Туул гол дагаад хууль бус үйл ажиллагаа ихээхэн болдог тул Байгаль орчин аялал жуулчлалын яам Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаалахаар болжээ.
Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар болон Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар нар “Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийг хүлээн авч уулзжээ.
Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал “Байгаль орчны хамгийн том хяналт бол тухайн газрын иргэд өөрсдөө байдаг. Тиймээс Та бүхний баримтжуулсан мэдээ мэдээллийн дагуу хүрээлэн буй орчноо хамгаалах асуудлаар хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн тус байгууллагын гишүүдэд иргэдэд байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардууллаа.
Ингэснээр 50 гаруй гишүүнтэй “Туулын хар шугуй” ТББ-ынхан байгаль хамгаалах үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтой болж байгаа бөгөөд БОАЖЯ-наас Туул голын орчимд эргүүл хийх унаа, тэмдэглэгээ бүхий хувцас хэрэглэлээр хангах юм байна.
“Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ.
Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буйтай тус байгууллагынхан тэмцэж эхэлсэн. Улмаар байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.