдалд тохируулсан сургалт явуулах ч багтдаг юм билээ. Хэт хурдан эсвэл бусдаас арай удаан ойлгодог хүүхдүүдийг ч бодолцсон арга зүйг боловсруулах чухал гэж ойлгосон.
-Хүний эрхэд суурилсан хандлагаар бол хүүхэд нэг бүрийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээ хүргэхийг зорихыг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн сурах хурд, хүлээн аван чадвар өөр. Зарим хүүхэд нь сурахуйн хоцрогдолтой хоцрогдолтой, удаан ойлгодог байхад зарим нь үеийнхнээсээ түрүүлж ойлгодог, гоц авьяастай хүүхдүүд ч байдаг. Эдгээр бүх хүүхдэд хандсан тохируулгатай үйлчилгээг боловсролын байгууллага олгох үүрэгтэй.
Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг сургах тухай илүү анхаарч ирсний учир нь тэд илүү боловсролоос орхигддог, ялгаварлан гадуурхагддагт учир нь байгаа юм. Боловсролын зорилго бол дэлхийн иргэний бэлдэх шүү дээ. Дэлхийн иргэн гэдэг нь бусдынхаа ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг, хүндэлж чаддаг хүнийг хэлнэ. Ингэхдээ тухайн хүүхдэд байгаа нөөц боломжийг өөрийнх нь хэмжээнд тултал хөгжүүлэхэд боловсрол анхаарах ёстой гэж ойлгож болох юм. Ингээд харвал тэгш хамруулах боловсрол бүх хүүхдийг хамаарч буй юм.
ХҮҮХЭД БОЛОВСРОЛЫН ЯМАР ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ БАЙХААС ҮЛ ХАМААРАН СУРГУУЛЬ ҮҮНД НЬ ТОХИРСОН, ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОХ УЧИРТАЙ
-Монгол Улс хүүхэд бүрийг тэгш хамруулан сургаж чадаж байгаа эсэхийг юунаас харж болох вэ?
-Тэгш хамруулан сургаж байгаа эсэхийг ярихын тулд сургуульд орох насны хүүхдийн бүртгэлээс эхлэх нь зүйтэй болов уу. 2020 оны байдлаар дэлхийн хүн амын 17 орчим хувь нь сургуульд сурч чадахгүй боловсролоос гадуур үлдэж байна гэсэн тоо баримт бий.
Манай орны хувьд бүртгэлийн талаарх мэдээлэл зөрөх нь бий. ҮСХ-ны 2018 онд гаргасан судалгаагаар 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 17.7 хувь нь сургуульд хамрагдаж чадахгүй байна гэсэн тоо байна. Угтаа бүх хүүхэд хамрагдах ёстой шүү дээ. Яагаад бид хэсэг хүүхдүүдийг үлдээв? Манай орны хувьд тэгш хамруулах тухай бодлого байхгүй явсаар 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ЕБС-д тэгш хамруулан сургах журам гаргасан. Тиймээс өнгөрсөн жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд сургах эрхзүйн орчинг бүрдүүлсэн гэж хэлж болох юм. Үүнээс өмнө манай улс 6 тусгай сургууль, 355 насан туршийн боловсролын төвөөр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгож байсан.
ҮСХ-ны 2018 онд гаргасан судалгаагаар 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 17.7 хувь нь сургуульд хамрагдаж чадахгүй байна гэсэн тоо байна. Угтаа бүх хүүхэд хамрагдах ёстой шүү дээ.
Үүн дээр ямар асуудал үүсэв гэхээр тусгай сургуульд сургах нь нийгэмд гараад биеэ бүрэн дааж авч чадахгүй байна. Тусгай сургуульд бууруулсан сургалтын хөтөлбөрөөр хичээллэх нь ердийн сургуулийн хүүхдүүдийн түвшинд боловсрол эзэмшиж чадахгүй байгаад эцэг эхчүүд гомдол гаргаж эхэлсэн. Энэ нь ч батлагдсан гэсэн үг л дээ. Энэ шалтгааны улмаас өнгөрсөн оноос тусгай биш ердийн сургуульд суралцуулах журам баталсан юм.
