Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 12-нд эсэргүүцлийн жагсаал, цуглааныг орон даяар зохион байгуулах болсон талаараа мэдээллээ.
Долоон төрлийн татвар, тэтгэврийн нас, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцлахыг шаардан ийнхүү жагсахаар болжээ.
Жагсаал, цуглаан зохион байгуулахаас гадна хэрэв дээрх нэмэгдлүүдийг цуцлахгүй бол эсэргүүцлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Дээрх асуудлаар МҮЭХ өнгөрсөн гуравдугаар сараас хойш ажиллаж буй бөгөөд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цагаас эсэргүүцсэн гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Засгийн газар, УИХ дээрх нэмэгдлийг эргэн харж, оновчтой шийдвэр гаргахаар МҮЭХ-той хэлэлцээр хийсэн ч өнөөдрийг хүртэл шийдвэр үр дүнд хүрээгүй тул ийм шийдвэр гаргаад байгаа юм байна.