- Бидний цөөхөн Монголчууд -
Бидний цөөхөн монголчууд төслийнхөн энэ цагийн түүхийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой ажилласаар Баян-Өлгий аймгийн сум бүрийн хүн ардтай уулзан ярилцаж тэдний аж байдал, ахуй амьдралыг танин мэдэж онцлог бүрийг нь танд нийтлэлээрээ хүргэж байсан билээ.
Өөрийн гэсэн өнгө төрх өвөрмөц онцлогтой тус аймгийн 13 суманд ажиллаж дуусаад манай хамт олон Увс аймгийн ард түмэн энэ цагт хэрхэн амьдарч байна, сум бүр ямар онцлогтойг танин мэдэж түүхийн шаргал хуудаснаа үлдээхээр Бөхмөрөн сумыг зорилоо. Улаанбаатар хотоос 9 сарын 23 нд гарсан төслийн баг сар гаруй хугацаанд Баян-Өлгий аймагт ажиллачихсан учир дараагийн аймагтай танилцана гэхээр тун сонирхолтой санагдаж байлаа.
Тус суманд очиход хамгийн түрүүн уулынхаа энгэрт байрлах жижигхэн цагаан сургууль нүдэнд тусав. Уйгаржин монгол бичгээр бүх хаягаа бичиж. Гадна талаасаа гял цал харагдах тус сургууль аймгийн хэмжээнд ууган сургуулиудын нэгд ордог гэнэ. Монгол улсын гавьяат багш Ё.Бат-Өлзийн нэрэмжит дунд сургуульд 398 хүүхэд суралцаж 48 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Өглөө бүр багш нар нь нийт сурагчидтайгаа сургуулийн өмнөх талбайдаа гарч дасгал хийдэг уламжлал тогтоод удаж.
Хүүхдүүд дизайн технологийн хичээл дээрээ монгол гэр барьж сурсан байна. Уран гартан ба техник сэтгэлгээний клуб гэж ажлуулдаг. Үүгээрээ сумын бүх сурагч монгол гэрээ бариад сурчихсан гэнэ. Монгол хүн ямарч нөхцөлд өв соёлоо хүндэлдэг дээдэлдэг байх ёстой гэдгийг гол үзэл баримтлалаа болгож ажилладаг гэдгээ багш сурган хүмүүжүүлэгч нар нь ярьж байлаа.
Бөхмөрөн сумын төв талбайн хойморт ёслол хүндэтгэлийн гэр байна. Үүнийг тус сумын өндөр настан монгол улсын гавьяат барилгачин н.Пунцаг гуай барьж. Тэрхүү төв талбайг тойроод албан байгууллагууд байх нь тус сумыг их цэвэрхэн харагдуулж байлаа. Ер нь их цэгцтэй сум санагдсан. Тэгсэн энэ сумын цэвэр цэмцгэр байлгахад бүхий л чадлаараа ажилладаг нэгэн хүнтэй уулзсан юм. Түүнийг Т.Дамдинсүрэн гэдэг. Бөхмөрөн сумын идэвхтэн байгаль хамгаалагч тэрээр дугуйгаар л жирийгээд байна. Сумынхаа хог хаягдлыг ялган ангилна, орчин тойрноо цэгцлэн цэвэрлээд 10-аад жил болж. Түүнийг нутгийн хүмүүс их хүндэлнэ. Гадаа хог хаядаг хүн манай суманд ховордоо гэж тэрээр инээмсэглэн хэлнэ.
Мөн тус суманд насаараа соёлын төв ордны гэрэлтүүлэгч хийж явсан Х.Намсрай гээд сайхан хөгшин бидэнд намрын халуун өдөр Монголын уран сайхны кинонд тоглож байсанаа дурсан ярина. Тэднийд бас говийн Ноён хутагт Данзанравжаагийн хүүхэд ахуй цагийнх нь өрөөсөн гутал хадгалагдаж байдаг гэдгээ үзүүлэв. Нутгийнхан Д.Насанжаргал, С.Отгонбаяр, С.Жавхлан, П.Улаанхүү гээд олны танил хүмүүсээрээ их бахархана. 2150 –н хүн амтай, засаг захиргааны 3 багтай, 540 гаруй өрхтэй тус сумын нийт өрхийн 70 хувь нь мал аж ахуй эрхэлдэг. 140 гаруй албан хаагчтай 12 дэлгүүртэй. Сумандаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж талх нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүнээ хийчихдэг .
Байгаль цаг уурын хувьд өндөр уулсын хөндийд оршидог. Салхи ихтэй тул цас бага ордог. Ан амьтан байгалийн баялаг ихтэй. Тухайлбал Аргаль, Янгир, Ирвис, Буга, Согоо гэх мэт. Нүүрсний 3 уурхайтай. Орон нутгийн иргэддээ 2 тн нүүрс үнэгүй өгчихдөг. Ачит нуурын хөндийд 2900 гаруй га талбайтай. 34 том жижиг трактортой. Тэрхүү талбайд нутгийн 150 гаруй залуучууд хөдөлмөрлөж байна. Мөн орон нутагтаа барагшуун үйлдвэрлэдэг.
Улсын тусгай хамгаалалтанд Ачит нуурын хөндий, Олон нуурын хөндий гэсэн байгалийн үзэсгэлэнт газруудыг тусгай хамгаалалтанд авсан. Улаан хаднууд нь их сонин тогтоцтой. Заан хад, арслан хад гээд байх. 1925 онд Дөрвөд далай хан аймгийн Далай ханы хошууг Төгсбуянт уулын хошуу болгож 5 сумтайгаар байгуулсны нэг нь Бөхмөрөн сум. 1924 оны төрийн болон орон нутгийн засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалт хүртэл сум Бат ерөөлт, Төгс хүлэг Ар жанжин далай хан Түмэндэлгэржавын хошуу гэгдэж байжээ. 1931 оноос Бөхмөрөн нэртэй болжээ. Ийм л үүх түүхтэй цэвэрхэн цэгцтэй суманд манай баг ажилалаад сэтгэгдэл өндөр Өлгий сумыг зорьсон юм.
Гэрэл зургийг: Д.Нямдорж, Ё.Чанцалдулам