Туркменистан улс 2021 он хүртэл хилээ нээхгүй. Тодруулбал олон улсын агаарын тээвэр, далай, төмөр зам, авто замын тээврийн хязгаарлалтыг 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл сунгасан байна. Тус хязгаарлалт гадаадын иргэдээс гадна Туркменистаны иргэдэд хамааралтай хэмээн Tengrinews мэдээллээ.
Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ийн арга хэмжээ авч байгаа талаар тус улсын эрх баригчид мэдээлж буй юм.
Эргэн сануулахад Туркменистан улсад коронавирусийн халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэж эрх баригчид нь мэдээлдэг. Тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов цар тахалтай холбоотой мэдээллийг хянахын тулд улс оронд коронавирус гэх үгийг хэрэглэх, амны хаалт зүүхийг хориглосон билээ. Энэхүү хоригийн дагуу гудамжинд коронавирусийн талаар ярьсан болон амны хаалт зүүсэн иргэнийг баривчилна.
Хоригт хэвлэл мэдээллийн байгууллага, сургууль, эмнэлэг зэрэг бүх салбарынхан багтсан бөгөөд энэхүү үгийг ашиглах боломжгүй юм. Туркменистан улсын иргэд цар тахлын талаар зөвхөн нэг талын мэдээлэл авч байгаа юм.
Эх сурвалж: Tengrinews