Монголбанк цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сая бодлогын хүүг 6 хувь болгосон нь Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлж буй хэрэг. Зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой. Монголбанк бэлэн. Хүүгийн ерөнхий нөхцөл ийнхүү багасаж байгаа нь санхүүгийн зах зээлд буй өндөр хүүг доош татах дохиог өгч байна. Банк 6.5%-ийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно" гэлээ.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "Ипотекийн зээлийг хойшлуулах хүсэлтээ өгсөн байхад дансанд орж байгаа орлогоос суутгал хийж, зээлэнд төлүүлэхгүй гэсэн байр суурийг банкууд гаргаж, хэрэгжээд явж байна. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй холбоотой зээл олгоход хүндрэлтэй байна. Учир нь улсын бүртгэлээс мэдээлэл авдаг учир боломжгүйд хүрч байна. Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь хязгаарлагдсан зээлдэгчид байна. Банкны холбоо өдөр бүр хуралдаж байна. Зээлдэгчдэд ямар хөнгөлөлт үзүүлэхийг ярьж байна. Банк бүр адилгүй тул нэг форматад оруулах гээд ярилцаж байна. Төр засгийн дэмжлэгтэйгээр тодорхой сегментэд дэмжлэг үзүүлэх боломжтой" гэлээ.
-Цар тахлын үед зээлээ төлж чадахгүй байгаа иргэд муу зээлдэгчид орох уу.
-Хугацаа сунгаж байгаа зээл ангилал буурахгүй. 7-р сар хүртэл ангилал буурна гэсэн зүйл гарахгүй.