Эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутаг Онон голын тунгалаг мөсөн дээр мөсний шагайн харваа тэмцээнийг анх удаа амжилттай зохион явууллаа.
Мөсний шагайн Монгол Улсын хошой мэргэн Д.Батсайхан, Д.Ууганбаяр, мэргэн Ө.Сүхбаатар, М.Батмөнх, Я.Даянсүрэн, Б.Пүрэв-Очир, С.Санжаабээрэн, Р.Алтанхуяг, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир, Удирдах зөвлөлийн гишүүд Б.Наранбаатар, Г.Ганбаатар нарын 20 гаруй харваач хүрэлцэн иржээ.
Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газар, Биндэр, Батширээт, Баян-Адрага, Бэрх сумдын төлөөлөл нийт 50 гаруй харваачид оролцож мэдлэг ухаан, арга туршлагаа дэлгэрүүлсэн томоохон тэмцээн зохион явууллаа.
I байр Мөсний шагайн хошой мэргэн Д.Батсайхан (Улаанбаатар дэвжээ), гавьяат тамирчин Ц.Дамдин
II байр Мөсний шагайн мэргэн Р.Алтанхуяг (Улаанбаатар дэвжээ), Д.Бат-Очир (Биндэр сум)
III байр Ахмад харваач Г.Батсайхан (Улаанбаатар дэвжээ), Н.Алтангэрэл (Биндэр сумын засаг дарга)
Мөсний шагайн Монгол Улсын мэргэн Ө.Сүхбаатар, С.Санжаабээрэн, харваач Батсайхан, Б.Наранбаатар нар хамгийн өндөр оноотой шинэ залуу харваачид “Улсын цолонд ойрхон харваач”-ийн шагналыг гардуулсан.
Тус шагналыг Хэнтий аймгийн Батширээт сумын залуу харваач Мавганы Хүрэлбаатар 23 оноогоор тэргүүлж хүртжээ.