“Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэгтэйгээр
- Нийслэлийн Засаг Даргын тамгын газар,
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
- "Ногоон Ази Сүлжээ" ОУТББ –ууд хамтран Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн Багануур, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг Ковид-19 цар тахлын үед эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах зорилгоор 2100 өрхөд ухаалаг угаалтуурыг дэмжлэг болгон өгч, өрх толгойлсон, байнгын асаргаанд болон эрүүл ахуйн дэмжлэг шаардлагатай 1000 өрхийн өвлийн хувцас, хөнжил зэрэг хүнд овор бүхий эд зүйлийг угаалга, хими цэвэрлэгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийслэлийн Засаг Даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран дээрх дүүргийн алслагдсан хороодоос эмзэг болон эрсдэлтэй бүлгийн судалгааг гарган эхний үйлчилгээг хүргэж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар өөрөөсөө ус халаагчтай, эрүүл ахуйн зөвлөмж бүхий угаалтуурыг 1059 өрхөд хүргэсэн байна. Түүнчлэн 706 өрхийн өвлийн хувцас, хөнжил гэх мэт овор хэмжээ ихтэй хувцас, хэрэглэгдэхүүнийг угааж ариутган хүргэлээ.
Өнөөдрийн байдлаар өөрөөсөө ус халаагчтай, эрүүл ахуйн зөвлөмж бүхий угаалтуурыг 1059 өрхөд хүргэсэн байна. Түүнчлэн 706 өрхийн өвлийн хувцас, хөнжил гэх мэт овор хэмжээ ихтэй хувцас, хэрэглэгдэхүүнийг угааж ариутган хүргэлээ.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийг нөлөөллийн аргаар бууруулах зорилгоор “Манай гэр бүл” бүтээлч кампанит ажлыг 3500 өрхийн дунд зохион байгуулж байна.
Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөлд Нийслэлийн 7 дүүргийн 7000 гаруй өрхийг хамруулан дэмжлэг тусламжийг хүргэн ажиллаж байна.
“Гүүд Нэйборс” ОУТББ нь БНСУ-д байгуулагдан өдгөө Монголд төдийгүй дэлхийн 37 улсад боловсрол, эрүүл мэнд, ундны ус, орчны эрүүл ахуй болон орлого нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэгч Олон Улсын тусламжийн Төрийн Бус Байгууллага юм.