Гэхдээ хүүхдээ ердийн сургуульд оруулж үзээд буцаагаад тусгай руу нь шилжүүлсэн эцэг эх бий. Тэгш хамруулан сургах гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуулийн нэг ангид авчран суулгахыг хэлэхгүй.
Тухайн хүүхдийг боловсролын хэрэгцээг үнэлэх, түүнд зориулсан сургалтын ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулан, хамтарсан багаар сургах үйл явц юм. Үүнийг ангийн багш дангаараа хийхгүй бөгөөд дэмжлэгийн багийн тусламжтай хийх нь илүү үр дүнтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болон боловсролын ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд сургуулиуд шаардлагатай тохиолдолд дэмжлэгийн баг байгуулж, хамтран ажиллах ёстой.
Нөгөө талаас "юм сурахгүй нь дүүрч, ядаж л олонтойгоо яваг" гэж энгийн сургуульд хүүхдээ үлдээж байгаа эцэг эхчүүд ч бас байна.
Энэ багт багш нар, нийгмийн ажилтан, сургалтын менежер, эцэг эх, шаардлагатай бол сэтгэл зүйч, ахуй засалч тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг мэргэжилтэн багтана. Сонсголын бэрхшээлтэй бол дохионы хэлмэрч, харааны бэрхшээлтэй хүүхэд сурах бол туслах багш, ахуй болон авиа засалч зэрэг нэмэлт мэргэжлийн хүмүүс орох ёстой юм. Энэ бүх мэргэжлийн хүмүүсийг бүрдүүлж байж, тухайн хүүхдэд зориулсан ганцаарчилсан хөтөлбөрийг боловсруулан амжилттай сургаж чадна. Энэ баг нь тухайн хүүхдэд ямар агуулга заах, ямар тохируулга хийх, ямар нэмэлт даалгавар өгөх, шалгалтыг хэрхэн авах зэргийг шийдэх учиртай.
Манай орны хувьд дэмжлэгийн багийг бэлдэж амжаагүй учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн сургуульд орсон ч өөрт тохирсон чанартай боловсролыг авч чадахгүй байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс эцэг эх нь тусгай сургууль руу нь буцааж, хоцрогдсон ч гэсэн мэргэшсэн багш нараар заалгаад явах нь дээр юм байна гэж шийдэж байна. Нөгөө талаас "юм сурахгүй нь дүүрч, ядаж л олонтойгоо яваг" гэж энгийн сургуульд хүүхдээ үлдээж байгаа эцэг эхчүүд ч бас байна. Хоёуланг нь буруутгах аргагүй. Гол нь төр мэргэжлийн хүмүүсийг цалинжуулаад дэмжлэгийн багийг ажиллуулах нь чухал. Тэд байнга сургууль дээр байх албагүй бөгөөд ганцаарчилсан төлөвлөгөөг гаргах, үнэлэх үед оролцож болно.
-Манай орны хувьд богино хугацаанд дэмжлэгийн багийг байгуулах ямар боломж байна вэ. Бусад орны сайн туршлагаас хэрэгжүүлэх боломжтой гэж бодож байна?
-Энэ маш чухал асуулт. Тухайлбал, Их Британид тусгай хэрэгцээтэй 0-25 насныханд боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх журам гэж бий. Хүүхдийг төрөхөөс өмнө эрт үеийн оношилгоог хийж, төрснөөс гурван нас хүртэл нь эрүүл мэндийн яамтайгаа хамтраад хөгжлийн бэрхшээлийг үнэлэн, тохирох үйлчилгээг санал болгоод явна. 3 нас хүрээд цэцэрлэгт ороход нь мөн дэмжлэгийн баг хүлээж аваад тохирсон сургалтын хөтөлбөрөөр сургуульд орох, цаашлаад их дээд сургуульд суралцан мэргэжил эзэмшээд ажилд хүртэл нь ямар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхийг журамласан байдаг.
Тодруулбал,
- хөгжлийн бэрхшээлийг хэрхэн үнэлэх стандартаа гаргасан
- хэн үнэлэхийг тодорхойлчихсон
- Санхүүжилтийг нь /манайхаар/ аймаг, дүүргийн боловсролын хэлтсүүд гаргахаар зохицуулсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн тоог гаргаад, үнэлгээг хийнэ. Хүүхэд бүрд шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүний зардал болон дэмжлэгийн багийн цалинг боловсролын хэлтсээс гаргадаг.
