Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн захирал Б.Батсайхан ажлаас чөлөөлсөн талаар шүүхэд гомдол гарган, хоёр шатны шүүхээр ялалт байгуулснаар өчигдрөөс ажилдаа эргэн томилогдсон.
Гэвч түүнийг эргэн ажилдаа орсонд эгдүүцэх хүмүүс байгаа юм. Тиймээс энэ талаар өөрөөс нь тодруулахаар очсон боловч тэрбээр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Б.Батсайхан ирэх даваа гарагт албан ёсоор хэвлэлд мэдээлэл өгнө гэсэн юм.
Харин Б.Батсайханы ажилдаа эргэн орсонд багш нар ямар байр суурьтай байгаа талаар тус сургуулийн дотоод хяналтын ажилтан М.Түвшин “Багш нарын хувьд хуучин захирал ажилдаа эргэн орсонд сэтгэл хангалуун байна. Б.Батсайхан захирал хоёр шатны шүүхээр ялалт байгуулсан нь манай сургуульд ямар нэгэн бэлгийн дарамт байдаггүй гэдгийг шүүхийн тогтоолоор нотолсон явдал болсон.
Сургуулийнхаа төлөө их ажил хийж, зүтгэсэн ур чадвартай хүн учраас ажилдаа эргэн орсон гэж бодож байна. Манай сургуулийн багш нарыг хүүхэд хүчирхийлсэн гэсэн мэдээлэл худал байсныг прокурорын байгууллагаас тогтоосон. Тухайн ярилцлага өгсөн хүүхдийн яриа бол худал, дам яриа байсан. Сурагчдын хувьд багш нарыг мэргэжлийн ур чадвараа ахиулж, бүгд хичээлээ дохионы хэлээр зааж өгөхийг шаардан жагсаал хийсэн нь үнэн. Харин багш нар ёс зүйн алдаа гаргасан тохиолдол байхгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Харин эцэг, эхийн зөвлөлийн дарга Ч.Мягмарсүрэн “Бидний хувьд хуучин захирал ажилдаа эргэн томилогдсонд сөрөг байр суурь илэрхийлээд байх зүйл алга. Эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн хувьд багш нарыг хичээлээ дохионы хэлээр заахыг л хүссэн. Түүнийг нь хэрэгжүүлж байвал болно” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Б.Цэрэнханд