“G14, зүүн талын хаалгаар бууна уу” хэмээн метроны буудал зарлана. Акасака Мицүкэ буудлаас нийт есөн буудал явж энд ирэв. Ачаалал багатай үед таарсан учраас метронд тийм ч олон хүнгүй байлаа.
Энд ирсэн шалтгаан нь Японы алдарт электрон гудамж буюу нутгийнхны нэрлэж заншсанаар “Акиба” дүүрэгт цагийг “үр бүтээлтэй” өнгөрүүлэх юм. Өчигдөр нь Токиогийн Мотор Шоуг үзэж, ажлаа дуусгасан болохоор өнөөдөр надад Токиогийн амьдралтай танилцах боломж олдож байгаа нь энэ.
Өнгөрсөн зун Хятадын Шэньжэнь орохдоо Хуачианбей дүүргээр нь орж чадалгүй буцаад ирсэн болохоор энэ удаад заавал Японы Электрон гудамжаар орно гэж өөртөө амласан юм. Энэ дүүрэг үндсэндээ цахилгаан бараа, манга, аниме гээд Япон соёлыг үзэж болох хамгийн том газар ажээ.
Япончууд манга, анимед дуртай залуусыг Отакү буюу “Донтон” гэж нэрлэдэг. Залуус ч өөрсдийгөө Отакү гэж нэрлэх дуртай. Аниме Отакү, Манга Отакү, Технологийн Отакү гээд төрөл бүрээр хуваагдана.
Тиймээс хэрвээ Японд очиж таараад, зав гарвал энэ дүүрэг заавал ирэх ёстой газрын нэг. Та заавал ямар нэгэн Отакү байх ч албагүй. Зүгээр л Япон соёлыг үзэх газруудын нэг нь энэ юм.
Хамгийн түрүүнд та Акихабара зүгээр нэг гудамж биш харин бүхэл бүтэн дүүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй, тэгэхээр хэдэн цаг зарцуулна гэдэг дэндүү харамсалтай хэрэг болно. Энд этгээд сонин бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрээс эхлээд “Мейд Кафе” буюу хүүхэлдэй шиг хувцасласан үйлчлэгч нартай жижиг кафенууд хүртэл бий.
Үйлчлэгч нартай нь зургаа авахуулж, хамт тоглоом тоглож болно. Эсвэл аль хэзээний үйлдвэрлэгдэхээ больсон консолууд, тун сайн хийцтэй бүтээгдэхүүн санал болгох Гачапон автомат тоглоом, хэвлэлтэд байхгүй мангануудыг эндээс авсан ч болох юм. Магадгүй танд зочлох боломж олдвол Ням гараг тааруулахыг бодоорой.
Долоо хоног бүрийн ням гарагт Акихабарагийн төв гудамжны замыг хааж, төрөл бүрийн хувцсаар гангалсан залуус холхилдох учраас бүр ч сонирхолтой болдог аж. Тэгэхээр Японы Отакү Мекка хэмээх газарт та юу хийвэл зохилтой болохыг тайлбарлая.
ГУРВАН ЦАГ НЬ ХАНГАЛТГҮЙ
Токио Метрогийн хоёр шугам Акихабара дүүрэгт хамгийн ойрхон очдог. Нэг нь Гинза шугам, нөгөө нь Хибияа шугам. Гинза шугамын 14 дэх буудал дээр буугаад ороход хамгийн ойрхон аж. Метроны буудлаас гараад ирэхэд л таныг шууд Акихабара өргөн чөлөө угтан авна.
Акихабарад Yodobashi Camera, Sofmap, Bic Camera зэрэг Японы хамгийн том цахилгаан барааны дэлгүүрүүдийн салбарууд байх аж. Үнийн хувьд хямдхан бол биш. Угаасаа энд нэг бол үнэтэй, нэг бол боломжийн үнэтэй гэсэн хоёр сонголт л бий.
