Хүн судлал, гарвал зүйн ухаан\генетик\-аараа манайдаа байтугай дэлхийд томоохон эрдэмтэн, доктор профессор Ж.Батсуурь, түүхийн ухааны доктор, Д.Мөнх-Очир, судлаач Ц.Цагаанхүү нарын олон эрдэмтэн, судлаачид эдүгээ бидний иргэний үнэмлэх дээр байгаа "овог" гэдэг нь шал буруу байна, яаралтай залруулахгүй бол үндэсний хэмжээний аюул тарих нь ээ гэж төрийн томчуудад айлтгаад тусыг эс олжээ.
Үнэхээр ч бидний иргэний үнэмлэх дээр байдаг "овог" гэдэг бичилт өөрөө онигоо болжээ. Албан ёсоор тоолоод үзсэн чинь Монголын бүх хүн амын 76,4 хувь нь "боржигон" овогтон болчихжээ.
Сүүлийн 20 жилд зэргэлдээ сум, аймаг дотроо гэрлэх нь даамжирч үүний тоогоор цус ойртолт ихэсчээ. Удмын сангийн алдагдал цус ойртолтоос болж шинээр төрсөн хүүхдийн 34-42 хувь нь ямар нэгэн гажигтай төрж байна гэж эрдэмтэд мэдээлсэн нь түгшүүр биш гэж үү.
Эдүгээ дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн гажигтай гэгддэг, хөдөөд бол хот айл болгонд нэг шороо самарсан "амьтан" зогсч байдаг нь үнэн. Түүгээр ч барахгүй "овог" гэдэг үзүүлэлтийг буруу хэрэглэснээс болж ястан, үндэстнээр нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн эрхэм заалт зөрчигдөж байна гэж эрдэмтэд үзэж байна. Үнэхээр тийм байгаа.
Түмний мэдэх нэг жишээ санагдаж байна. Монгол Улс Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн үеэр өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигчийг тэр нь захчин, энэ нь боржигон гээд телевиз, хэвлэлүүд хашгирч байв даа. Удам судраасаа ичдэг ч юм уу, аль эсвэл мэддэггүйдээ ч юмуу улстөрчид нь хүртэл Чингэс хааны хүргэн, Богд хааны хүргэн болж тоглоно гээч.
Нутаг усандаа бол эцгээ мэдэхгүй гэгддэг нэг нөхөр өөрийгөө Чингэс хааны хэддүгээр хүү гэж өргөмжлөөд өөртөө хаан ширээ хийгээд сууж байгаад хэн ч гайхахаа байж дээ. Удам угсаа нь эрлийз цустай (Эрлийз цус байх нь юу нь буруу юм. Г.Д) Түүнийгээ нуух гэсэн ястан үндэстнүүдийн үр сад гадуурхагдахаасаа айгаад иргэний үнэмлэх дээрээ бүгд боржигон гэж бичүүлж байна.
Завхрал сүүлдээ бүр дэндэж казак боржигон, буриад боржигон, хятад боржигон гараад иржээ. Судлаачдын үзэж байгаагаар "боржигон" гэдэг угсаа байдаггүй байна.
Харин Монгол угсаатанд: барга, баяд, буриад, дархад, дарьганга, дөрвөд, захчин, лжигэн халх, монгол урианхай, мянгад, өөлд, сартуул халх, торгууд, түмэд, үзэмчин, халх, харчин, хорчин, хотгойд, цахар ордог байна. Энэ баримтыг Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын "Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар. Улаанбаатар 2010" номын 32 дугаар хуудаснаас авлаа.
Нэгдсэн Монгол Улсын эзэн хаан Чингэсийн байгуулсан хамгийн том гавьяа бол орондоо орох завгүй олзлон булаалдаж байсан олон монгол овог аймгуудыг нэгтгэсэнд байдаг гэж бахархдаг. Тэгсэн мөртлөө иргэний үнэмлэх дээрээ боржигон, баргаар нь ялгаж биччихээд л түүгээрээ талцаад инээдтэй ч юм даа.
