Босни ба Херцеговинаас гаралтай зургаан настай Исмаил Зулфик төрөлхийн хоёр гаргүй, хөлний гажигтай төржээ. Тэрээр өөрийн айдсаа ялан дийлж, бүсийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн байна.
Исмаилыг Хорват улсад болсон тэмцээний үеэр Амел Капогийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж байгуулсан усанд сэлэлтийн дугуйлангийнх нь хамт олон болон гэр бүлийнхэн нь дэмжихээр иржээ. Исмаилын ээж аав түүнийг Боснийн төвд орших Зеника хот дахь гэрээсээ 70 км хол байрлах нийслэл Сараево руу долоо хоногт хоёр удаа усанд сэлэлтийнх нь хичээлд хүргэж өгдөг байна.
Хийлдэг усан санд болсон ослоос хойш уснаас айдаг болсон ичимхий хүү нь усанд сэлэлтээр хичээллэж, тэмцээн уралдаанаас медаль хүртэнэ гэж Исмаилын ээж аав төсөөлөө ч үгүй гэнэ.
Нөхөн сэргээх эмчилгээний журмаар түүнийг усан эмчилгээнд арайхийн оруулдаг байсан аж. Хоолоо идэхдээ, бичихдээ, удирдлагаа удирдахдаа, усны шилээ зүүхдээ ч тэр хөлөө ашигладаг түүнд нуруугаа байнга бөхийлгөх шаардлага гардаг. Ийм ч учраас нөхөн сэргээх усан эмчилгээ нь түүний нурууны хувьд чухал ач холбогдолтой аж.
Удалгүй Исмаил Амел Капотой танилцжээ. Хөгжлийн бэрхшээлтэй маш олон иргэд ямар ч мэргэжлийн хүний хараа хяналтгүй усан санд орж байгааг анзаарсан Капо жил гаруйн өмнө “Спид” нэртэй усанд сэлэлтийн дугуйлангаа байгуулжээ. Амел Капо Исмаилын усанд сэлэлтийн анхны багш болсон байна.
Амел Капо, “Хэдэн сарын турш хичээллэсний эцэст Исмаил усанд шумбаж, Олимпийн тамирчдын туулдаг зайг хэний ч тусламжгүйгээр сэлж туулдаг болсон.” хэмээн, хүүгийн амжилт хамтын итгэлцэл, Исмаилын шийдэмгий, зоригтой зан чанар зэргийн үр дүнд гарсан болохыг онцолсон байна.
Нэг жил усанд сэлэлтээр хичээллэсний үр дүнд Исмаил Хорватын нийслэл Загреб хотод болсон бүс нутгийн тэмцээнд 50 м араар даллах төрөлд өрсөлдөгчдөө ардаа орхин түрүүлжээ. Түүнтэй энэхүү төрөлд өрсөлдсөн хөвгүүдийн зарим нь түүнээс насаар ах байсныг хэлэх хэрэгтэй байх.
Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Исмаил, “Би ялах дуртай.” хэмээн ярьсан ба цанын спортод ч амжилт гаргаад амжсанаа дурдаад авчээ.
Амел Капогийн хэлж байгаагаар тэр хүүхдүүдэд өрсөлдөөний амтыг мэдрүүлэхийг хүссэн гэнэ. Исмаилаас гадна түүний дугуйланд хичээллэдэг 5 хүүхэд алт, 2 хүүхэд мөнгөн медаль тус тус хүртжээ.
Боснийн бүс нутгийн засаг захиргаанаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж дэмжлэг хомс ч эдгээр хүүхдүүд ийм том амжилт үзүүлж байгаа нь гайхалтай. Алем Капотой хамт сайн дурын гурван ажилтан эх оронд нь цорын ганц байх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан усанд сэлэлтийн дугуйланд багшилж байна.
Хотын захиргааны усан санг ашигласны төлбөр сардаа 939 ам. доллар болдог ба энэ мөнгийг голчлон байгууллага, аж ахуйн нэгжүүдээс цугларсан хандиваараа төлдөг гэнэ.
Гангын үйлдвэрт ажилладаг Исмет, ажилгүй Элмина нарын хувьд хүү Исмаилыгаа усанд сэлэлтийнх нь дугуйлан руу хол хүргэж өгөх нь зардал ихтэй. Гэсэн хэдий ч Исмет, “Бид яаж ийгээд болгочихдог юм. Исмаилын маань сэлж байхдаа инээмсэглэл тодруулан гэрэлтдэг царай, түүгээрээ бахархах бидний сэтгэлийг ямар ч мөнгөөр худалдан авах аргагүй шүү дээ.” хэмээн ярьсан байна.
Амел Капо Исмаил хүүгийн жишээ Боснид амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлаа ялан дийлэхэд нь болон нийгэмд эдгээр хүмүүсийн талаар үнэн зөв мэдээлэл хүрэхэд туслах байх гэж найдаж байгаа гэнэ.