Хямдхан гэж бодох хэрэггүй. Хамгийн хямдхан байж болох зүйл нь 500 иен буюу 11000 орчим төгрөг. Гэхдээ та авъя гэж бодож байсан цахилгаан бараа байвал энд бүгд бий гэдгийг л баттай хэлж чадна.
Дэлгүүрүүд өглөө хамгийн эртдээ 09:30 цагт нээх бөгөөд орой 22:00 цаг хүртэл ажиллах цөөн хэдэн дэлгүүртэй.
Харин Аниме, Манга сонирхож яваа бол Мейд Кафе, Дон Кихот/Don Quijote/, Мандараке зэргийг санал болгож байна. Энд төрөл бүрийн Мейд Кафе байдаг учраас 2000-3000 иен зарцуулахыг хүсвэл ороод гарахад гэмгүй. Ялангуяа @Home Cafe гэхэд англи хэлтэй үйлчлэгч нар санал болгодог учраас үйлчлүүлэхэд хялбар.
Япончуудын хувьд ихэнх нь англи хэлийг сайн ойлгоно. Ярихдаа маруухан. Гэхдээ бас нэг дутагдал нь өөрсдийн аялгад тааруулах гээд байдаг болохоор зарим үгийг ойлгохгүй. Тиймээс ойр зуурын Япон үг танд хэрэг болно.
Дон Кихот дэлгүүрийн хувьд Акихабарад байдаг хамгийн олон цагаар ажилладаг дэлгүүр юм. Өглөөний 05:00 цаг хүртэл ажилладаг. Бусад дэлгүүртэй харьцуулахад "арай" хямд үнэтэй бөгөөд хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд цахилгаан бараа, тоглоом, төрөл бүрийн бэлэг дурсгал гээд юм бүхэн бий.
Гэхдээ чанартай, үзэмжтэй зүйлс нь ховор. Харин Японы алдарт AKB48 охидын хамтлаг энд орой бүр тоглолт хийдэг бөгөөд наймдугаар давхарт байрлах театрт нь орж, тэдний тоглолтыг үзье гэвэл 3000 иен зарцуулах хэрэгтэй. Мөн @Home Cafe-ийн салбар тавдугаар давхарт нь байрладаг.
Өдөр бүр 12:00 цагаас үүдээ нээж, 20:00 цагт үүдээ барих Мандараке дэлгүүр өөрсдийгөө “Дэлхийн хамгийн том аниме, манга дэлгүүр” хэмээн өргөмжилжээ. Ялангуяа Акихабарад байрлах найман давхар салбар нь нүсэр том. Хуучны ховор манга, төрөл бүрийн хүүхэлдэй, зурагт хуудас, CD, мангатай холбоотой төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн энд бий.
Хэрвээ та Отакү бол энд хэдхэн цаг зарцуулна гэж төсөөлөх ч хэрэггүй. Нэг дэлгүүрээс, нөгөө дэлгүүр, тэр кафе гэж явсаар байтал бүтэн өдөр ч хангалтгүй санагдана. Ялангуяа гуравхан цагийн нөөцтэй явсан болохоор буруу тооцоо хийж эхэнд тааралдсан жижиг сажиг дэлгүүрт цагаа үрсээр байгаад зарим нэг орох ёстой газруудаар орж чадалгүй буцаад метроны буудлыг зүглэсэн надад тун ч харамсалтай байв.
Түүнчлэн 100-200 иенээр тоглодог тоглоом шүүрдэг автомат машинд мөнгөө үрэх хэрэггүй гэдгийг сануулъя. Автомат машинаа тойруулаад шагнал авсан хүмүүсийн “хуурамч” зураг өлгөсөн байх бөгөөд үүний оронд зүгээр л 500 иенээр “азаа” үздэг автоматууд болох Гачапоныг сонгосон нь дээр.
Юм гарч ирэхгүй байна гэж байхгүй, гол нь юу гарч ирэх вэ гэдэг нь л сонин.