АНУ болон НАТО-гийн Афганистан дахь цэргийн ажиллагаа өнөөдөр /12.28/ дууслаа.
Ийнхүү Афганистан дахь Талибаны зэвсэгт босогчидтой тэмцэх 13 жил үргэлжилсэн цэргийн ажиллагаа албан ёсоор дуусгавар боллоо.
2015 оноос эхлэн Афганистаны эрх баригчид цэргийн эрхээ гартаа авах юм.
Гэхдээ НАТО-гийн 12 мянга цэргийн албан хаагч Афганистанд үлдэх юм байна. Тэд Афганистаны хууль сахиулах байгууллагийнханд туслалцаа үзүүлэх, аюулгүй байдлыг хангах, цэргүүдийг дэмжих, сургах зорилгоор тус улсын нутаг дэвсгэрт үлдэх аж.
2001 оны есдүгээр сарын 11-нд “Аль-Кайда”-гийн алан хядагчид АНУ-ын авиакомпанийн онгоцуудыг барьцаалж, Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг болон Пентагоныг мөргөн довтолсон. Үүний дараа “Аль-Кайда” бүлэглэлтэй тэмцэхийн тулд АНУ, НАТО тэргүүтэй олон улсын цэргийн хүчин тус улсад нэвтрэн орсноор дайн эхэлсэн юм.
Улмаар холбоотны цэрэг Афганистанд нэвтрэн орж талибуудын дэглэмийг түлхэн унагаж, тус улсад иргэний Засгийн газрыг бий болгосон юм.
2004 онд болсон Афганистаны Ерөнхийлөгчийн ардчилсан сонгуульд Хамид Карзай ялалт байгуулжээ. Хэдийгээр талибууд ялагдаж, эрх мэдлээс зайлуулагдсан ч халдлага, дэлбэрэлт зогссонгүй. Тэд алс хөдөөний зарим мужид нэр нөлөөгөө тэлж, байр сууриа бататгасаар байгаа юм.
Эцсийн эцэст гадаадын цэрэг Афганыг орхин гараагүй цагт, талибуудтай тохиролцоонд хүрээгүй цагт улс оронд энх тайван тогтохгүй гэж үзсэн Кабулын эрх баригчид гадаадын цэргийг гаргаж, талибуудтай хэлэлцээ хийж, аюулгүй байдлын хяналтаа өөрсдөө авах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн юм. Нэр нөлөөгөө тэлсээр байгаа талибууд ч гадаадын цэргийн хүчнийг яваагүй цагт энх тайван гэж байхгүй, халдлага дэлбэрэлт тасрахгүй хэмээн сүрдүүлсээр байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС