БОАЖЯ-наас Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын ангиллыг цувралаар танилцуулж буй юм. Өнөөдөр дархан цаазат газрын талаарх мэдээллийг хүргэж байна.
Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинж унаган төрхөө хадгалсан, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэдэг.
22 байршлын Дархан цаазат газар байх бөгөөд:
- Онгон бүс
- Хамгаалалтын бүс
- Хязгаарлалтын бүс гэж ангилна.
ОНГОН БҮСЭД АНХААРАХ ЗҮЙЛ:
Зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АНХААРАХ ЗҮЙЛ:
Ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах. биотехникийн арга хэмжээ авах. Байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох.
ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД АНХААРАХ ЗҮЙЛ:
Ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, биотехникийн арга хэмжээ авах, хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах. аялагч, зөвшөөрөл бүхий бусал хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах, зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвивалд ашиглах., уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх зэрэг үйл ажиллагаа явуулна.
ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Газар хагалах ухах. Тэсэлгээ хийх. Ашигт малтмал хайх, олборлох. Элс хайрга чулуу авах. Мод, зэгс, шагшуурга бэлтгэх. Хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих. Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх. Хортон шавж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх. Хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах. Хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүй нохой дагуулж, буу авч явах, агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх. Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх. Нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрийн зориулалтаар ашиглах зэргийг хориглоно.
Эх сурвалж: БОАЖЯ
Гэрэл зургийг: Х.Сэргэлэнбаатар