Монгол угсаатныг баллахаар санаархсан хамгийн сүүлийн түүх сөхье. Эртний дайчин түүхтэй нэгдсэн Монгол улсыг зэр зэвсгийн хүчээр эзэлж авах нь Хятад, Манж, Орос улсын хувьд үлгэр байсан юм. Тэд өөр өөрийн аргаар Монголыг мөхөөх гэж үеэс үед санаархсан.1923 оноос Улаан-Оросууд улаан цайм ийм арга хэрэглэв.
Чингэсийн удмын ноёдын сонгох сонгогдох эрхийг хасч аймаглан устгаж байлаа. Энэ бодлогоо Монгол Улсын өөрийх нь Засгийн газраар хэрэгжүүлүүлсэн байдаг. 1925 оны Засгийн газрын 25 дугаар хуралдааны тогтоол гарчээ. "Хар шар феодалуудын эрх ямбыг хасах ба ургийн бичиг сэлтийн хөтлөлтийг зогсоох тухай" гэсэн шийдвэр байсан. Энэ түүхэн баримт бичгийг үзсэн, судалсан өвгөн эрдэмтэд одоо бараг дуусч дээ.
Угсаа залгамжилсан ноёдыг ургийн бичигтэй нь устгах бодлого амжилттай хэрэгжсэн эмгэнэлт түүх энэ. "Алтан ургийнхныг толгой дараалан устгаснаар "МАХН-ын нэгдүгээр програм амжилттай хэрэгжсэн" гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс хойш 80-90 жил өнгөрөөд дахин ургийн бичиг хөтлөх болоход юун алтан ургийнхны удам, төрлийг мэдэх нь битгий хэл аав, аавынхаа аавыг мэдэхгүй монголчууд үлдсэн.
Аргаа ядахдаа аймгаараа, гол усаараа, сум багаараа нэг юм ялгарна. Ийм үед иргэний үнэмлэх дээрээ удам судрынхаа нэршлийг бич гэхэд бүгдээрээ "боржигон" болчихгүй юу. Дэлхийд төрөл нь удам судраа мэддэг, төр нь бүртгэдэг баримтжуулдаг улс орон болгон хөгжиж дэвжсэн. Харин удам судрыг нь санаатай бусниулсан улс орон болгон түүхийн хуудаснаас арчигдсан байдаг байна.
Иргэдийг нь удам угшлыг нь нь мэдэхгүй болгоод 200 жил болоход л тухайн улс үндэстэн өөрийн эрхгүй мөхдөг гэсэн үг. Бүүр энгийн жишээ татъя. Амьдрал дээр ч гэсэн хүү, охин нь гэрлэх болоход удам судар нь ямар хүмүүс юм бол доо гэхээс боржигон юмуу, биш юм уу гэж хэлдэггүй биз дээ. Дэлхийн жишгийг дагах юм бол ямар ч том орон удмын бүртгэл хийж гэр бүлийн пирамид босгож түүнээ эрхэмлэж явдаг болохоос биш хувь хүн ямар ястан үндэстэн, аль аймаг сумынх байх нь хамаагүй.
Эрдэмтдийн үзэж байгаагаар гурван сая хүрэхгүй хүнтэй манай улсад 10-12 мянган томоохон гэр бүл ахан дүүс байна гэнэ. Сүүлийн үед зохиогдож байгаа ургийн баяр дээр очиход 150-300 хүн цуглаж байна. Тэд ах дүүсээ мэдэж удам судар, үр хүүхэд нь танилцаж байна. Ямар ч том улс оронд удмын пирамид гэр бүлийн пирамид ингэж л босдог ажээ.