Манай орон үүнийг хэрэгжүүлж болно. Мөн засаг, захиргааны нэгжийн албан хаагчид тухайн харьяалагдаж буй хүүхдийн бүртгэлийг хийн, тухайн хүүхдийн тусгай хэрэгцээг үнэлээд, ямар мэргэжилтэн, сургалтын хэрэглэгдэхүүнд, хэчнээн төгрөг шаардлагатай төсвийг тусгах боломж бий. Мэргэжилтнүүдийг хаанаас олох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгэхээр энэ тохиолдолд тусгай сургуулиудыг мэргэжил, арга зүйн нөөц болгож ашиглаж болох юм. Тусгай сургуулиудыг бүр үгүйсгэх нь учир дутагдалтай. Тусгай сургуулийн багш нар дүүргийн сургуулиудад аргазүйн зөвлөгөө өгдөг байж болно. Энэ мэт хэрэгжүүлээд явах нөөц бий. Хүүхэд бүрийнхээ боловсролын ялгаатай байдлыг үнэлээд илүү хүртээмжтэй боловсролын үйлчилгээг явуулж байгаа Норвеги, Швед зэрэг Скандинавын орнуудыг сайн туршлагаар нэрлэж болно.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ СУРГАСНААР ХАЛАМЖ АВЧ, ИДЭВХГҮЙ АМЬДРАХ БИШ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЭД, ӨӨРИЙГӨӨ АВААД ЯВЧИХ ЧАДВАРТАЙ ИРГЭН БОЛНО
-Манай улс хүүхдүүдээ тэгш хамруулан сургах эрхзүйн орчинг бий болгосон нь сайшаалтай. Ингэснээр эцэг эхчүүдэд хүүхдээ ердийн сургуульд уу тусгай сургуульд өгөх үү гэсэн сонголт бий болгожээ. Та боловсролын багц хуулийн төсөлд ямар агуулга нэмэх шаардлагатай гэж бодож байна вэ?
-Сүүлийн жилүүдэд БШУЯ үүн дээр манлайлж ажиллаж байгаад талархаж байгаа. Яаманд тэгш хамруулах боловсролын хэлтэстэй болсон. Ганцаарчилсан төлөвлөгөөг хэрхэн гаргах журмыг баталсныг дурдах хэрэгтэй. Үүн дээр дэмжлэгийн багийг ажиллуулах тухай тусгавал их сайн. Сүүлийн үед Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор би дэмжлэгийн багийг ажиллуулах санал оруулсан байгаа.
Жишээлбэл ердийн сургууль сонсголын бэрхшээлтэй хүүхэд суралцахаар ирэхэд багш агуулгыг ярингаа давхар гараараа дохиод хичээл заах боломжгүй шүү дээ. Нэг хүн хоёр хэлээр зэрэг ярьж чадахгүйтэй адил.
Одоогоор сургуулиудад дэмжлэгийн баг байхгүй учраас ганцаарчилсан төлөвлөгөөг багш л боловсруулж байгаа. Тодруулбал ангийн багш тэгш хамруулан сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй болчхоод байна. Үүнийг хэрэгжихэд хүндрэлтэй. Учир нь стандартаараа ажиллавал нэг багш 20-25 хүүхэдтэй байх ёстой. Гэтэл өнөөгийн нөхцөлийг харвал ЕБС-ийн анги дүүргэлт маш их, 50-60 хүүхэдтэй нэг багш ажиллаж байхад дээрээс нь тусгай хөтөлбөрөөр хичээлээ зэрэг орно гэхээр хэцүү.
Багшийн ачаалал хэтэрнэ, цаг нь ч хүрэхгүй. Тухайн хүүхдийг авч үлдээд хичээлийн дараа заая гэхэд сул анги байхгүй шүү дээ. Цаг хугацаа, зохион байгуулалт талаасаа боломжгүй.
