Драмын бүтээлийн ноён оргил дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт Гамлетыг гайхалтай амилуулсан хүн бол яах аргагүй УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ.
Барагтай л ярилцлага өгөөд байдаггүй орчин цагийн Гамлетыг GoGo Café буланд урьж ярилцлаа.
-Таны хувийн амьдралын талаар ярилцлагаа эхлүүлмээр байна. Эхнэр болон хүүхдүүдийнхээ талаар яриач?
-Эхнэр бид хоёр хар багаасаа л нэгнийгээ мэддэг байсан даа. 1994 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг төгссөн. Би наймын “Б” ангид сурдаг байж байгаад анги маань хуваагдаж “А”-д орсон. Ингээд л эхнэртэйгээ нэг анги болчихсон. 1995 онд арван жилийн сургуулиа төгсөөд СУИС-д орсон. Эхнэр маань эдийн засагч мэргэжилтэй. Манайх дөрвөн хүүхэдтэй. Гурван охин, нэг хүүтэй. Бага охин маань ой гарантай учраас эхнэр минь хүүхдүүдээ хараад гэртээ байгаа.
-Танай том охин нь оюутан болчихсон уу. Киноны нээлтэд тантай хамт ирж байгааг харахад аавтайгаа чацуу өндөр охин байсан?
-Тийм ээ. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн нэгдүгээр курст суралцаж байгаа.
-Том охин нь өгүүллэг бичээд байгаа гэж байсан. Тэр чиглэлээр суралцсангүй юу?
-Манай охин СУИС, МУИС-д шалгалт өгөөд хоёуланд нь тэнцчихсэн. Эмээ нь СУИС-д өөрөө бэлдэж шалгалт өгүүлсэн л дээ. Ер нь жүжигчний мэргэжил хэцүү. Ялангуяа эмэгтэй хүн жүжигчин болно гэдэг бүр хэцүү. Ар гэрийн асуудал хаягдчихдаг шүү дээ. Тийм болохоор миний хувьд охиноо жүжигчин болохыг дэмжээгүй. Охин маань бодож байгаад сонголтоо хийж МУИС-д орсон доо.
-Танай ээж СУИС-д багшилдаг. Ач охиноо өөрөө бэлдсэн болохоор эмээ нь сонголтонд нь дурамжхан байсан байх даа?
-Эмээ нь дургүйхэн л байлаа. Жүжигчин болох авьяастай байсан юм даа гээд л байсан. Эцсийн мөчид охины минь өөрийнх нь сонголт шүү дээ.
-Жүжигчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон УДЭТ-ын энэхүү хатуу шалгуур бүхий өндөр босгыг хэрхэн давж байв. Шуудхан асуухад таны аав Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар гэж том хүний нөмөр нөөлөг байв уу?
-Аавын минь нөмөр нөөлөг байлгүй яахав. Гэхдээ урлагт арын хаалга гэж байдаггүй юм. Тайзан дээр би гарахаас аав минь гарахгүй шүү дээ. Олон нийт үзэгчид нэг дүгнэлт өгөхөд мэргэжлийн хүмүүс арай өөр дүгнэлт өгдөг. Театрын урлагийн онцлог энэ. Анх театрт шалгалт өгч тэнцээд цалингүй туршилтын журмаар орж байлаа. Өөрсдөө санаачлаад Наранбаатар найруулаад бид нар ийм жүжиг тавья гээд л өөрсдийгөө таниулах гээд оролдлого хийж байж тэнцэж үлдсэн.
-Та өмнө нь ярилцлагадаа "Манай аав өнөөдрийг хүртэл надад сайн, муу жүжигчин гэж нэг ч удаа дүгнэлт өгөөгүй" гэж байсан. Аавыгаа бурхны оронд одохоос өмнө дүгнэлт авч чадав уу?
-"Гамлет"-д тоглосны дараа аав минь их баярласан юм шиг санагддаг. Гамлетын дүрд тоглоно гэдэг өөрөө хувь заяа шүү дээ. Зөвлөлөөр орсны дараа надад хэд, хэдэн алдааг минь олж харж зөвлөгөө өгсөн. Жүжгийг сонсох ёстой байхад тескт чинь хурдтай байна, ритм чинь унаад байна гээд л. Нээлтийн дараагаар харин аав минь сэтгэл хангалуун байгаа нь мэдэгдсэн. Чи сайн байлаа, хүүдээ баярлалаа гэж хэлээгүй л дээ. Зүгээр л надад арай л хүндлэлтэй хандаж, тоож, над руу харах бүрт нүдэнд нь гэрэл асч байсан.
-Үгээр бол илэрхийлээгүй байх нь?
