Олон улсын санхүүгийн үйлчилгээний шинэлэг шийдэл Fintech технологи дээр суурилан, Монгол инженерүүдийн оюун ухаан, цаг зав, хүчээ нэгтгэн бүтээсэн ZPay төлбөр тооцооны системийн талаар Зэт Пэй ББСБ ХХК-аас өчигдөр мэдээлэл хийв.
Тус үйлчилгээнд бүртгүүлэхэд үнэ төлбөргүй бөгөөд ZPay хэрэглэгч дотоодын бүх банк уруу шимтгэлгүй шилжүүлэг хийх боломжтой болж байгаа нь манай улсын банк санхүүгийн салбарт нэгэн шинэ өнгийг нэмсэн үйл явдал болж байна.
Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл бид өдөр тутамдаа банк хооронд гүйлгээ хийхэд 100-300 төгрөгний шимтгэл төлдөг байсан бол ZPay хэрэгчлэгч болсноор 0 төгрөгний шимтгэлтэйгээр шилжүүлэг хийх юм. Цаашид ZPay нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн өөрийн нэрийн KUMA картыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгч картаа ашиглан кино театр, дэлгүүр, супермаркет, фитнесс, гоо сайхан, эмнэлэг, эмийн сан, ресторан, кофе шоп, нийтийн тээвэр, нислэгийн тийзний төлбөр тооцоогоо хийхэд хөнгөлөлт бас Cash Back-тай.
KUMA карт эзэмшигч нь эргэн төлөлтийн тогтвортой байдлаас шалтгаалж 3-н сарын шатлалтайгаар нэмэгдэх нөхцөлтэй 100.000₮ - 500.000₮ хүртэлх зээлийн эрх бүхий кредит дансыг ашиглах зэрэг цаг хугацаа, мөнгө хэмнэсэн бодит боломжуудыг авах юм.
Мэдээлэл технологийн захирал П.Пүрэвбазар : Манай “Zpay” банк бус санхүүгийн байгууллага 2014 онд санхүүгийн зохицуулах хорооноос валют арилжаа, мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоо гэсэн тусгай эрхүүдийг авсан бөгөөд өнөөдөр мобайл апплейкэшин, www.zpay.mn цахим хуудаснаас гадна хотын төвд байрлах 24 цагийн салбаруудаараа дамжуулан дээрх үйлчилгээг цогцоор нь хүргэх болсоныг онцолж байна
Өнөөдрийг хүртэл бид өдөр тутамдаа банк хооронд гүйлгээ хийхэд 100-300 төгрөгний шимтгэл төлдөг байсан бол “Zpay” хэрэглэгч болсноор Zpay хэрэглэгч хооронд болон арилжааны бүх банкны данс уруу 0 төгрөгний шимтгэлтэйгээр шилжүүлэг хийх, мөн Солонгос болон Америк улсруу хамгийн бага шимтгэлээр, 24 цагийн турш гүйлгээг хийх боломжтой болж байгаа юм.
Бид аюулгүй ажиллагааг хангахын тулд олон улсын “Payment Card Industry Data Security Standard”-ыг нэвтрүүлсэн. Энэ нь Монголын бусад арилжааны банкуудтай адил аюулгүй байдлын стандартыг хангасан гэсэн үг юм” гэв.