Жишээлбэл ердийн сургууль сонсголын бэрхшээлтэй хүүхэд суралцахаар ирэхэд багш агуулгыг ярингаа давхар гараараа дохиод хичээл заах боломжгүй шүү дээ. Нэг хүн хоёр хэлээр зэрэг ярьж чадахгүйтэй адил. Ангид багш хичээлээ зааж байхад сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нүдэнд ойр дохионы хэлний хэлмэрч зогсоод орчуулга давхар явна гэсэн үг. Дээр нь дохионы хэлмэрч тусгай сургалтын арга зүйг мэддэг хүн байвал илүү давуу талтай гэж үздэг. Бусад улсад дөрвөн жил суралцаж, дохионы хэлмэрч болдог. Англи, япон хэл шиг л тусдаа бие даасан хэл шүү дээ. Сонсголын бэрхшээлтэй хүний төрөлх хэл бол дохионы хэл шүү дээ. Жишээ нь сонсголын бэрхшээлтэй хүүхдэд математик геометрийг яаж дохиж ойлгуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр 29-р сургуулийн мэргэшсэн багш нарын дэмжлэг үүн дээр хэрэгтэй.
-Дэмжлэгийн баг байхгүй учир одоохондоо ангийн багшийн нуруун дээр бүх ачаа оногдож байна. Багшид эдийн засгийн ямар дэмжлэг үзүүлдэг юм бол?
-Ангийн багш тусгай хэрэгцээт хүүхэдтэй давхар ажиллаж буй бол цалин дээрээ 10 хувийн нэмэгдэл авахаар болж байгаа. Харамсалтай нь энэ нь боловсролын ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд бүрэн боловсрол олгох хэмжээний дэмжлэг, хөшүүрэг болж чадахгүй байна. Багшийн цалингийн нэмэгдлээс гадна бүр баг ажиллуулж, тэднийг цалинжуулах шаардлагатай.
Нэгийг нөгөөгөөс хэт тусгаарлах нь ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, ядуурал, гэмт хэргийг ихэсгээд зогсохгүй байгаль орчныг сүйтгэх хор уршигт хүргэдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургахад маш их зардал ордог гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ урт хугацааных нь үр өгөөжийг авч үзвэл харин ч үр ашигтайг судлаач тогтоосон байдаг. Наад захын жишээ хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг амжилттай тэгш хамруулан сургаснаар халамж хүртээд, идэвхгүй амьдрах биш ажил хөдөлмөр эрхлээд, биеэ даан, өөрийгөө аваад явчих чадвартай иргэн болно. Зөвхөн өөртөө бус нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэнийг бид бэлдэж байна гэсэн үг.
Дэлхийн банкнаас 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад энгийн хүүхдээс 2-4 дахин өндөр зардалтай гэсэн тооцоолол гаргасан байдаг. Гэтэл Олон Улсын Эдийн Засаг, Хөгжлийн Хамтын Ажиллагааны байгууллагаас /1994 онд/ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд сургах нь ердийн сургуульд сургахаас 7-9 дахин их зардал гардаг гэж тооцоолол ч хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дэмжлэгийн багийн цалин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг гаргавал тусгай сургуулиуд барих, тусгай багш нар ажиллуулах зэрэг тусгайлсан үйлчилгээ үзүүлэхээс бага зардал гарна гэсэн үг юм.
Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах нь хүн бүхэнд тустай гэдгийг тайлбарлахыг оролдъё.
Зөвхөн өнөөдрийг биш урт хугацаандаа иргэндээ ч улсдаа ч эдийн засгийн ашигтай
- Тухайн хүүхдэд ямар ашигтай вэ
Ямар тусгай хэрэгцээ байгаагаас үл хамааран үе тэнгийнхэн шигээ академик боловсрол эзэмшсэнээр улсын хөгжилд хувь нэмрээ оруулах иргэдийн тоо нэмэгдэнэ.