-Тийм. Аавынхаа нүднээс нь л би ийм дүгнэлтэнд хүрсэн дээ. Тэрнээс үгээр бол илэрхийлээгүй л дээ.
-С.Болд-Эрдэнэ “Гамлет”-д ерөөсөө тоглосонгүй. Тэр зүгээр л өөрөө Гамлет болчихож гэдэг дүгнэлтийг үзэгчид өгсөн. Тайзан дээр бүтэн дөрвөн цаг шахуу Гамлеттай хамт дотоод сэтгэлдээ шатаж шаналж, үзэн ядаж, тэвчинэ гэдэг үнэхээр л хэцүү юм билээ?
-Гамлет бол драмын жүжгүүдийн оргил дүр. Би энэ дүрийг алаад өгнө гэж бодож болохгүй. Энэ бол “конец” болчихсон хүний зан байх. Кино, жүжиг бүрт маш их судалгаа хийсэн. Гамлет өөрөө маргаан дагуулдаг, сонирхолтой, өгөөш их өгдөг дүр. Гамлет тэмцэгч баатар уу гэхээр биш. Аавыгаа алчихсан хүнийг тэмцэгч гэж болох уу. Эрх мэдэл, мөнгөний төлөө зүтгэж байгаа Гамлетыг алъя гэхээр бас болохгүй.
Дахиад нэг өөр муу хүн гараад л ирэх учраас энэ бас гаргалгаа биш. Гамлет бол гэгээрэлд их ойртсон, юм бүхний үндэс, угийг олох гээд байгаа л хүн. Бид хэчнээн хөрөнгө, эрх мэдэлтэй байлаа ч, ядуу гуйлгачин явлаа ч эцэстээ хохимой болж алгын чинээ газар л байдаг. Энэ бүхэнд ажиллана гэхээр жүжигчин хүнээс асар их хөдөлмөр шаардана. Ялангуяа дотоод сэтгэлийн зөрчлийг гаргана гэдэг үнэхээр хэцүү байсан. Гамлет бол хүний хүчийг нээж өгсөн маш том сорилт болсон.
-Манай улсад 1979 онд энэхүү жүжиг анх тавигдаж Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай “Гамлет”-ын дүрд тоглосон. Энэ мундаг хүнтэй харьцуулагдана гэхээр бас л сүрдмээр...?
-Жамсранжав гуай бол Монголдоо төдийгүй Азидаа анх удаа шүү. Кино, жүжиг гээд судалгаа хийсэн. Гэхдээ дүрийн судалгаа ихэдчихвэл аюул болдог учраас яг л тааруулах ёстой. Тархи нь томроод, бие нь хөгжихгүй байвал юу болох уу. Гамлет намайг үнэхээр их нервтүүлж, сүүлдээ зүрх хатгаж өвддөг байлаа. Энэ хэмжээгээр хэр хэмжээний энерги зарцуулж, дотоод зөрчлийг зохицуулж буй тархи ямар их ачаалалтай байх вэ. Одоо ингээд ярихад хүртэл зүрх лүү хатгаж байна.
-Таны хувьд 1999 онд СУИС-ийг төгссөн цагаас хойш өнөөдрийг хүртэл УДЭТ-ын алтан тайзнаас хөндийрсөнгүй. Хошин шогийн продакшны жүжигчид, Мөрөөдлийн театр, хамгийн сүүлд гэхэд У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг гээд маш олон чадварлаг жүжигчид УДЭТ-аас өрх тусгаарласан. Танд ийм бодол төрж байв уу?
-Миний хувьд хүн аливаа юманд тууштай хандах ёстой л гэж боддог. Тэгж байж үр дүнг нь амсдаг. Үүнээс гадна хүн өөрийн дуртай ажлаа хийх ёстой. Ажлаасаа кайф авдаг байх ёстой. Миний хувьд драмын урлагт амьдралаа нэгэнт зориулчихсан учраас холдож чаддаггүй юм. Залуу хүний хувьд идэвхтэй амьдралынхаа 16 жилийг театртаа зориулчихаж. Төсвийн байгууллага гээд цалин мөнгө муу гэдэг ч хувиараа өөр орлогын эх үүсвэрээр болгодог. Хамгийн гол нь театрынхаа үндсэн ажлыг цалгардуулах ёсгүй. Хамгийн гол нь энд миний амьдрал, хүсэл мөрөөдөл, дуртай бүхэн минь УДЭТ-т байгаа учраас би эндээс явахгүй дээ.
-Ам бардам хэллээ?
