Америкийн нэрт математикч, Нобелийн шагналт эдийн засагч, "Тоглоомын онол", "Дифференциал геометр", "Хэсэгчилсэн дифференциаль тэгшитгэл" зэрэг математикийн шинжлэх ухааны олон бүтээл туурвисан 20-р зууны сод сэтгэгчдийн нэг Жон Форбс Нэш болон түүний эхнэр Алиша нар таксигаар зорчиж яваад осолд орж амиа алдсан талаар ВВС мэдээлж байна.
Жон Форбс Нэш “Тоглоомын онол”-ын ажлаараа 1994 онд Нобелийн шагнал хүртсэн. Тэрбээр 1958 оноос хойш шизофрен өвчинтэйгээ тэмцэж байсан бөгөөд түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Төгс оюун ухаан” киног байдаг юм.
Авъяаслаг математикчийн дүрийг Холливудын домог болсон жүжигчин Рассел Кроу бүтээжээ. Тус кино гарсан дариудаа л маш их амжилтыг олж, "Шилдэг кино зохиол" "Шилдэг зураглаач", "Шилдэг найруулагч", "Шилдэг туслах дүр"-ээр дөрвөн төрөлд Оскарын шагнал хүртжээ.
Эх сурвалж: ВВС