АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ /2-р хэсэг/
GoGo мэдээний агентлагийн сэтгүүлч миний бие Астанад болж буй олон улсын томоохон үзэсгэлэн яармаг "Астана Экспо-2017"-г сурвалжлаад ирсэн билээ. Энэхүү сурвалжлагын эхний хэсгийг та ЭНД ДАРЖ уншина уу.
Нэгдүгээр хэсэгт экспогийн гол төв болох дэлхийн хамгийн том бөмбөрцөг "Нур-Алем" барилга, түүн дотор юу оршдог тухай болон тус арга хэмжээний утга учир, уриа, болон бусад сонирхолтой мэдээллүүд багтсан. Хоёрдугаар хэсэг эхнийхтэйгээ агуулгын хувьд холбоотой тул "Архитектурын гайхамшгаар дүүрэн "Астана экспо-2017"-гоос бэлтгэсэн тэмдэглэл"-ийг юун түрүүнд уншихыг зөвлөж байна.
УЛС ОРНУУД ЮУ ҮЗҮҮЛЭВ
Астана Экспо 2017-д Нобелийн шагналтнууд болон дэлхийн уур амьсгалыг судлаач мэргэжилтнүүдийн зөвлөлийн сонгосон 13 улсын ирээдүйн сэргээгдэх эрчим хүчний 24 төсөл танилцуулах павильоныг үзэж сонирхох боломжтой.
Эдгээр шинэ нээлтүүдийн ихэнхийг нь олон жилийн турш боловсруулсан гэдэг. Зарим нэгийг нь үйлдвэрлэхэд бэлэн болсон ба өнөөгийн техник технологийн хурдацтай хөгжлийн үед эдгээр нь удахгүй зах зээлд гарах нь гарцаагүй.
Хотхонд ороход Нидерланд, Германы павильонууд хамгийн түрүүнд угтлаа. Герман энэ удаад "Эрчим хүч-Зөв замнал" уриан дор үзэсгэлэнгээ дэглэж, "Энергийн шоу" хэмээх гурван хэмжээст лазер шоу үзүүлж байв.
Мөн зочид герман зоогийн газар үндэсний хоол идэхийн зэрэгцээ бэлэг дурсгалын дэлгүүрээс нь дурсгалын зүйл үзэх боломжтой.
Нидерландын павильонд хоёр гараараа бариад 360 градус эргүүлэн хөдөлгөхөөр гаднын хотуудын гудамжаар зугаалж буй мэт сэтгэгдэл төрүүлэх жижиг дэлгэцүүд таазнаас унжуулжээ.
Харин АНУ-ын павильонд эрчим хүчний ирээдүйн шийдлүүдийн талаар сонирхолтой видео танилцуулга үзүүлсэн бол Катарын павильонд хүүхдэд зориулсан танхим, бүсгүйчүүдийн гар дээр гоёлын хенна зураг зурж өгөх гэх мэт үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байв.
Энэ мэт 100 гаруй орны үзэсгэлэнг бүгдийг нь үзэхэд ихээхэн хугацаа зарцуулах байсан тул зөвхөн сонирхсон павильонуудаараа зочилж байлаа.
Солонгосын павильоны гадна олон хүн цуглаж, урт дараалал үүсчихсэн байснаас харахад сүүлийн үеийн технологиор хамгийн сонирхолтой үзэсгэлэн дэглэсний илэрхийлэл биз ээ.
Гадна талдаа зургаа авахуулаад тэр дор нь өөрсдийн мэйл рүү илгээдэг робот, хүүхдүүдийн хайртай Пороротой хамт зургаа авахуулах зэрэг зочдын сонирхлыг татах олон зүйл байсан юм.
АЛДАРТ "Limp Bizkit" ХАМТЛАГ, ДУУЧИН ЭРОС РАМАЗОТТИ,
"COMEDY CLUB"-ЫНХАН ТОГЛОЛТОО ХИЙНЭ
Экспод олон янзын шоу тоглолт болох бөгөөд эдгээрээс онцолвол энэ наймдугаар сарын 12-нд алдарт Limp Bizkit хамтлаг /энэ хамтлагийн дуунуудыг сонсоогүй удсан бол энд дарна уу/, Италийн алдарт дуучин Эрос Рамазотти /наймдугаар сарын 19-нд/, Оросын Comedy Club-ийнхан /долоодугаар сарын 28-нд/ тоглолтоо хийх юм.
Тоглолт Велотрек "Сарыарка" спортын цогцолборт газар болох бөгөөд тасалбарын үнэ 6000-28000 тенге буюу байршлаас хамаарч 44340-206920 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна.
АСТАНАД ХҮРЭХЭД ЯМАР ЗАРДАЛ ШААРДАГДАХ ВЭ
Хэрвээ та Казахстаны нийслэл Астана хотыг зорихоор шийдсэн бол
онгоцоор
- Улаанбаатар-Бишкек-Алматы-Астана
- Улаанбаатар-Бээжин-Астана,
газраар
Улаанбаатар-Баян-Өлгий-Астана гэсэн маршрутаар явах боломжтой.
Улаанбаатар-Бишкекээр дамжин "Туркиш Эйрлайнс"-аар нисвэл:
- хоёр талдаа
Улаанбаатар-Бишкек чиглэлийн тийз том хүн 871-1011 ам.доллар /хэзээ нисэхээс хамаараад үнийн дүнд өөрчлөлт орох магадлалтай/
- нэг талдаа 600 орчим ам.доллар
Улаанбаатар-Бишкек 4 цаг 25 минут нисэж 438-786 ам. доллар
Бишкек-Улаанбаатар 3 цаг 50 минут 413-510 ам.доллар
Бишкек-Алматы-Астана чиглэлд "Эйр Астана"-гаар нисвэл
Бишкек-Алматы-30 минут-29100 тенге буюу 215049 төг
Алматы-Астана-1 цаг 30 минут ниснэ-28500 тенге буюу 210615 төг
Мөн Улаанбаатар-Бээжин-Астана чиглэлд
Air China
Улаанбаатар-Бээжин-Астана 8520 юань буюу 3 460 326 төг
Улаанбаатар-Бээжин хүртэл мөн МИАТ-аар нисэх боломжтой. Нислэгийн хуваарийг 19001980 дугаарт залгаж асуух буюу энд дарж харна уу.
ГАЗРААР ҮҮНЭЭС ХЯМД ЯВАХ БОЛОМЖТОЙ
GoGo мэдээний агентлагийн сэтгүүлч А.Ихсанаа өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий аймаг руу нисээд, Астана хот руу газраар явж хүрсэн юм. Тэрбээр Баян-Өлгийгөөс Астана руу тав хоног явсан бөгөөд энэ аялалдаа онгоцоор нисэхээс харьцангуй хямд буюу 180 мянган төгрөг зарцуулсан байна.
Хэрвээ та аажуу тайван, хямд зардлаар Астанаг зорихыг хүсвэл ЭНД дарж сэтгүүлч А.Ихсанаагийн өгүүллийг унших боломжтой.
Эцэст нь ХЭЛЭХЭД МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ гэдэг байх аа? Та өөрийн нүдээр 2017оны АСТАНАГ үзсэнээр хамгийн онцгой мэдрэмж мартагдашгүй дурсамжтай үлдэх болно.