МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатарын мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр “МХЕГ байнгын бэлэн байдалд ажилладаг. Өнөөдрийн байдлаар 410 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Өчигдрийн байдлаар 12 боомт хөдөлгөөнтэй байлаа. Сүүлийн үед Замын-Үүд боомтоор өдөртөө 150-160 ачааны машин нэвтэрч байна. Үүнийг ногоон-бүсийн журмаар зохицуулж байна. Засгийн газрын тогтоолын дагуу Алтанбулаг боомт хоёрдугаар сарын 1-нээс ажиллана. Уг боомтоор зөвхөн хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна. Энэ хүрээнд холбогдох албаныхан түр журам боловсруулан ажиллаж байна.
Өчигдрийн байдлаар найман боомтоор ашигт малтмалын тээвэрлэлт хийгдсэн. Бид жолооч нарын эрүүл ахуй, ачаа тээшний халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж байна” гэлээ.