- Таны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй/тусгай хэрэгцээ шаардлагатай/ хүүхэдтэй хамт сурах нь ямар сайн талтай вэ
Нэгнийгээ хүндэтгэдэг, биедээ тусалдаг дадалд суралцана. Сүүлийн үед академик боловсролоор олгож чадахгүй байгаа зөөлөн ур чадварууд болох харилцааны чадварууд, бусдын ялгаатай байдлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллах чадварт хүүхдүүд суралцдаг. - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нь ангийн багшид ямар өгөөжтэй вэ
Тухайн агуулгыг яаж ойлгуулах вэ гэж эрэлхийлж олон аргазүйг туршиж, ур чадвараа хөгжүүлнэ. - Ердийн сургуульд хүүхдээ сургаж буй эцэг эхчүүдэд ямар сайн талтай вэ
Ээжүүд ихэвчлэн хүүхдээ хардаг, сургуульд зөөдөг. Сургуульгүй байгаа тохиолдолд өрхийн нэг нь ажил эрхлэх боломжгүй болно. Тухайн өрх нэг хүний орлогоор амьдрах хүндрэлтэй. Хэрвээ тэгш хамруулах боловсролыг чанартай олгоод эхэлбэл олон мянган ээж ажил эрхлэн, гэр бүлээ авч явахад дэм болно, цаашлаад улсдаа татвараа төлнө, эдийн засгийн үр ашигтай. Ийм олон өгөөж бий учир дэлхийн улс орнууд тэгш хамруулах боловсролыг чухалчилж байна.
Та
- ямар хүйстэй,
- ямар гэр бүлд төрсөн,
- ямар хэлээр ярьдаг эсэх,
- хаана төрсөн,
- ямар шашин шүтдэг,
- бэлгийн чиг баримжаа ямар байх хамаагүй.
Өөрийнхөө хүссэн хэмжээнд боловсрол эзэмших тэгш боломжийг ашиглан бусдыг хүндэтгэн, байгаль орчноо хайрладаг, үүргээ ухамсарладаг иргэн болоход төр үйлчлэх үүрэгтэй.
Хүүхэд төрөхдөө л гарааны тэгш бус байдалд төрж буй ялгаатай байдлыг боловсролоор бүр гааруулах ёсгүй. Хувийн эсвэл хотын төвийн сургуулийн хүүхдүүд ч юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ойлгохгүй, гадуурхлаа гэж төсөөлье. Гэлээ гээд тэд нэг агаараар амьсгалж, нэг нийгэмд амьдарна, магадгүй нэг компанид ажиллахыг үгүйсгэхгүй. Нэгэнт бид нэг дэлхийд амьдарч байгаа тул хамтдаа хөгжиж, аз жаргалтай байх нь хэн хэндээ тустай.
Хүүхэд ямар ч тусгай хэрэгцээтэй, хөгжлийн бэрхшээлтэй байгаагаас үл шалтгаалан хүн гэдэг үүднээс нь адил хандах нь тэгш хамруулахын үндсэн ойлголт юм.
Нэгийг нөгөөгөөс хэт тусгаарлах нь ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, ядуурал, гэмт хэргийг ихэсгээд зогсохгүй байгаль орчныг сүйтгэх хор уршигт хүргэдэг. Иймээс нэг ч ардаа үлдээлгүй хөгжье гэж Тогтвортой хөгжлийн зорилт 2030-д тусгаж улс орнууд хамтран ажиллаж байна.
Нөгөөтээгүүр сургуульд орох ёстой 1000 хүүхдийг бүгдийг нь хамруулах нь зорилго гэж харж болох ч тэгш хамруулах гэдэг нь зорилго гэхээсээ илүү зарчим, үйл явц юм. Ялгаатай байдлаас нь болоод манайх хүүхдийг чинь сургах боломжгүй гэх эрхгүй. Өдөр тутамдаа буюу алхам бүрдээ хүнийх нь хувьд тэгш хандаж, хүндэтгэх зарчим үйлчлэх ёстой.
-Манай улс тэгш хамруулах чиглэлээр олон улсын өмнө ямар амлалт, үүрэг хүлээдэг вэ?
-Хүний эрхийн олон гэрээ конвенцод манай улс нэгдэн орсон. Эдгээр бүх хүний эрхийн гэрээ конвенцуудад хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг. Манай улс 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай болсон. 1994 онд Саламанкагийн тунхаглалыг баталсан. Үүгээр тэгш хамруулах боловсрол нь орчин үеийн боловсролын чиг хандлага гэдгийг зарласан. Манай улс эдгээрт нэгдэн орж, үүрэг хүлээн ажиллаж буй юм.
-Хүний ялгаатай байдлыг мэдэрсэн, түүнд тохирсон сургалтыг амжилттай хэрэгжүүлэх цаашлаад хүн бүрд ээлтэй нийгмийг бүтээхийн тулд бид юунаас эхлэх ёстой вэ?