-Хэлнэ шүү. Драмын театрын урлаг жүжигчин хүнээс асар их ур чадвар, хөдөлмөр, сэтгэлзүйг шаарддаг. Шалгалт өгдөг газар бол тайз байдаг. Сонгодог бүтээл бол хүний хүч чадлыг үргэлж сорьж байдаг. Театрын уран бүтээлчид тамирчин хүний адилаар байнгын бэлтгэлтэй байх ёстой. Өдөр бүр жүжгийн бэлтгэл, уншлага, зохиолын задаргаа, тайзны сургуулилт, найруулагч бүрийн хэв маягнаас өөрийгөө олж авах гээд завгүй өнгөрдөг. УДЭТ асар өндөр цензуртэй. Эхлээд дотоод шүүлтүүрээр, найруулагчийн, гадаад, мэргэжлийн экспертүүд гэсэн дамжлагаар шалгалтаа өгнө. Уран бүтээлч хүний хувьд ийм өндөр сорилтон дунд байнга л хөгжиж, өсч дэвжих боломж зөвхөн театрт байдаг.
-“Драмын дөрвөл” хамтлаг байгуулагдаж хоёр ч CD гаргаж, бие даасан тоглолт хүртэл хийсэн. Магадгүй тэр үед шоу бизнес хөөсөн нь илүү санагдаж байв уу?
-Жүжигчин хүн дуулдаг, бүжиглэдэг байх шаардлагатай гэж ярьдаг үүднээс дуулж үзье гэсэн юм. Мэргэжлийн хүмүүсийн хажууд бид дуулдаг гэвэл онигоо шүү дээ. Хүсэл мөрөөдлөөрөө л дуулсан даа тэр үед. Энэ жил 10 жилийн ойгоо хийх санаа байгаа. Дөрвүүлээ нийлээд цомог гаргаад, уран сайхны кино хийх, театрчилсан тоглолт хийх бодол бий. Хямрал нүүрлээд байгаа учраас төсөв санхүү нь яах бол. Төсөл бэлдчихээд эхлүүлэх гээд төлөвлөгөө гаргаад ярилцаад байж байна.
-Өнгөрсөн хугацаанд драмын 60 жүжиг, 20 гаруй кинонд дүрээ мөнхөлжээ. Таны хувьд өндөр тоо юу эсвэл..?
-/хэсэг хугацаанд бодов.сур/ Бодоод үзэхэд өндөр тоо байна шүү. Ёстой ингэж бодож үзээгүй юм байна шүү. 16 жилийн хугацаанд 60 гаруй жүжиг гэхээр өндөр юм байна шүү. Нэг хэсэг ар, араасаа дараалан жүжиг тавигдаж байсан үе бий. Хоёр жүжиг дээр зэрэг ажиллаад л. Тоо нэг их чухал биш. 200 гаруй дүр дээр ажилласан хэдий ч гарын таван хуруунд багтах хэмжээний дүрийг бүтээсэн байдаг. Дүр бүтээнэ гэдэг их чухал үзүүлэлт. Жамсранжав гуай, Цэрэндагва ах, Гантөмөр гээд мундагчуул өчнөөн дүр дээр ажилласан атлаа гарын таван хуруунд багтах дүр бүтээсэн дээ гэж хүртэл ярьцгаадаг.
-Үзэгчдийн сэтгэлд хоногштол дүр бүтээнэ гэдэг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Театрын тайзан дээр тоглосон жүжиг яг үнэндээ олон хүнд очдоггүй. Театрын урлаг сонирхдог хүмүүст зориулагддаг. Нэг удаа үзэхэд 400 гаруй хүн. Нэг жүжиг 10 удаа тоглоход 4000 гаруй хүнд л хүрнэ гэсэн үг.
-Энэ ч утгаараа драмын жүжгээс илүү дэлгэцийн дүр олонд үнэлэгддэг юм шиг?
-Кино театрт гарчихна, зурагтаар зөндөө давтаж гарна. Театр бол эрхэмсэг оршихуйтай. Заавал зорьж ирж орчинд нь аль найруулагч хэрхэн найруулж, зохиолыг нь хэрхэн амилуулсан байна гээд л.
-Киноны урилга бол байнга хүлээж авдаг байх. Гэхдээ тэр болгонд нь тоглоод байдаггүй юм шиг?
-Урилга ирнэ шүү. Цензур байлгүй яахав. Зохиолыг нь харна. Би ямар дөнгөж шинээр гарч ирж байгаа залуу жүжигчин биш. Миний зүрх сэтгэл дурласан бүтээхсэн гэсэн дүр байвал тоглолгүй яахав.
-СУИС төгссөн цагаас хойш кинонд найруулагчаар ажиллах хүслээ "Хөлтрөг" киногоор биелүүлсэн. Анхны гэдгээр туршлага дутсан зүйл байв уу. Эсвэл эсрэгээрээ санасан хэмжээндээ хүртэл ажиллаж чадсан уу?
