Туркийн арван эрдэмтэн Монголд ирж, МУИС-д хоёр хоног ажиллажээ. БНТУ-ын ЭСЯ, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТIKA), Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран тэдгээр эрдэмтдийг урьж, “Бидний дундын түүх” сэдэв хурал зохион байгууллаа.
Өчигдөр болсон хуралд дээрх эрдэмтдээс Түрэгийн үе, Ил хаант улсын үе, Османы эзэнт гүрний түүхээр мэргэшсэн эрдэмтэд болох проф.док Ахмет Ташагыл, Осман Гази Өзгүденли, проф.док Күршат Йлдырым нар илтгэл тавьсан юм.
Тэд өнгөрсөн хугацаанд Турк, Монголын ард түмэн түүхийн нэг тавцанд хэл, биет болон биет бус соёлоор хэрхэн бие биедээ харилцан нөлөөлж, Турк улс одоогийн нутагтаа суурьшиж хүчирхэгжихэд Ил хаан, түүний удмын хаад яаж нөлөөлсөн тухай танилцууллаа.
Туркийн Амасиа, Акшехир, Кайсери, Сивас, Эрзурум хотуудад монгол ноёдын босгосон олон эмнэлэг, музей, гүүр зэрэг түүхт газрууд одоо ч байдаг аж. Монголчууд болон Хөх түрэгийн үр удам түүхийн бүхий л үед харилцан хамааралтай байсны жишээ болох газрууд үүгээр дуусахгүй. Монголын тал нутгаар дайран Станбул хүртэл үргэлжлэх Торгоны зам, Орхоны хөндий дэх Билгэ хан, Налайхын мэргэн Тоникюкын хөшөө зэрэг олдворуудыг онцлон дурдлаа.
Түүх хэзээ ч дангаараа оршин тогтнодоггүй. Үргэлж өмнөх цаг үетэй харилцан хамаарал, нөлөөлөлд орж, утга нь тайлагддаг. Эртний Туркийн түүх соёлын талаар өгүүлэхэд монголын түүх соёлыг давхар ярихаас аргагүй болдог.
Тиймээс Түрэг угсааны анхны төрт улсууд үүссэн Монгол орныг зорьж, өвөг дээдсийн маань үлдээсэн ул мөрүүдийг улам гүнзий судалж, үр хойчдоо хадгалуулах, мэдлэг олгох, орчин үед хоёр орны соёл, боловсролын салбарт ойртон ажиллахыг эрмэлзэж байгаагаа Истанбулын их сургуулийн профессор Күршат Йлдрым онцолсон юм.
Ц.Мөнхжин