Өнгөрсөн тавдугаар сард технологийн аварга Google компани жолооны хүрд, хаазгүй “Инээдтэй” загвар бүхий өөрийгөө жолооддог машинаа анх олон нийтэд үзүүлж байлаа. Тэгвэл энэ машин одоо тусгай бүсээс гарч жинхэнэ зам дээр явах туршилтад бэлэн болжээ.
“Бид жинхэнэ утгаараа бүрэн автомат тээврийн хэрэгслээ бүтээж чадлаа”
Бүтэн долоон сарын турш компани хэд хэдэн туршилтын загвар бүтээж, чиглэлээ тогтоож, шаардлагатай тохиолдолд өөрөө зогсох системийг хослуулсан программ хангамж хөгжүүлсэн юм. Харин эцэст нь тэд “Бид жинхэнэ утгаараа бүрэн автомат тээврийн хэрэгслээ бүтээж чадлаа” гэжээ.
Автомашин бүтээгч Audi, Mercedes-Benz, General Motors болон Google компаниудын хөгжүүлж байгаа өөрийгөө жолооддог машинууд бүгд хоорондоо тэс зөрүүтэй. 5-10 жилийн дараа хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ гэж Google-ийн төлөвлөж байгаа машин ямар ч хааз, жолооны хүрдгүй бүтээгдэх юм.
Харин автомашины зах зээлд олон жилийг элээсэн акулууд уламжлалаа алдахгүйгээр ийм машин бүтээх зорилго өвөртөлжээ. Google компани оноо гаргачхаад туршилтын загваруудаа зам дээр гаргах юм байна. Гэхдээ туршилтын ажиллагаа зарим талаараа “Гар удирдлагатай” байх бөгөөд ямар нэг зүйл буруугаар эргэж магадгүй гэж сэрэмжилжээ.
Компанийн хамгийн сүүлд танилцуулсан дэвшилтэт загвар нь анх танилцуулж байснаас нэг их өөрчлөгдсөнгүй. Шударга хэлэхэд “Баавгай царайтай өндөг” шиг харагддаг “ХЭВЭЭРЭЭЭЭЭЭ” л байна. Ганц өөрчлөгдсөн зүйл нь энэ машиныг хөдөлгөж байгаа үндсэн систем болох LIDAR* нь энэ удаад хамаагүй жижигхэн болжээ.
Хамгийн сэтгэл гонсоймоор нь технологийн салбарт “асар том” мөрөө үлдээсэн Google компани машиныхаа загварт огтхон ч анхаарахгүй байгаа явдал билээ. Автомашин үйлдвэрлэгч томчуудтай адил илүү аятайхан загвартай машин бүтээх болов уу гэж хэдэн сар харсан ч талаар болжээ.
Магадгүй төслийн багийн ахлагч Крис Урмсоны хэлснээр “Компани ойрын хугацаанд машин бүтээх бодолгүй байгаа” гэдэгтэй ч холбоотой байж болох юм. Тэгэхээр Google машиныг нь биш системийг нь бүтээж зарах сонирхолтой байгаа байх.
Өнөөдрөөс долоон сарын өмнө анх танилцуулж байсан загвар ийм байлаа:
*LIDAR гэдэг нь Гэрэл, Радар гэсэн хоёр үгний нийлмэл бөгөөд гэрлийн тусламжтайгаар тухайн орчныг мэдэрдэг систем аж. Газрын зураг бүтээхэд тун тохиромжтой энэ системийг 1960-аад оноос хөгжүүлжээ. Google компани өөрийгөө жолооддог машиндаа энэ системийн сайжруулсан хувилбарыг ашиглаж байгаа юм.