-Би бол чадсан гэж боддог. Миний хувьд киноны найруулагч биш УДЭТ-ын жүжигчин хүн шүү дээ. Одоо гарч байгаа кинонуудтай харьцуулахад манай кино арай өөрөөр үнэлэгдэх байх. Миний бодлоор зураг авалт, жүжигчдийн тоглолт гээд л сайн болсон. Манай зураачид, зураглаач нар маш сайн ажилласан. Тэрнээс биш бүх зүйлийг яриагаар ил ингэсэн юм болов уу гэх юм бол биш. Аль болох текст багатай, дотоод зөрчил, сэтгэлд нь өрнөж асч буй бүхэн нүдээр нь гэрэлтэж мэдрэгдэх ёстой. Би ийм л зүйлийг кино гэж боддог.
-Мэргэжлийн хүмүүсээс шүүмжлэл хүлээж авсан уу?
-Нэг хүн "Хөлтрөг" гэж үг монгол хэлний үгийн санд байхгүй гэж хэлсэн. Хөлтрөг гэдэг нь хөлт өрөх гэсэн үг юм билээ. Я.Цэвэл гуайн толиноос харсан л даа. Гэхдээ шүүмжлэлийг бол мэдээж хүлээж авна.
-Киноны зохиолч нь таны төрсөн эгч жүжигчин С.Болормаа. Зохиолоо биччихээд танд санал тавьсан уу эсвэл та өөрөө эгчдээ хандав уу?
- Манай эгч зохиол бичдэг. Намайг хүүхэд байхаас л ном маш их уншдаг. Өөрөө зохиолч хүн биш ч гэсэн киноны зохиол дээр ажиллаад байгаа. "Орхидос" киноны зохиолыг бас бичиж байсан. Бид хоёр саналаа ярилцаад зохиолоо бичсэн л дээ.
-С.Сугар найруулагч хүүхдүүдийнхээ киног хэрхэн дүгнэсэн бэ?
-Аав, ээж хоёр минь ер нь шүүмжилнэ шүү. Аливаа уран бүтээл алдаа, оноотой л байдаг. Төгс уран бүтээл гэж байхгүй шүү дээ.
-Дахиад кино хийх бодол байгаа юу?
-Байлгүй яахав. "On&Off" продакшнтай хамтарч кино хийхээр төлөвлөчихсөн байгаа.
-Кино театрт очиж шинэ кинонуудыг үздэг үү?
-Зав гарахгүй юм. Тэрнээс биш зарим киног үзэх юмсан гэж боддог юм.
-Ангиараа нийлж “Үргээлэг” кино хийсэн нь бас чамгүй үнэлэлт авсан?
-Бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож тоглох боломж бас байхгүй юм. Байнга уран бүтээл туурвиж байгаа жүжигчид нь голлож тоглосон. Ялалт маань гэхэд кинонд тоглож чадаагүй. Гэхдээ ангийн маань ихэнх уран бүтээлч тоглосон учраас дурсгалтай зүйл болсон. Үзэгдээд өнгөрөх хорвоод эргээд харахад сайхан дурсамж үлдээх болов уу.
-Нас залуу, мэргэжил нэгт найзуудаас Н.Наранбаатар найруулагчийн албанд шилжиж цаашлаад Төрийн соёрхол хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэн. Та бүхэн мэдээж найзаараа бахархдаг байх?
-Энэ бол үнэхээр сайхан үйл явдал болсон. Драмын урлагийг төр үнэлж байгаагийн том жишээ. Драмын театраас төрсөн Төрийн соёрхол гээд бодоод үз дээ. Өнөөдрийг хүртэл уран бүтээл бүрт хамтарч ажиллаж байсан найзуудынх нь хувьд давхар үнэллээ ч гэж бодож билэгшээж явдаг. Төрийн соёрхлыг бид авснаас ялгаагүй зүйл. Бидний үеийг ингэж төр үнэлсэн нь үнэхээр сайхан хэрэг.
-Таны хувьд ээжтэйгээ нэг өдөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан байх аа?
-Тийм шүү. Урлагийн гэр бүлийн сайхан зүйл энэ юм уу. Ээжтэйгээ нэг өдөр “Алтан гадас” одон хүртсэн. Аавтайгаа дэлгэцийн бүтээлд хамт дүрээ мөнхөлчихдөг. Аав минь хэдийгээр бурхны оронд очсон ч дэлгэцнээс аавыгаа харчихаж байна. Миний үр хүүхдэд энэ боломж бас үлдэнэ.
-За жүжгийн бэлтгэлийн хажуугаар цаг гарган ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны гэр бүлд болон цаашдын уран бүтээлд амжилт хүсэн ерөөе.
-Баярлалаа.