Нийслэлд 200 мянга гаруй нүхэн жорлон бий бөгөөд хөрсний бохирдол ихээр үүсгэж байна. Иймд гэр, зуслангийнхаа ариун цэврийн байгууламжийг Монгол Улсын стандарт “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага МNS 5924 : 2015” дагуу барьж, гэр бүлийнхээ эрүүл мэнд болон байгаль орчноо хамгаалахыг зөвлөж байна.
Стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглах нь дараах сөрөг нөлөөтэй. Үүнд:
- нүхэн жорлонгийн бохир нь хөрсөнд шингэх үед өтгөн ялгадсанд агуулагдах халдварт өвчний нян зөөвөрлөгдөж хөрсний усыг бохирдуулж,
- бохирдсон усыг унд, ахуйд хэрэглэснээр олон нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэн нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах,
- нүхэн жорлонд хуримтлагдсан ялгадасны шингэн хэсэг нь ууршиж агаарт шивтрийн хий дэгдээхээс гадна хөрсөнд шингэж, өтгөн хэсэг нь нүхэн жорлонгийн ёроолд тунан бактерийн тусламжтайгаар задралд орж гэдэсний болон бусад халдварт өвчинг үүсгэх эх үүсвэрийг бий болгодгийг Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.