180 алба хаагчийн “Цагдаа хотхон-Амгалан” хотхон маргааш нээлтээ хийхээр болжээ.
15 орц бүхий есөн давхар уг орон сууц зах зээлийн үнээс хямд үнээр буюу 1 мкв-ыг 950.0 мянган төгрөгийн өртөгтэйгөөр баригдсан юм.
Мөн автомашины ил ба далд зогсоолын хүчин чадалтай, 1.11 га буюу 30.0 хувийг эзлэх ногоон байгууламжтай, цэцэрлэг, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбайтай байхаар төлөвлөгдсөн.
Гэрээ байгуулснаас хойш алба хаагчдаас орон сууцанд хамрагдах эсэх талаар судалгаануудыг авч нэгтгэн, урьдчилгаа 30 хувийг авч, үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамруулах талаар зохион байгуулалтыг хийж эхэлсэн байна.
“Цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр” нь 2019-2020 онуудад үргэлжлэх бөгөөд цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн баталгааг хангахаар ажиллаж байгаа юм.
Дээрх орон сууцны ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахлан ажиллаж байна.