-Тэгш хамруулах сургалтыг амжилттай хэрэгжүүлж, боловсролоос хэнийг ч гээхгүй байх хандлага маш чухал. Хандлагаа эхлээд өөрчлөх хэрэгтэй. Эцэг эхчүүд ялгаатай хэрэгцээтэй хүүхдээ ердийн сургуульд сурч чадахгүй гэж бодох, багш, сургуулийн удирдлагууд, бодлого боловсруулагчдын дунд ч сургах боломжгүй гэж бодож буй хүн байна. Энэ хандлагыг дор бүрнээ өөрчлөх шаардлагатай байна. Ингэсний дараа бүх шатандаа хүний эрхийн ээлтэй шийдвэр гаргана, яаж тэгш хамруулах вэ гэдэгт ухаанаа уралдуулж, дараа нь үйлдэл болгож, тэгш хамруулах сайн бодлого боловсруулна шүү дээ.
Баян эсвэл ядруу өрхөд, хотын төвд болон захын хороололд, малчин болон үндэсний цөөнх өрхөд төрж буй хүүхдүүдийн амьдралын нөхцөл өөр. Үүнийг бид өөрчилж чадахгүй, тийм боломж ч байхгүй. Харин боловсролоор дамжуулж энэ гарааны тэгш бус байдлыг бууруулахыг зорих ёстой.
-Тэгвэл зөв хандлага яаж тогтох вэ?
-Нэгдүгээрт хүн бүр зөв мэдээллийг системтэйгээр авах ёстой. Тиймээс энэ тухай таниулах ажлыг байнга хийх хэрэгтэй байгаа. Бид хоёрын энэ ярилцлага ч үүний нэг хэлбэр гэж бодож байна. Эндээс нэг ч гэсэн хүн зөв ойлголт авснаар эерэг хандлагатай болоход нь тусална гэж найдаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт сурах нь аюултай, айдаг гэж ярьдаг хүмүүс бий. Тэгш хамруулах сургалтад хамруулах боломжгүй шалтгаан гэж байдаг уу?
-Энэ нь эхэнд дурдсан эмчилгээний загвартай холбоотой. Нөгөөтээгүүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг урьд насанд хийсэн үйлийн үр буруутгах хандлага бий. Би үүнийг мухар сүсэг гэж хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харангуутаа тухайн өвчний талаар мэдлэггүйгээс болж халдчих юм шиг цэрвэх эсвэл айснаас ялгаварлан гадуурхах хандлага эцэг эхчүүдэд гаргадаг. Гэтэл үнэндээ тийм биш.
Дэмжлэгийн багийн цалин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг төсөвт суулгаад явах нь тусгай сургуулиуд барих, мэргэшсэн багш нар бэлдэх зэрэг тусгайлсан үйлчилгээ үзүүлэхээс бага зардалтай.
Маш цөөн тохиолдолд буюу зан үйлийн өөрчлөлттэй, уураа барьж чаддаггүй, өөрийгөө болон бусдыг гэмтээж болзошгүй хүүхдүүд эсвэл хэвтрийн буюу байнгын асаргаатай хүүхдүүдийг заавал сургуульд явуулахгүй байж болох юм. Энэ тохиолдолд эцэг эхтэй нь зөвшилцөж гэрээр боловсрол олгох, эсвэл мэргэжлийн байгууллагад үйлчилгээ авахыг санал болгож болно. Багш гэрт нь очиж хичээл заадаг. Зан үйлийн өөрчлөлттэй хүүхдүүд маш бага хувийг эзэлдэг бөгөөд тэдэнд багаас нь сэтгэл заслын үйлчилгээ үзүүлбэл өөрийгөө хянах дадалд сурдаг гэж үздэг.
Үгүй байсан ч шаардлагатай мэргэжилтэн, дэмжлэгийн багийн үйлчилгээгээр тухайн хүүхдийг хангах ёстой. Гол нь өөрт нь тохирсон сургалтын аргазүйг санал болгож, сонголт өгөх хэрэгтэй. Тэр боломжийг нь төр олгох үүрэгтэй. Хүүхэд ямар ч тусгай хэрэгцээтэй, хөгжлийн бэрхшээлтэй байгаагаас үл шалтгаалан хүн гэдэг үүднээс нь адил хандах нь тэгш хамруулахын үндсэн ойлголт юм.
-Ярилцсанд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.