Алибаба группыг үүсгэн байгуулагч Жек Ма технологийн хурдацтай хөгжил хүн төрөлхтнөөс ажил үүргийг нь булаагаад зогсохгүй “Дэлхийн гуравдугаар дайн”-ыг өдөөж магадгүй гэжээ.
Тэрээр CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Хиймэл оюун ухаан дэлхийн дайны эхлэл болж магадгүй” гэсэн байна.
Жек Ма “Анхны технологийн хувьсгал Дэлхийн нэгдүгээр дайныг эхлүүлсэн, хоёр дахь хувьсгал нь Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн бол одоо бид технологийн гурав дахь хувьсгалын өмнө ирээд байна” гэжээ.
Хиймэл оюун ухаан сүүлийн жилүүдэд зүгээр нэг зөгнөлт зохиолын хэмжээнээс хальж, технологийн компаниуд хөгжүүлэлтэд нь их хэмжээний мөнгө зарцуулах болсон төдийгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хичээх болсон юм.
Үүний улмаас олон хүн ажилгүй болж, роботууд орыг нь залгана гэж эмээх болсноор хиймэл оюун ухааны тухай сөрөг ухагдахуун ч бий болжээ.
Жек Ма өнгөрсөн нэгдүгээр сард Австралид Алибабагийн шинэ салбарыг нээх үеэрээ “Худалдаа зогсвол дайн эхэлнэ. Олон улсын худалдаа удааширч байгаа нь ноцтой асуудал” гэж хэлж байсан удаатай.
Түүний үзэж буйгаар технологийн хөгжил олон хүнийг ажилгүй болгосноор улс төрийн системд гажуудал үүсэж, цөөн тооны хүн ашиг олж, олон хүн хохирсноор дайн эхлэх шалтгаан болно гэжээ.
Ирэх 30 жилийн хугацаанд технологийн нөлөөгөөр олон ажлын байр устаж үгүй болох учраас жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэлхийн хэмжээний хүчтэй болгох нь нэн чухал гэж Ма тайлбарласан аж.
Харин хиймэл оюун ухааны тухайд “Хиймэл оюун ухаан, роботууд хүний сод ухааныг орлож чадна гэж би бодохгүй байна” гэжээ.
Эх сурвалж: Mashable