Эдгээр өдрүүдэд Христийн шашинтай улс орнууд Зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Тэгвэл өчигдөр Шведийн Эскильстуна хотод зэвсэгт этгээдүүд лалын сүмийг шатаасны улмаас таван хүн гэмтэж бэртжээ.
Германы DW агентлагийн мэдээлж буйгаар тус хэрэг өчигдөр орой буюу Зул сарын баярын эхний өдөр болсон гэнэ.
Тус сүм орон сууцны барилгын нэгдүгээр давхарт байрладаг учир галын улмаас орон сууцны бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Хэрэг гарсан үед тус барилгад 20 гаруй хүн байсан бөгөөд тэдний тав нь бэртэл авсан ч азаар аминд нь халгүй гэнэ.
Цагдаагийнхан хэргийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус халдлага Швед улс цагаачлалын бодлогоо өөрчлөхөөр хэлэлцэж буй энэ үетэй давхцаж байна. Тус улсын эрх баригч нам цагаачдын тоог 90 хувиар бууруулах санал дэвшүүлээд байгаа юм.
Эх сурвалж: ВВС