Удам судар гэдэг бол эрхэмлэх үнэт зүйлтэй, айх ичих хүнтэй, ах захтай, өргөж явах нэр төртэй, ариун бэлгэдэлтэй байдаг. Наад зах нь хаа ч явсан бие биенээ энэ бид нэг удмынхан байна гэж амархан олдог юм билээ. 1980-аад оны сүүлчээр Новосибирск хотод миний танил Иван байрлаж байгаа зочид буудлын дэвтэр харснаа "Хөөе энэ буудалд манай хамаатан хоёр нөхөр байна" гэж билээ. Тун удалгүй "гурван Иван" бие биенээ олж танилцаж баярлан "бут авав". Үнэхээр тэд хамаатан байлаа.
Харин манайхан бол жаахан халсан үедээ л за чи аль аймаг вэ гэнэ. Нэг аймгийнх болно. Нэг сумынх болно. Тэрнийг мэдэх үү, энэнийг таних уу гэнэ. Эцэст нь хамаатан болдог хамаатнаа олдог жишээ мөн ч олон бий дээ. Саяхан өдөр тутмын томоохон хэдэн сонин төрийн гурван өндөрлөгт хандсан" "Монголчуудын маань удам эрүүл ухаан саруул байх болтугай" гэсэн гарчигтай нэгэн ил захидал нийтлэгджээ.
Яг одоо миний энэ бичих санаатай байгаа сэдвийн талаар хөнджээ. "Улаанбаатар" дээд сургуулийн захирал, академич Ж.Болдбаатар, тус сургуулийн гэр бүлийн судалгааны төвийн дарга доктор профессор Т.Намжил, Тэнхимийн эрхлэгч доктор Б.Оюун-Эрдэнэ, доктор профессор И.Пүрэвдорж, доктор И.Мягмарцоож гээд олон судлаачид гарын үсэг зурсан байлаа.
Уг судалгааг УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр захиалан хийлгэсэн байна. Уг захидалд ... "Сүүлийн жилүүдэд цус ойртсоноос үүдсэн төрөлхийн гажиг нэмэгдсэний зэрэгцээ оюун ухааны хэвийн биш хөгжилтэй хүүхдүүд ч олширч байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна" гэсэн нь үндэсний хэмжээний аюул биш гэж үү. Эрдэмтэд нэг л зүйл олж харжээ. Үүнээс гарах гарц нь удмын бүртгэл, гэр бүл, ураг төрлийг тогтоож дахин бүртгэд удам судраа баталгаажуулах гэжээ.
Монголчууд жалга дов, овог, аймаг, орсон элссэн намаараа талцаж ханалаа! Явсаар байгаад удам судраа ч мэдэхээ байсан, мэдье гээд иргэний үнэмлэх дээр тэмдэглэсэн "овог гэдэг онигоо" бүртгэлийн байж байгааг хараач ээ. Нэг эцгийн таван хүү тус тусдаа өөр овог авчихсан баримт захаас аван байна гээч.
Нас тавь гарсан миний хувьд гэхэд овог авахдаа олныг дуурайгаад ч юмуу, боржигон нутагт төрсөндөө ч тэр юмуу " хиад боржигон" гээд авчихсан юм. Овог бол удам судар биш юм байна. Би өвөг эцгүүдээ мэднэ. Түүнээс дээд үеэ огт мэдэхгүй. Харин хүүхдүүд маань өвөө нараа мэдэхгүй. Одоо удам судраа мэдэж бичих шаардлагатай болжээ.
Цагаан сараар бүгдээрээ цуглаад удам судраа бүртгэе байз. Ерөнхийлөгч маань эрдэмтдийн гаргасан саналыг анхааралтай авч үзэх хэрэгтэй юм. Иргэний танхим дээрээ дээрх эрдэмтдийг цуглуулаад хэлэлцүүлэг явуулаад "үндэсний зөвлөл байгуулаад" айл гэр бүгдийн удам судрын бүртгэлийг баталгаажуулаад өгвөл, удмаа мэдэхгүй төөрсөн Монгол түмэндээ хосгүй ач болж иргэний үнэмлэх дээр байгаа "овог" гэдэг онигооноос салахсан. Удмаа мэдэж хүн, усаа мэдэж мал болдог гэдэг дээ.
Г.Дашрэнцэн