Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр утааны голомтод ажиллаж, Дэнжийн мянга дахь 39-р сургуулиар зочилсон юм. Тэрээр энэ үеэрээ багш нарын цалин нэмэгдүүлэх тухай ямар ажил хэрэгжүүлэх тухай ярьж, энэ жил төсөвт суулгасан 300 мянган төгрөгийн урамшууллыг бодитой дэмжлэг гэж үзэж байгаа гэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас бид цалин хөлсийг нэмж чадахгүй байна. Ирэх жилээс хөрөнгө санхүүгийнхээ бололцоо харж байж шийдвэр гаргана. Би худал хэлэх дургүй. Анх багш нар цалин нэмүүлэх тухай ярихад би шууд боломжгүй гэдгийг нь хэлж байсан.
Төсвийн бүрдүүлэлт сайжраад, эдийн засгийн хямралаа даваад гараад ирвэл багш, эмч нарынхаа цалинг нэмэх боломж бий. Гэхдээ энэ жил төрийн алба хаагчдын ажлын урамшууллын 300 мянган төгрөгийг төсөвт суулгасан.
Үүнийг би бодитой дэмжлэг гэж үзэж байна. Таван ам бүлтэй айлын жилийн гурилын хэрэглээ хоёр шуудай/70кг*2/ гурил байдаг. Түүнчлэн 300 мянган төгрөгөөр ийм ам бүлтэй айлын хоёр сарын махны хэрэгцээг хангана.
Тэгэхээр жилийнхээ гурилын хэрэгцээг хангаад, мөнгө нэмж хоёр, гурван сарынхаа махны хэрэгцээг хангах боломжтой гэсэн үг. Хэрвээ төрд гэр бүлээрээ ажилладаг бол 600 мянган төгрөг болно” гэсэн юм.